СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ
Гол санааг давтах нь
Судалж дуусангуут мэдэж авснаа санахгүй байх тохиолдол танд байдаг уу? Бид бүгдэд хааяа байдаг. Тэгвэл яах нь зүйтэй вэ? Гол санааг давтаарай.
Судалж байхдаа үе үе зогсоод ямар чухал санаа гарсныг бодоорой. Үүнийг элч Паул захидлыг нь уншиж байгаа хүмүүст уриалан дараахыг хэлжээ. «Ярианы гол сэдэв нь энэ юм» (Евр. 8:1). Ийнхүү хэлэх гэсэн санаа нь хоорондоо болон гол сэдэвтэй хэрхэн уялдан холбогдож байгааг ойлгоход нь уншигчдад тусалсан.
Судалж дуусаад мэдэж авсан зүйлийнхээ гол санааг давтахын тулд 10 орчим минут зориулж болох юм. Хэрэв санахгүй бол дэд гарчиг юм уу ихэвчлэн догол мөрийн эхэнд байдаг гол өгүүлбэрийг дахин хараарай. Мэдэж авсан зүйлээ өөрийн үгээр тайлбарлахыг хичээгээрэй. Гол санааг давтвал тогтооход тустай байхаас гадна амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ илүү сайн ойлгож авна.