Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwex өгүүлэл 19
  • Саажсан ч сэтгэлийн тэнхээтэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Саажсан ч сэтгэлийн тэнхээтэй
  • Еховагийн Гэрчүүдийн амьдрал
  • Ижил төстэй материал
  • «Би дэлгэрүүлж чадна гэж үү?»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Еховагийн Гэрчүүдийн амьдрал
ijwex өгүүлэл 19
Бүх бие нь саажсан Виржиниа нөүтбүүкнээсээ «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах өгүүллийг уншиж байна.

Саажсан ч сэтгэлийн тэнхээтэй

Виржиниа бол Еховагийн Гэрч. Бүх бие нь саажилттай тэрбээр харна, сонсоно, нүдээ аньж нээнэ, бас толгойгоо үл ялиг хөдөлгөж чадна. Харин ярьж, юм идэж чадахгүй. Өмнө нь эрч хүчтэй эв эрүүл байсан. Гэхдээ 1997 оны нэгэн өглөө дагзаар нь маш хүчтэй өвдөөд зүгээр болохгүй байхаар нь нөхөр нь эмнэлэгт аваачиж үзүүлжээ. Тэр оройдоо бүр комд орсон. Хоёр долоо хоногийн дараа ухаан ороход эрчимт эмчилгээний тасагт бие нь саажсан, хиймэл амьсгалын аппаратад орсон байв. Тэгээд хэд хоногийн туршид юу ч, бүр өөрийгөө хэн гэдгээ ч санахгүй байжээ.

Виржиниа хүү Алесандртайгаа, өвдөхөөсөө өмнө

Дараа нь юу болсныг Виржиниа ингэж дурссан юм. «Миний ухаан санаа аажмаар сэргэсэн. Би шаргуу залбирч байлаа. Жаахан хүүгээ орхиод үхэхийг үнэхээр хүсээгүй. Зоригтой байх гэж Библийн аль болох олон зүйлийг санах гэж хичээсэн.

Яваандаа эмч нар намайг эрчимт эмчилгээний тасгаас гаргасан. 6 сарын турш янз бүрийн эмнэлэгт эмчлүүлж, бас нэг сувилалд сувилуулсан. Тэгээд гэртээ харьсан. Бүх бие минь саажсан хэвээр байсан учраас юу ч хийж чадахгүй байлаа. Сэтгэлээр маш их унасан. Хэнд ч хэрэггүй, Еховад ч хэрэггүй юм шиг санагдаж байв. Бас хүүгийнхээ төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа санаа зовсон.

Над шиг хүнд өвчинд нэрвэгдсэн Гэрчүүдийн тухай уншсан. Еховагийн төлөө их юм хийж байгаа тэднийг үнэхээр биширсэн. Тэгээд хийж чадах зүйлээ л анхаарч өөдрөг, зөв хандлагатай байх гэж хичээсэн. Би өвдөхөөсөө өмнө Библи судлах, дэлгэрүүлэх, залбирахад тийм ч их цаг гаргаж чаддаггүй байлаа. Харин одоо өдөржингөө Бурханд үйлчлэх боломжтой болсон. Цөхрөнгөө бараад юу ч хийхгүй суухын оронд Еховад үйлчлэхийг л анхаарах болсон.

Толгойны хөдөлгөөнөөр ажилладаг компьютероороо би шивж сурсан. Их ядардаг ч үүний ачаар Библи судалж, бусдад найдварынхаа тухай бичсэн захиа, э-мэйл явуулж байгаа. Би үсэгтэй самбарын тусламжтайгаар эргэн тойрныхоо хүмүүстэй харьцдаг. Тэд үсгийг эхнээс нь хуруугаар заадаг. Харин миний хүссэн үсэг дээр ирэхээр нь би нүдээ аньж, буруу үсэг бол нүдээ томруулдаг. Ингэсээр үг, өгүүлбэр бүтдэг. Зарим эгч надтай маш удаан хамт байсан учраас хэлэх гэсэн үгийг маань түрүүлээд таачихдаг. Заримдаа тэд буруу таагаад бөөн инээдэм болно.

Виржиниа үсэгтэй самбар луу харж байна. Нэг хүн хуруугаараа үсэг зааж байна.

Үсэгтэй самбар ашиглан хүнтэй ярьж байна.

Би хурлаас зохион байгуулдаг үйл хэрэгт оролцох дуртай. Цуглаандаа дандаа суудаг. Харин саяхнаас интернэтээр холбогддог болсон. Би хариултаа биччихдэг. Тэгээд хэн нэгэн миний өмнөөс уншиж өгдөг. Бас JW телевизийн хөтөлбөрийгa сар болгон бүлгээрээ үздэг.

Бүх бие минь саажаад 23 жил болж байна. Үе үе сэтгэлээр унадаг. Тэр үед залбирч, итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, Еховад завгүй үйлчлээд давдаг. Хурлынхныхаа тусламжтайгаар би туслах эхлэгчээр 6 жил гаруй үйлчилж байна. Мөн хүү Алесандртаа сайн үлгэр дуурайл болох гэж хичээдэг. Хүү маань гэрлэсэн, одоо ахлагч. Бас эхнэртэйгээ хоёулаа байнгын эхлэгчээр үйлчилдэг.

Би диваажинд юу хийхээ дандаа төсөөлөн боддог. Ярьж чаддаг болоод юуны түрүүнд Еховатай яримаар байна. Бас үзэсгэлэнтэй байгалийг ажиглаж, горхины дэргэдүүр алхмаар байна. 20-оод жил гуурсаар хооллож байгаа учраас модноос алим аваад хазаж идэх тэр цагийг тэсэн ядан хүлээж байна. Би итали хүн болохоор үндэснийхээ хоолонд, тухайлбал пиццанд дуртай. Тиймээс хийж идэх нь ойлгомжтой.

«Аврагдах найдвар» миний оюун бодлыг хамгаалдаг (1 Тесалоник 5:8). Одоо би хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн диваажинд эрүүл болсон байгаагаар төсөөлөхөөрөө баяр хөөрөөр бялхдаг. Бас тун удахгүй цоо эрүүл болно гэдэгтээ ч итгэдэг. Хаант төр нь Еховагийн амласныг биелүүлж, «жинхэнэ амьтай» болох тэр цагийг би тэсэн ядан хүлээдэг (1 Тимот 6:19; Матай 6:9, 10).

a JW телевизийн хөтөлбөрийг jw.org сайтаас үзэх боломжтой.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах