Бурхан дэлхийг зургаан өдрийн дотор бүтээсэн гэж Еховагийн Гэрчүүд үздэг үү?
Үгүй. Еховагийн Гэрчүүд Бурхан бүх юмыг бүтээсэн гэдэгт итгэдэг. Гэхдээ дэлхийг зургаан өдөр буюу 144 цагийн дотор бүтээсэн гэдэгтэй санал нийлдэггүй. Учир нь тийм үзэл Библитэй зөрчилддөг. Хоёр жишээ авч үзье.
Бүтээлийн зургаан өдөр. Бурхан бүх юмыг тус бүр нь 24 цагаар хэмжигддэг зургаахан хоногийн дотор бүтээсэн гэж үздэг хүмүүс байдаг. Харин Библид «өдөр» гэдгээр илүү урт хугацааг илэрхийлэх нь бий (Эхлэл 2:4; Дуулал 90:4).
Дэлхийн нас. Зарим хүн дэлхий хэдхэн мянган жилийн өмнө бүтээгдсэн гэж үздэг. Харин Бурхан эхлээд дэлхий болон гараг ертөнцийг бүтээснийхээ дараа бүтээлийн зургаан өдрөө эхлүүлснийг Библид бичсэн байдаг (Эхлэл 1:1). Тийм учраас дэлхийг олон тэрбум жилийн настай болохыг тодорхойлсон шинжлэх ухааны судалгаатай Еховагийн Гэрчүүд санал нийлдэг.
Еховагийн Гэрчүүд Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдэгт итгэдэг бөгөөд шинжлэх ухааныг ч үгүйсгэдэггүй. Мөн Библи нь шинжлэх ухааны үнэн зөв судалгаатай тохирдог хэмээн үздэг.