Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwex өгүүлэл 7
  • Хоригдлуудын гайхалтай жишээ

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хоригдлуудын гайхалтай жишээ
  • Еховагийн Гэрчүүдийн амьдрал
  • Ижил төстэй материал
  • Еховагийн амлалтад бат итгэцгээе
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
Еховагийн Гэрчүүдийн амьдрал
ijwex өгүүлэл 7
Нэг хоригдол нөгөө хоригдолд хоолноосоо өгч байна

Хоригдлуудын гайхалтай жишээ

Нэг хүн 2011 онд Эритрегээс Норвегт дүрвэж очжээ. Тэгтэл Еховагийн Гэрчүүд түүнтэй тааралдав. Мөнөөх эр нутагтаа Гэрчүүдтэй уулзсанаа хуучилжээ. Цэрэгт татагдаж байхдаа Гэрчүүдийг итгэл үнэмшлийнхээ улмаас цэрэгт явахаас татгалзаад шоронд орж байгааг харжээ. Хэчнээн дарамталж, тэр бүү хэл, харгис хэрцгий хандсан ч тэд итгэл үнэмшлээсээ няцсангүй.

Амьдралд нь гэнэтийн явдал тохиолдоод тэр эрэгтэй шоронд орчихов. Тэнд гурван Гэрчтэй танилцжээ. Итгэл үнэмшлийнхээ төлөө 1994 оноос эхлэн хоригдож байгаа Паулос Ияасу, Нэгэдэ Тэклэмариам, Исаак Могос гэдэг гурван залуу байлаа.

Еховагийн Гэрчүүд заадаг зүйлээ өөрсдөө хэрэгжүүлдгийг мөнөөх эр шоронд байхдаа анзаарсан байна. Үнэнч шударга, хоол ундаа бусад хоригдолтой хувааж иддэгийг нь ажиглажээ. Библийг өдөр бүр хамт судалж, бусдыг ч урьж оролцуулж байлаа. Уг нь тэд Еховаг шүтэхээ болилоо гэсэн бичигт гарын үсэг зурчихвал шоронгоос суллагдах боломжтой байсан ч татгалзжээ.

Тэдний байр байдал энэ хүнд гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд Норвегт очсоныхоо дараа Еховагийн Гэрчүүд яагаад тийм бат итгэлтэй байдгийг мэдэхийг хүсжээ. Ийм учраас Гэрчүүдийг ирэхэд шууд л Библийн хичээл эхэлж, цуглаанд явдаг болсон байна.

Тэрбээр 2018 оны 9 дүгээр сард баптисм хүртэж Еховагийн Гэрч болжээ. Одоо боломж л олдвол Эритре, Суданаас ирсэн хүмүүстэй ярилцаж, Библи судлаарай, Бурханд бат итгэдэг болоорой гэж зөвлөдөг гэнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах