Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с18 №. 1 х. 10-11
  • Ууч сэтгэл

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ууч сэтгэл
  • Сэрцгээ!—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИБЛИЙН ЗАРЧИМ ҮНЭХЭЭР ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГДӨГ
  • Чин сэтгэлээсээ уучил
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Бие биеэ уучил
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • 4. Уучлах
    Сэрцгээ!—2018
  • Уучилдаг хүнийг Ехова ивээдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2018
с18 №. 1 х. 10-11
Хоёр эмэгтэй эв зүйгээ олж байгаа нь

АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ЗАМ

Ууч сэтгэл

«ДОРОМЖИЛЖ, ХАШГИЧИХЫГ БИ ХҮҮХЭД БАЙХДАА ЗӨНДӨӨ ИХ СОНССОН» гэж Патриша гэдэг эмэгтэй хэлсэн юм. Тэрээр цааш нь «Би хүнийг уучилж сураагүй. Том болсон ч гэсэн хүнийг уучилдаггүй, хүнд гомдвол гомдлоо мартдаггүй. Унтаж ч чаддаггүй» гэжээ. Уурлаж, гомдоллоод байвал хүн жаргалтай, эрүүл энх аж төрж чадахгүй. Уучилж чаддаггүй хүн ...

  • уур гомдлоосоо болоод бусадтай нийлдэггүй, зожиг болдог

  • гомдомтгой, санаа зовомтгой болно, гүн депресст орно

  • хүний алдаа дутагдлыг их анхаардаг учраас амьдралын сайн сайхныг олж хардаггүй

  • зөв юм хийх ёстой ч тэгээгүйдээ харамсдаг

  • асар их стресстэй байдаг. Үүнээсээ болоод толгой өвдөх, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, артрит тусдагa

УУЧИЛНА ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ? Өөрийг нь хохироосон хүнийг уучлах, уурлаж гомдоллохгүй, өс хонзон санахгүй байх гэсэн утгатай. Гэхдээ муу үйлийг өөгшүүлэх юм уу, юу ч болоогүй юм шиг тоохгүй байна гэсэн үг биш. Тухайн хүнийг хайрлаж, эвтэй, сайн харьцаатай байхыг хүсэн сайтар бодож байгаад уучилна гэсэн үг.

Ууч сэтгэлийн цаана бас хүнийг ойлгох сэтгэл байдаг. Хүн заримдаа хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй юм хийчихдэгийг ууч сэтгэлтэй хүн ойлгодог (Ром 3:23). Энэ тухай Библид «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай» гэж бичсэн байдаг (Колосай 3:13).

Ууч сэтгэл бол «эв нэгдлийн төгс холбоос» хайрын илрэл юм (Колосай 3:14). Мааё эмнэлгийн (Mayo Clinic) вэб саитыг үзвэл ууч сэтгэлтэй хүн ...

  • өөрийг нь хохироосон хүнийг ойлгож, өрөвдөн сайн харьцаатай байдаг

  • оюун санаа эрүүл, Бурхантай дотно байдаг

  • санаа зовох зүйл, стресс багатай байдаг, хүнд өс санадаггүй

  • сэтгэл гутралд орох нь бага байдаг

ӨӨРИЙГӨӨ УУЧИЛ. «Өөрийгөө уучилна гэдэг хамгийн хэцүү байж болох юм. Гэхдээ бодол санаагаа, биеэ эрүүл байя гэвэл энэ нь маш чухал» гэж нэгэн сэтгүүлд бичжээ («Disability & Rehabilitation»). Тэгвэл өөрийгөө уучлахын тулд яах хэрэгтэй вэ?

  • Бүхнийг төгс төгөлдөр хийж чадна гэж бүү бод. Бид бүгд л алддаг шүү дээ (Номлогчийн үгс 7:20)

  • Алдаан дээрээсээ суралц. Тэгдэг бол дахиж алдаа гаргахгүй

  • Өөртөө тэвчээртэй ханд. Сул тал, дадал зуршил амархан арилдаггүй (Эфэс 4:23, 24).

  • Найз нөхдөө зөв сонго. Урамшуулан зоригжуулдаг, өөдрөг, сайхан сэтгэлтэй, бас өөрийн тань талаар шударгаар хэлдэг хүмүүстэй нөхөрлөөрэй (Сургаалт үгс 13:20)

  • Буруугаа хүлээж, даруй уучлалт гуй. Бусадтай эвтэй бол сэтгэл санаа амар тайван байна (Матай 5:23, 24)

БИБЛИЙН ЗАРЧИМ ҮНЭХЭЭР ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГДӨГ

Өгүүллийн эхэнд дурдсан Патриша бусдыг уучилж сурчээ. Тэрээр: «Амьдралыг минь баллаж байсан уур уцаараас би салсан. Би өөрийгөө ч, өрөөлийг ч зовоохоо больсон. Бурхан хүнийг хайрлаж, хүнд сайн сайхныг хүсдэгийг Библийн зарчмаас ойлгосон» гэж ярьсан юм.

Роон гэдэг нэгэн эрэгтэй: «Би хүний бодол, үйл хэргийг хянаж чадахгүй. Гэхдээ өөрийнхийгөө бол чадна. Амар тайван байя гэвэл, гомдохгүй байх хэрэгтэй. Гомдсон хүн тайван байж чаддаггүйг ойлгодог болсон юм. Одоо миний сэтгэл тайван байна» гэж хэлжээ.

a Эх сурвалж: Mayo Clinic and Johns Hopkins Medicine websites and the journal Social Psychiatry and Psychiatric Epidemiology

ГОЛ САНАА

«Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай» (Колосай 3:13).

Ууч сэтгэлтэй бол хүн ...

  • бусадтай сайн харьцаатай, сэтгэл санаагаар амар тайван байна

  • санаа зовох зүйл, стресс багатай байдаг, хүнд өс санадаггүй

  • бие болон оюун санаа эрүүл, Бурхантай дотно байдаг

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах