Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с18 №. 2 х. 6
  • 3. Хүндлэх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 3. Хүндлэх
  • Сэрцгээ!—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
  • ЯАГААД ЧУХАЛ БЭ?
  • ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • Ажлын цаг дууссан бол ажлаа мартаарай. Яаж?
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Санал зөрөлдвөл
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур болсон бол яах вэ?
    Сэрцгээ!—2014
  • 1. Үнэнч байх
    Сэрцгээ!—2018
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2018
с18 №. 2 х. 6
Нэгэн хос, тоосго өрж байна

Зуурмаг тоосгыг хооронд нь барьцалдуулдаг шиг хүндэтгэсэн үг яриа гэр бүлийн холбоог бэхжүүлнэ

ЭХНЭР НӨХӨР

3. Хүндлэх

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Бие биеэ хүндэлдэг хосууд санал зөрөлдсөн ч нэгнээ гэсэн сэтгэлтэй байдаг. Гэр бүлийн талаар бичсэн нэгэн номонд «Ийм хосууд харилцан буулт хийж, учраа олохыг хичээдэг. Асуудлынхаа талаар ярилцдаг. Ханьдаа хүндэтгэлтэй хандаж үзэл бодлыг нь сонсож, хүлээж авдаг» гэж бичжээ («Ten Lessons to Transform Your Marriage»).

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хайрладаг хүн ... амин хувиа боддоггүй» (1 Коринт 13:4, 5).

«Эхнэрээ хүндэлнэ гэдэг нь үнэлж эрхэмлэнэ гэсэн үг. Би түүнийхээ сэтгэлд, гэр бүлийнхээ харьцаанд сэв суулгах юм хийхгүй байхыг боддог»—Маика.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Бие биеэ хүндэлдэггүй бол нэгнээ хурцаар шүүмжилж, хорон үгээр дайрч, басамжлан доромжилдог болно. Судлаачид эхнэр нөхрийн харьцааг ийм дээрээ тулсан бол салахын дохио гэж хэлдэг.

«Эхнэртэйгээ тойруугаар, битүү далд үгээр ярьж, тоглоом шоглоом хийдэг бол өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг нь үгүй хийнэ. Цаашилбал танд итгэхээ болино. Хоорондын харьцаанд ан цав гарна»—Браян.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ

Үг яриа, үйл хэргээ долоо хоног хянаад үзээрэй. Тэгээд .......... гэж асуугаарай

  • «Би ханиа хэр их шүүмжилсэн бэ? Хэр их магтсан бэ?»

  • «Ханиа үнэлж хүндэлдгээ яаж тодорхой илэрхийлсэн бэ?»

ХАНЬТАЙГАА ЯРИЛЦААРАЙ

  • Ямар үг яриа, үйл хэргийг хүндэтгэж байна гэж үзэх вэ?

  • Юу хийж, юу хэлбэл хүндэтгээгүй юм шиг санагддаг вэ?

ЗӨВЛӨГӨӨ

  • Яаж хүндлүүлмээр байна вэ? Гурван зүйл бичээрэй. Ханиараа бас бичүүлээд бичсэнээ солилцоорой. Ханийнхаа онцолж хэлсэн зүйл дээр ажиллаарай.

  • Ханийнхаа сайн талыг жагсааж бичээрэй. Тэдгээрийг нь хэчнээн биширч хүндэлж явдгаа хэлээрэй.

«Нөхрөө хүндэлнэ гэдэг бол үнэлж эрхэмлэдгээ үйл хэргээрээ харуулна гэсэн үг. Бас жаргалтай байгаасай гэж хүсэхийг хэлнэ. Чин сэтгэлийн хүндэтгэл заавал сүртэй том юм байх албагүй»—Мэган.

Эцэст нь хэлэхэд, та хүндэтгэж байна гэж бодох нь чухал биш. Хүндлүүлж байна гэж ханьд тань санагдах нь л чухал.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Та нар өрөвч сэтгэл, сайхан сэтгэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмс» (Колосай 3:12).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах