Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с18 №. 3 х. 3
  • Гашуун зовлон

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гашуун зовлон
  • Сэрцгээ!—2018
  • Ижил төстэй материал
  • Гарчиг
    Сэрцгээ!—2018
  • Энэ дугаарт: Уй гашуугаа хэрхэн тайлах вэ?
    Сэрцгээ!—2018
  • Хагацал үзсэн хүн яадаг вэ?
    Сэрцгээ!—2018
  • Оршил
    Сэрцгээ!—2018
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2018
с18 №. 3 х. 3
Үхэл хагацал үзсэн нэгэн эрэгтэй ресторанд ганцаардан сууж байна

УЙ ГАШУУГАА ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?

Гашуун зовлон

«Софияa бид хоёр 39 жил ханилсан. Тэр минь удтал өвдсөөр нас барсан юм. Тэр хүнд үед найз нөхөд минь намайг эргэж тойрон тусалж, би ч өөрийгөө завгүй байлгах гэж хичээж байлаа. Гэхдээ бараг бүтэн жил өр өмөрч явсан даа. Сэтгэл санаа үймэрч, сэтгэл хөдлөлөө барина гэдэг тун хэцүү байсан. Ханиасаа хойш гурван жил өнгөрсөн хэдий ч үе үе асар их гуньж гутардаг. Заримдаа зүв зүгээр байж байгаад тийм болохыг яана»—Костас.

Та хайртай эрхэм хүнээ үхэлд алдаж байсан бол Костасын сэтгэлийг ойлгох байх аа. Бидний сэтгэлийг шаналган зовоох зүйл амьдралд бишгүй байдаг. Гэхдээ хань ижил, ах дүү, анд найзаасаа хагацах шиг гашуун зовлон үгүй л болов уу. Сэтгэлийн өвчин шаналлыг судалдаг мэргэжилтнүүд ч үүнтэй санал нийлдэг. Нэгэн сэтгүүлд «Дотнын хүнээ үхэлд алдахаар элэг зүрх өмөрч нөхөж баршгүй гарз хохирол амсдаг» хэмээн нийтэлжээ (American Journal of Psychiatry). Уй гашуугаасаа болоод дааж давшгүй зовлон амсаж яваа хүмүүс: «Хэдий болтол ингэж зовох юм бол? Би дахиж жаргал үзэх болов уу? Яавал сэтгэл тайтгарах бол?» гэж боддог.

Эдгээр асуултын хариуг «Сэрцгээ!» сэтгүүлийн энэ дугаарт нийтэлсэн. Хэрэв та дотнын хүнээ алдаад удаагүй байгаа бол уй гашууг тань багахан ч атугай нимгэлэхэд тустай өгүүллийг сэтгүүлийн дараа дараагийн хуудаснаас уншаарай.

Тайвшрахад тустай, амьдралд ойр зөвлөгөө гашуудаж байгаа хэн бүхэнд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

a Эдгээр өгүүлэлд гарч байгаа зарим нэрийг өөрчлөв.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах