Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с19 №. 2 х. 10-11
  • Хариуцлага

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хариуцлага
  • Сэрцгээ!—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
  • ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
  • ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • 8. Үлгэр дуурайл
    Сэрцгээ!—2018
  • Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Хүүхэд хүмүүжүүлэх нь
    Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
  • Еховаг хайрладаг хүн болоход нь хүүхдүүддээ туслаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2019
с19 №. 2 х. 10-11
Аав хүү хоёр мод усалж байна

ХИЧЭЭЛ 4

Хариуцлага

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Хариуцлагатай хүмүүс хүний итгэлийг алддаггүй. Тэд ажлаа цаг тухайд нь сайн хийж гүйцэтгэдэг.

Хариуцлагатай байхыг хүүхэд хар багаасаа сурч болдог. Нэгэн номд «Ой 3 сартай хүүхэд эцэг эхийнхээ хэлснийг хийдэг. Ой 5 сартай болоод ирэхээрээ эцэг эхийнхээ хийж байгааг дуурайдаг. Олон орны эцэг эхчүүд 5–7 насны хүүхдүүдээ гэрийн ажилд туслуулдаг. Ийм бага насны хүүхэд ч олон ажлыг сайн хийж гүйцэтгэдэг» гэж бичжээ (Parenting Without Borders).

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Зарим оронд насанд хүрсэн залуучууд бие дааж амьдрах гээд гэрээсээ явдаг. Гэхдээ амьдралын хатуу хөтүүг үзээд ирэхлээрээ аав ээж дээрээ буцаад ирдэг. Яагаад ийм юм болдог вэ? Ихэнхдээ залуучууд мөнгөө зөв зарцуулж сураагүй, амьдралаа авч явах чадваргүй байдаг.

Тийм учраас хүүхдэдээ хариуцлагатай байхыг одооноос заагаарай. Нэгэн номд «Хүүхдээ 18 хүртэл нь бөөцийлж байснаа гэв гэнэт бие дааж амьдардаг болгохыг ямар ч эцэг эх хүсдэггүй» гэж бичсэн байдаг (How to Raise an Adult).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Гэрийн ажил даалгаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хөдөлмөр бүхэн ашиг авчирна» (Сургаалт үгс 14:23).

Жаахан хүүхэд аав ээждээ туслахдаа дуртай байдаг. Хүүхдийг дуртай байгаа дээр нь гэрийн ажил даалгаж өгөөрэй.

Зарим аав ээж хүүхдээрээ юм хийлгэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл сургуулийн насны хүүхдэд хийх гэрийн даалгавар мундахгүй их байдаг болохоор гэрийн ажил нэмж өгч яах юм бэ гэж тэд боддог.

Гэхдээ гэрийн ажил хийдэг хүүхэд хичээлдээ сайн байдаг. Учир нь ажилсаг хүүхэд ямар ч ажлыг эхэлсэн бол дуусгаж сурдаг. Бас нэгэн номд юу гэж бичсэнийг анхааръя. «Бага насны хүүхдийг гэрийн ажилд туслах гэхэд нь болиулбал өөрсдийнх нь тусламж тийм ч чухал биш юм байна гэж тэд ойлгоно ... Бас бусдаар юмаа хийлгэх гэсэн сэтгэлгээтэй болж эхэлдэг» гэж бичжээ (Parenting Without Borders).

Энэхүү номд бичсэнийг үзвэл гэрийн ажил хийгээд сурчихвал хүүхэд аминч биш, тусч болдог байх нь. Гэрийн ажилд тусалдаг хүүхэд гэртээ чухал үүрэг хариуцлага хүлээдгээ ойлгодог.

Буруу юм хийвэл үр дагаврыг нь заавал амсдагийг ойлгуулаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав. Тэгвээс амьдралынхаа бүх өдөр мэргэн байх болно» (Сургаалт үгс 19:20).

Хүүхэд хэрэг тарьсан бол жишээ нь, хүний юмыг санаандгүй гэмтээсэн бол хийсэн хэргийг нь нууж болохгүй. Хүүхэд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, уучлалт гуйж тэр бүү хэл, хохирлыг нь барагдуулах хэрэгтэй.

Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээдэг бол хүүхэд ...

  • үнэнч шударга байна, буруугаа хүлээнэ

  • бусдыг буруутгахгүй

  • шалтаг тоочихгүй

  • уучлалт гуйна

Аав хүү хоёр мод усалж байна

ОДОО Л ЗААГААРАЙ

Хариуцлагатай байж сурсан хүүхэд том болоод амьдралаа авч явах чадвартай болдог

Үлгэр дуурайл болоорой

  • Би ажилсаг, нямбай, цагаа барьдаг уу?

  • Би хүүхдэдээ яаж харагддаг вэ? Намайг гэрийн ажлаа хийж байгааг хардаг уу?

  • Би алдаагаа хүлээдэг үү? Уучлалт гуйдаг уу?

Аав ээжүүд ярьж байна

«Хүүхдүүд маань бүр жаахан байхаасаа л оройн хоол хийхэд тусалдаг байсан. Угаасан юм эвхэхэд тэд нар эвхэлцэж өгнө. Тоос арчихад хамт арчилцаад их л зугаатай байж дээ. Хийж байгааг минь хийгээд баярладаг байсан. Ингэж л үүрэг хариуцлага хүлээж сурсан юм даа»—Лора.

«Нэг удаа манай хүү, найзад маань бүдүүлэг зан гаргасан юм. Би “утасдаж уучлалт гуй” гэсэн. Тэрнээс хойш хүү маань хүнд шударга боловч хатуу ширүүн үг хэлэх бүрдээ уучлалт гуйдаг болсон юм билээ. Хүү маань алдаа гаргасан бол дор нь уучлалт гуйж сурсан»—Дебра.

АЛДААНААСАА СУРАЛЦАХ НЬ

«Хүүхэд алдаа гаргадаг. Тэднийг алдаа гаргахад энэ нь ямар ач тустай вэ гэдгийг эцэг эхчүүд санах нь чухал. Сурагчид маань дандаа л алдаа гаргадаг. Аав ээж нь ч хийсэн хэргийнх нь хариуцлагаас чөлөөлөх гэж өмөөрдөггүй, харин ч алдаагаа засахад нь хүүхдэдээ тусалдаг. Тийм хүүхэд хамгийн жаргалтай, амжилттай явдаг» гэж сурган хүмүүжүүлэгч Жессика Лахи нэгэн сэтгүүлд бичжээ (Atlantic).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах