Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 2 х. 6-7
  • 1. Зовж байгаа маань Бурхны буруу юу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 1. Зовж байгаа маань Бурхны буруу юу?
  • Сэрцгээ!—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Бурхан буруутай үгүйг мэдэх нь яагаад чухал вэ?
  • Бодож үзээрэй
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Гарчиг
    Сэрцгээ!—2020
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Биднийг зовж байгаад Бурхан буруутай юу?
    Библитэй холбоотой асуултын хариу
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2020
с20 №. 2 х. 6-7
Библи барьсан санваартан сүмд ирсэн гашуудагсдад номлол айлдаж байна.

1. Зовж байгаа маань Бурхны буруу юу?

Бурхан буруутай үгүйг мэдэх нь яагаад чухал вэ?

Бурхныг буруутгадаг учраас олон хүн түүнийг шүтдэггүй.

Бодож үзээрэй

Шашны олон удирдагч Бурхныг гай зовлон учруулдаг гэж ил, далд заасаар ирсэн. Жишээ нь ингэж заадаг.

  • Байгалийн гамшиг бол Бурхны шийтгэл.

  • Бурханд тэнгэрийн элч дутахлаар хүүхдүүдийг өөртөө авдаг.

  • Гай зовлонгийн эх үндэс болсон дайнд Бурхан оролцдог.

Тэгвэл шашны удирдагчид Бурхны талаар буруу заадаг бол яах вэ? Бурхан тэднийг таалдаггүй бол яах вэ?

ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

jw.org сайт дахь «Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?» видеог үзээрэй.

Библид юу гэж байдаг вэ?

Бурхан зовлонг учруулдаггүй.

Учруулах нь түүний зан чанартай нийцэхгүй. Жишээ нь Библид ингэж байдаг.

«[Бурхны] бүх зам мөр нь шударга. ... Тэр бол зөвт бөгөөд шударга» (ДЭД ХУУЛЬ 32:4).

«Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг» (ИОВ 34:10).

«Төгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй» (ИОВ 34:12).

Өөрийнх нь талаар буруу заадаг шашныг Бурхан таалдаггүй.

Үүнд Бурхан бидэнд гай зовлон учруулдаг гэж заадаг, дайн, хүчирхийлэлд оролцдог шашнууд ордог.

«Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, ... өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна» (ИЕРЕМИА 14:14).

Есүс хоёр нүүртэй шашны удирдагчдыг шүүмжилсэн.

«Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн Хаант төрд орохгүй. Харин тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л орно. Тэр өдөр олон хүн надад “Эзэн минь, Эзэн минь, бид таны нэрээр зөгнөж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үйлдсэн шүү дээ” гэж хэлнэ. Тэгэхэд нь “Би та нарыг огт танихгүй. Ёс бус юм хийдэг та нар надаас холд!” гэж хэлнэ» (МАТАЙ 7:21–23).

Зовж байгаа маань Бурхны буруу юу?

Үр хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж, хэрэгтэй бүхнээр нь хангадаг нэгэн эцэг байна гэж бодъё. Нэг хүүхэд нь эцэгтэйгээ тэрсэлдэж, гэрээсээ явж, буруу замаар оржээ. Хүүд тохиолдсон бүхний хариуцлагыг аав нь хүлээх үү? Хүү бас хийсэн хэргийнхээ горыг амсаж байгаагаа аавынхаа буруу гэж хэлж болох уу? Үүний адилаар, бид зовж байгаадаа Бурхныг буруутгаж болохгүй.

Тэгвэл бид өөрсдөө буруутай гэсэн үг үү?

Асуулт 2-ыг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах