Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 2 х. 12-13
  • 4. Хүн зовох гэж төрдөг үү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 4. Хүн зовох гэж төрдөг үү?
  • Сэрцгээ!—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Хариуг нь мэдэх нь яагаад чухал вэ?
  • Бодож үзээрэй
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Гарчиг
    Сэрцгээ!—2020
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Зовлонг Тэвчихийн Ач Тус
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
  • Хүн яагаад зовдог вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2020
с20 №. 2 х. 12-13
Нэгэн гэр бүл ууланд хонохоор болжээ. Гэр бүлээрээ сэлфидэж байна.

4. Хүн зовох гэж төрдөг үү?

Хариуг нь мэдэх нь яагаад чухал вэ?

Хариуг нь мэдвэл амьдралыг өөрөөр хардаг болно.

Бодож үзээрэй

Бурхан дэлхий ертөнцийг үзэсгэлэнтэй сайхан бүтээсэн хэр нь хүнийг зовоох нь зүйд нийцэх үү?

Шашин шүтлэггүй хүн зовлонгоос болж Бурханд эргэлзэх юм уу эсвэл бүр оршин байдгийг нь үгүйсгэдэг. Хүн зовж байгаа нь 1) Бурхан зовлонгийн өмнө хүчин мөхөс гэдгийг, 2) Бурхан зовлонг үгүй хийх тухай боддоггүйг, 3) Бурхан гэж байхгүйг харуулдаг гэж тэд боддог.

Үнэхээр дээрх шалтгаанаас болж хүн зовдог гэсэн үг үү?

ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

jw.org сайт дахь «Библид итгэж болохын учир юу вэ?» видеог үзээрэй.

Библид юу гэж байдаг вэ?

Бурхан хүнийг зовоох гэж бүтээгээгүй.

Бурхан хүнийг амьдралын сайхныг мэдрээсэй гэж хүсдэг.

«Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй ... Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу» (НОМЛОГЧИЙН ҮГС 3:12, 13).

Бурхан анхны хосод зовлонгүй амьдрахад нь хэрэгтэй бүхнийг өгсөн.

Тэднийг, үр удмыг нь зовдгоор бүтээгээгүй.

«Бурхан ... тэдэнд: “Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!” хэмээн айлдав» (ЭХЛЭЛ 1:28).

Анхны хос Бурхнаас хараат бус байхыг хүсжээ.

Үүнээсээ болж өөрсдөө ч зовсон, үр удмаа ч зовлонд унагасан.

«Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» (РОМ 5:12).a

Бурхан хүнийг өөрөөс нь хараат бус байхаар бүтээгээгүй.

Хүн усан дотор амьдарч чаддаггүй шиг, нэг нэгнээ захирах чадваргүй.

«Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» (ИЕРЕМИА 10:23, ШЕ).

Бурхан биднийг зовоосой гэж хүсдэггүй.

Хүмүүсийг аль болох асуудал бэрхшээлгүй амьдраасай гэж хүсдэг.

«Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт ... болно» (ИСАИА 48:18).

a Библид «нүгэл» гэдэг үгээр зөвхөн муу үйл хэргийг биш, сайн муу хүний аль алинд нь байдаг, анхны хүмүүсээс өвлөн авсан зүйлийг хэлдэг.

Хүн зовох гэж төрдөг үү?

Үгүй. Зовлон Бурхны санаж сэдсэн зүйл байгаагүй. Анхны хос Бурхнаас хараат бус болсноор зовлон эхэлсэн. Гэхдээ хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй зовохгүй.

Зовлон дуусах уу?

Асуулт 5-ыг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах