Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 3 х. 12-13
  • Хайраа илэрхийлээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хайраа илэрхийлээрэй
  • Сэрцгээ!—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Асуудал юунд байна вэ?
  • Библийн зарчим
  • Яах хэрэгтэй вэ?
  • Тэд саадыг давсан
    Сэрцгээ!—2020
  • Алагчлал—Та халдвар авсан уу?
    Сэрцгээ!—2020
  • Би шударга бус явдалтай тэмцэж явлаа
    Библи хүнийг өөрчилдөг
  • Ехова Есүс хоёр шиг эвтэй байцгаая
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2020
с20 №. 3 х. 12-13
Энэтхэг эмэгтэй, настай кавказ эмэгтэйн тортой хоол хүнсийг бариад шатаар гарахад нь тусалж байна.

Хайраа илэрхийлээрэй

Асуудал юунд байна вэ?

Алагчлах үзэл тийм амар арилж, алга болдоггүй. Вирусыг биеэс арилгахад нэлээн хугацаа хэрэгтэй байдаг шиг алагчлах үзлээ таягдан хаяхад бас хугацаа хэрэгтэй. Сэтгэл дотроо ч хүнийг алаг үзэхгүйн тулд яах вэ?

Библийн зарчим

Зургууд: 1. Ази эрэгтэй кофе барьсан хар арьстай хүнд хаалга нээж өгч байна. 2. Нөгөө хар арьстай хүн ажлынхнаа кофегоор дайлж байна. Дунд нь нөгөө энэтхэг эмэгтэй сууж байна.

«Хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» (КОЛОСАЙ 3:14).

Юу гэсэн үг вэ? Нэг нэгэндээ сайхан сэтгэл гаргах нь хүмүүсийг дотно болгодог. Бусдад хайраа илэрхийлэх тусам алагчлах үзэл арилна. Хайрын сэтгэлээ илэрхийлэхийн хэрээр үзэн ядах, дорд үзэх сэтгэл төрөхөө болино.

Яах хэрэгтэй вэ?

Зургууд: 1. Настай кавказ эмэгтэй шатаар гарахдаа тортой юмаа энэтхэг эмэгтэйд бариулаад туслуулж байна. 2. Настай кавказ эмэгтэй хөрш болох нөгөө ази эрэгтэйд жигнэмэг авчирч өгч байна.

Дургүйцэж явдаг бүлгийн хүндээ хайраа илэрхийлэх хэдэн аргыг бодож үзээрэй. Заавал төвөгтэй, сүртэй юм хийх албагүй. Дараахаас ганц хоёрыг нь хийгээд үзээрэй.

Хайрын сэтгэлээр хийсэн багахан үйлс алагчлах үзлийг арилгадаг

  • Нийтийн тээврээр явж байхдаа тэдэнд суудал тавьж өгөх юм уу хаалга онгойлгож өгөх гэх мэтээр соёлтой байгаарай.

  • Танай хэлээр чөлөөтэй ярьдаггүй байлаа ч энгийн юм ярих гэж оролдоорой.

  • Ойлгомжгүй үйлдэл гаргасан ч тэвчээртэй байгаарай.

  • Тулгарч буй бэрхшээлээ ярихад нь хүнлэг сэтгэлээр сонсоорой.

Бодит амьдрал дээрх жишээ: Назаре (Гвиней-Бисау)

«Би цагаачдыг алаг үздэг байлаа. Тэднийг нийгмийн халамж үйлчилгээ авахын тулд заль зохиодог, ихэнх нь гэмт хэрэгт орооцолдсон хүмүүс гэж сонсож байсан. Тийм болохоор тэднийг хүлээн зөвшөөрч чаддаггүй байв. Ихэнх хүн цагаачдад дургүй байдаг болохоор ч тэр үү, би өөрийгөө тэднийг алаг үзэж байна гэж бодоогүй.

Тэгээд цагаачдад таагүй ханддаг маань ялгаварлан гадуурхах хандлага юм байна гэж ойлгосон. Библийн мэргэн зөвлөгөө тэднийг илүү хайрлахад надад тусалсан. Одоо би тэднээс зугтаж, зай барьдаггүй. Харин ч тэдэнтэй мэндэлж ярьдаг болсон. Тэднийг хувь хүн талаас нь мэдэхийг хичээж байна. Би одоо тэр хүмүүсийн тухай өөдрөг бодолтой явдаг. Тэдэнтэй харьцахад амар болсон».

«Би шударга бус явдалтай тэмцэж явлаа»

Рафика Моррис.

Рафика арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх гэж нийгмийг өөрчлөх хөдөлгөөнд элсжээ. Гэхдээ Еховагийн Гэрчүүдийн чуулганд очоод эв нэгдэл гэж юу болохыг нүдээр үзсэн байна.

«Рафика Моррис: Би шударга бус явдалтай тэмцэж явлаа» гэсэн видео үзээрэй. jw.org сайтын хайх хэсэгт нэрийг нь оруулж хайна уу.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах