Удиртгал
«Орчлон ертөнц хэрхэн бий болсон бэ?» гэдэг асуулт маргаан дагуулсаар байна. Үүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг «Сэрцгээ!» сэтгүүлийн энэхүү дугаараар толилуулж байна. Мэргэн уншигч та баримтуудыг нягталж үзээд өөрийн гэсэн дүгнэлтэд хүрэх буй за. Орчлон ертөнц санамсаргүй бий болсон уу? Эсвэл бүтээгдсэн үү? Хариуг нь мэдэж авах нь тийм чухал гэж үү? Тийм ээ, үнэхээр чухал.