Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с21 №. 3 х. 8-9
  • Эрдэмтэд юуг тайлбарлаж чадахгүй вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эрдэмтэд юуг тайлбарлаж чадахгүй вэ?
  • Сэрцгээ!—2021
  • Ижил төстэй материал
  • Шинжлэх ухаан таны амьдралд яаж нөлөөлж байна вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Амьдрал яаж үүссэн бэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бүтээгчид бат итгэдэг болоход нь хүүхдэдээ туслаарай
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
  • Нотолгоог шалгаарай
    Сэрцгээ!—2021
Сэрцгээ!—2021
с21 №. 3 х. 8-9
Багш нь оюутнуудтайгаа шинжлэх ухааны талаар ярилцаж байна.

Эрдэмтэд юуг тайлбарлаж чадахгүй вэ?

Эрдэмтэд орчлон ертөнцийн нууцыг тайлах гэж судалгаа шинжилгээ хийсээр байна. Гэвч олон асуултын хариу нууц хэвээр үлджээ.

Орчлон ертөнц болон амьдрал хэрхэн үүссэн талаар шинжлэх ухаан тайлбарлаж чадах уу? Товчхон хэлбэл үгүй. Сансар судлалын эрдэмтэд хариуг нь мэдэж байх ёстой гэж хүмүүс боддог. Гэтэл Дартмутын их сургуулийн одон орон судлалын профессор, агностик үзэлтэн (Бурхан байдгийг батлах боломжгүй гэдэг үзэл) Марсело Глайзер: «Бид орчлон ертөнцийн үүслийг тайлбарлаж ерөөсөө чадахгүй» гэж хэлжээ.

Амьдралын үүслийн талаар шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд «Дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэнийг хэн ч баттай тайлбарлаж чадахгүй. Учир нь дэлхий үүсэх үеийн геологийн баримтуудын ихэнх нь аль хэдийн устаж үгүй болсон» гэж бичжээ («Science News»). Эдгээр тайлбараас үзэхэд «Орчлон ертөнц хэрхэн үүссэн бэ?» гэдэг асуултад шинжлэх ухаан хариулж чадаагүй л байна.

Танд дараах асуулт төрж болох юм. «Хэрвээ дэлхийг хэн нэгэн бүтээсэн юм бол тэр нь хэн байж таарах вэ? Мэргэн ухаантай, хайр халамжтай Бүтээгч байдаг юм бол хүмүүс зовж байгааг хараад яагаад юу ч хийдэггүй юм бэ? Хоорондоо зөрчилддөг ийм олон шашныг яагаад байлгаад байдаг юм бол? Шүтэгчид нь муу юм хийж байхад яагаад болиулдаггүй юм бэ?»

Шинжлэх ухаан хариулж чаддаггүй юм байж. Тэгвэл оновчтой хариуг олох боломжгүй гэсэн үг үү? Үгүй ээ. Библиэс үнэн зөв хариуг мэдээд тайвширсан хүн олон байдаг.

Жишээ нь зарим эрдэмтэн Библийг цаг зав гарган судлаад Бүтээгчид итгэдэг болжээ. Энэ талаар мэдэхийг хүсвэл jw.org сайт дахь «Амьдралын үүслийн талаарх үзэл бодол» булангийн видеонуудыг сонирхоорой.

Шинжлэх ухаан, Библид үндэслэж итгэсэн нь

Георгий Николаевич Койдан, химич

«Би молекулуудыг “нэгтгэх” ажил хийдэг. Яг л шатар тоглохтой адил. Ямар нүүдэл хийхээ урьдчилан тооцоолно. Нэг л үйлдэл орхигдвол молекулууд салчихдаг. Их нарийн төвөгтэй ажил шүү. Гэхдээ амьд эсийн дотор нийлмэл молекулуудыг үүсгэдэг олон мянган химийн урвалтай харьцуулахад юу ч биш. Үүнийг бодохлоор Агуу Химич буюу Бүтээгч байдаг гэдэгт итгэхээс өөр аргагүй болдог.

Би Библи судлаад энгийн ном биш гэдгийг нь ойлгосон. Бараг 2 000 жилийн өмнө бичигдэж дууссан мөртлөө заавар зөвлөгөө нь орчин үед ч ач тустай юм билээ. Ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ, ажлынхантайгаа, өөр бусадтай маргалдлаа гэхэд тэрийг хэрхэн шийдэх тухай зөвлөгөө нь үнэхээр үр дүнтэй. Хүнээс дээд мэргэн ухаантай Нэгэн л ийм найдвартай зөвлөгөө өгнө гэсэн дүгнэлтэд би хүрсэн».

Ян Дэ Шүэ, үр хөврөл судлаач

«Үр хөврөлийн хөгжлийн явцад эсүүд нийлж мэдрэлийн, булчингийн, ясны, цусны гэх мэтийн эдийг үүсгэж, эцэст нь хүний бие бүрэлдэн тогтдог. Үр хөврөлийн хөгжлийн механизмыг бид одоо ч яг таг ойлгож чадаагүй байна. Ингэж бодохлоор ухаалаг зохион бүтээгч л амийг бүтээсэн байж таарна.

Библийн Дуулал 139:15, 16-д эхийн хэвлий дэх үр хөврөл хэрхэн хөгждөгийг дүрслэн бичсэн нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эрдэмтдийн хийсэн нээлттэй тохирдог гэж хэлж болохоор байна. Бүтээгч л хэлж өгөхгүй бол үүнийг бичсэн хүн тийм олон жилийн өмнө яаж ийм оновчтой дүрслэх билээ дээ».

«Массимо Тистарелли: Робот зохион бүтээгч итгэл үнэмшлээ тайлбарлаж байна» видеог jw.org сайтаас үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах