Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с22 №. 1 х. 4-6
  • 1 | Эрүүл мэндээ хамгаалаарай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 1 | Эрүүл мэндээ хамгаалаарай
  • Сэрцгээ!—2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
  • Юу мэдвэл зохих вэ?
  • Яах нь зүйтэй вэ?
  • Эрүүл мэнд
    Сэрцгээ!—2019
  • Эрүүл мэндээ анхаарахдаа Библийн зарчим баримтлагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Стресст орсон бол яах вэ?
    Сэрцгээ!—2020
  • Бурхны өгсөн амь гэдэг бэлгээ эрхэмлэе
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
Сэрцгээ!—2022
с22 №. 1 х. 4-6
Ширээн дээр шим тэжээлтэй хоол хүнс төрөл бүрээрээ.

ХАА САЙГҮЙ БЭРХШЭЭЛ

1 | Эрүүл мэндээ хамгаалаарай

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Аливаа хямрал, гамшиг бидний эрүүл мэндэд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг.

  • Бэрхшээл тулгарахад хүн стресст орж, стресс нь даамжрахаараа өвчинд өртөмтгий болдог.

  • Гай гамшиг тохиолдоход эрүүл мэндийн салбар хүн хүч, бараа материал, эм тарианы дутагдалд орж, өвчтөн нэг бүрд хүрч үйлчилж чадахаа больдог.

  • Хямрал нүүрлэхэд хүмүүс мөнгө төгрөгөөр гачигдаж, шим тэжээлтэй хоол хүнс худалдаж авах, эрүүл мэнддээ санаа тавих аргагүй болдог.

Юу мэдвэл зохих вэ?

  • Хүнд өвчин тусах, мэдрэлийн ядаргаанд орох зэргээс болж сэтгэн бодох чадвар муудаж, эрүүл мэндээ анхаарахаа больж мэднэ. Тэгвэл өвчин нь бүр хүндэрнэ.

  • Өвчнөө хайхрахгүй яваад байвал улам дордож амь насанд нь аюул учирч ч мэднэ.

  • Хүн эрүүл байх тусам зовлон бэрхшээлийг давах чадвар сайтай байдаг.

  • Мөнгөтэй ч бай, үгүй ч бай эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

Яах нь зүйтэй вэ?

Ухаалаг хүн болзошгүй аюулыг олж хараад түүнээс зайлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Энэ зарчим нь эрүүл мэндээ хамгаалахад ч тустай. Ариун цэвэр сахих нь өвчин тусах, улмаар хүндрэх эрсдэлийг бууруулдаг. Урьдчилан сэргийлэх нь өвдчихөөд эмчлэх гэж зовохоос хамаагүй дээр.

«Манайхан хувийн ариун цэвэр сайтар сахиж, гэр орноо цэвэрхэн байлгадаг учраас эмнэлэг, эм тарианд мөнгө зарцуулах шаардлага гардаггүй»—Андреас.a

a Энэ сэтгүүлд гарсан зарим хүний нэрийг өөрчлөв.

ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?—Ашигтай зөвлөгөө

Бэрхшээл тулгарахад эдгээр зөвлөгөөг дагаж эрүүл мэндээ хамгаалаарай

АРИУН ЦЭВЭР САХИАРАЙ

Гараа савандан угааж буй эрэгтэй.

Ариун цэвэр сахь

Библид ингэж байдаг: «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» (Сургаалт үгс 22:3). Эрүүл мэндэд тань учирч болзошгүй аюулыг урьдчилан харж, зайлсхийхийг хичээгээрэй.

  • Хоол идэхийн өмнө эсвэл бие зассаны дараа гараа савандаж угааж хэвшээрэй.

  • Гэрээ тогтмол цэвэрлэж, гар их хүрдэг хэсгийг ариутгаж байгаарай.

  • Халдварт өвчин туссан хүнээс аль болох хол байгаарай.

ЗӨВ ХООЛЛООРОЙ

Ширээн дээр шим тэжээлтэй хоол хүнс төрөл бүрээрээ.

Зөв хоолло

Библид ингэж байдаг: «Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг» (Эфэс 5:29). Идэж уух юмаа анхаарах нь өөрийгөө хайрладгийн шинж юм.

  • Ус сайн уугаарай.

  • Олон төрлийн жимс ногоо идээрэй.

  • Өөх тос, давс, сахарын хэрэглээгээ багасгаарай.

  • Тамхи бүү татаарай. Архи битгий хэтрүүлэн уугаарай. Мансууруулах бодис зүй бусаар бүү хэрэглээрэй.

«Эхнэр бид хоёр өвдөхгүйн тулд зөв зохистой хооллохыг хичээдэг. Тэгэхгүй бол олсон хэдийгээ эмчилгээнд л зарцуулах болно шүү дээ. Бид эрүүл хоол хүнс худалдаж авахыг илүүд үздэг»—Карлос.

САЙН АМРААРАЙ, ДАСГАЛ ХИЙГЭЭРЭЙ

Замаар гүйж буй хүн.

Дасгал хий

Библид ингэж байдаг: «Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр» (Номлогчийн үгс 4:6). Ажил, амралтаа зохицуулаарай.

  • Идэвхтэй хөдөлгөөн хийж байгаарай. Тогтмол алхахаас эхэлж болно. Та өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл архаг хууч өвчтэй байсан ч дасгал хийх нь эрүүл мэндэд тань тустай.

  • Унтаж амарч буй эмэгтэй.

    Сайн амар

    Хангалттай сайн амарч байгаарай. Сайн унтаж амрахгүй бол стресс нэмэгдэж, анхаарал төвлөрөх чадвар буурна. Яваандаа хүнд өвчин ч тусаж болзошгүй.

  • Өөртөө тохиромжтой цагийг сонгоод, яг тэр цагтаа унтахыг хичээгээрэй. Өглөө бүр тогтмол цагт босож хэвшээрэй.

  • Унтахаасаа өмнө зурагт үзэх, гар утсаа оролдохоос зайлсхийгээрэй.

  • Орондоо орохоос өмнө хүнд хоол идэх юм уу кофеин, алкохол агуулсан бүтээгдэхүүнээс татгалзаарай.

«Нойр эрүүл мэндэд маш чухал нөлөөтэйг би ойлгосон. Унтаж амрахгүй бол заримдаа толгой өвдөж, бие хүндэрдэг. Харин нойроо сайн авсны дараа уулыг нурааж усыг эргүүлчихмээр санагддаг. Би сайн унтаж амардаг учраас барагтай бол өвддөггүй»—Жастин.

«Халдварт өвчин гарахад яах хэрэгтэй вэ?» видеоны хэсэг. Нэг эмэгтэй вирусэнд хаалгаа тайлж өгч байна.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ: «Халдварт өвчин гарахад яах хэрэгтэй вэ?» видеог үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах