Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 19
  • Иаковын өнөр бүл

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Иаковын өнөр бүл
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Иаков Харанд очсон нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Эхлэл номын тойм
    Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 19

ӨГҮҮЛЛЭГ 19

Иаковын өнөр бүл

ЧИ ЭНЭ өнөр бүлийг хар даа. Эд бол Иаковын 12 хүү юм. Тэднийх бас олон охинтой. Чи хүүхдүүдийнх нь нэрийг мэдэх үү? Одоо бүгдээрээ заримтай нь танилцъя.

Леа, Реубен Симеон Леви Иуда нарыг төрүүлжээ. Рахел ганц ч хүүхэд төрүүлээгүйдээ маш их гутрав. Тэгээд өөрийн шивэгчин Билхаг Иаковт өгөхөд Билха, Дан Нафтали гэдэг хоёр хүү төрүүлэв. Тэгэхэд нь Леа ч мөн шивэгчин Зилпагаа Иаковт өгөхөд Зилпа түүнд Гад Ашер хоёрыг төрүүлж өгөв. Хожим Леа бас Иссахар Зебулун гэдэг хоёр хүү төрүүлжээ.

Эцэс сүүлд нь Рахел ч хүүхэдтэй болов. Түүнд Иосеф гэдэг нэр өгчээ. Хожим бид Иосефын тухай их зүйлийг мэдэж авна. Учир нь тэр маш чухал хүн болсон билээ. Иаковыг Рахелын эцэг Лабаныд зарцлагдаж байхад энэ 11 хөвгүүн төржээ.

Иаков бас олон охинтой болжээ. Гэхдээ Библид ганц охиных нь нэрийг бичсэн байдаг. Түүнийг Дина гэдэг.

Иаков Лабаныг орхиж, Канаан уруугаа буцахаар шийджээ. Тэгээд өнөр өтгөн гэр бүлээ аваад, багширсан олон хонь малаа туугаад холын аянд гарчээ.

Иаковыг гэр бүлийнхнийхээ хамт Канааныг зорих холын замд Рахел бас нэг хүү төрүүлжээ. Рахел хүндрэлтэй төрж, нас барав. Харин хүү нь эрүүл саруул байлаа. Иаков түүнийг Бениамин гэж нэрлэв.

Бид Иаковын хөвгүүдийн нэрийг тогтоох хэрэгтэй. Учир нь тэднээс бүхэл бүтэн Израиль үндэстэн бий болсон билээ. Израилийн 12 овгийн 10-ыг Иаковын, хоёрыг Иосефын хөвгүүдийн нэрээр нэрлэжээ. Исаак Иаковыг хөвгүүдтэй болсноос хойш олон жил энх тунх амьдарсан бөгөөд тийм олон ач зээтэй болсондоо их жаргалтай байлаа. Харин одоо ач охин Динад нь юу тохиолдсоныг сонирхоцгооё.

Эхлэл 29:32–35; 30:1–26; 35:16–19; 37:35.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах