Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 22
  • Иосеф шоронд орсон нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Иосеф шоронд орсон нь
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Ехова ажил үйлсийг бүтэмжтэй болгодог
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Тэрээр гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн
    Итгэлийн жишээ
  • Ах нар нь Иосефыг үзэн ядсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Фараоны зүүд
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Илүү дэлгэрэнгүй харах
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 22

ӨГҮҮЛЛЭГ 22

Иосеф шоронд орсон нь

ИОСЕФЫГ Египет уруу авч явахад тэр дөнгөж 17 настай байлаа. Тэнд түүнийг Потифар гэдэг хүнд худалджээ. Потифар бол «фараон» буюу Египетийн хаанд зүтгэдэг хүн юм.

Иосеф эзэн Потифартаа чин үнэнч байв. Иосефыг нас бие гүйцэж, эрийн цээнд хүрэхэд Потифар түүнийг гэрийнхээ даамлаар томилж, бүх эд хөрөнгөө хариуцуулжээ. Тэгвэл Иосеф яаж яваад энэ шоронд орчихдог билээ? Потифарын эхнэрээс болсон ажээ.

Иосеф насанд хүрч, хүдэр чийрэг сайхан залуу болсон учир Потифарын эхнэр түүнтэй унтахыг хүсэж байлаа. Гэвч Иосеф үүнийг буруу гэж мэдэж байсан тул ийм юм хийхийг хүссэнгүй. Үүнд Потифарын эхнэр маш их уурлаж, нөхрөө гэртээ ирэхэд нь: «Тэр өөдгүй муу Иосеф надтай унтахыг оролдлоо!» хэмээн худал хэлжээ. Потифар эхнэрийнхээ үгэнд итгэж, уур нь шатжээ. Тэгээд л Иосефыг шоронд хийчихэв.

Шоронгийн харгалзагч Иосефыг сайн хүн гэдгийг удалгүй мэдээд, бүх хоригдлыг түүнд хариуцуулав. Хожим фараон, сөнч талхчин хоёртоо уурлаж, тэднийг шоронд хорьжээ. Тэгтэл нэг шөнө сөнч талхчин хоёул онцгой зүүд зүүдэлсэн боловч зүүднийхээ учрыг тайлж мэдэхгүй байв. Маргааш өдөр нь Иосеф тэдэнд: «Надад зүүдээ хэлээч» гэжээ. Тэгээд Иосеф Бурхны тусламжтайгаар зүүднийх нь учрыг тайлбарлаж өгөв.

Иосеф сөнчид хандан: «Та гурван өдрийн дараа шоронгоос суллагдан, дахин фараоны сөнчөөр үйлчлэх болно» гэж хэлэв. Тэгээд цааш нь: «Та шоронгоос гараад миний тухай фараонд хэлж, эндээс гарахад минь туслаарай» хэмээн гуйжээ. Харин талхчинд хандан: «Гурван өдрийн дараа фараон таны толгойг авна» гэжээ.

Гурван өдрийн дараа бүх юм Иосефын хэлснээр болжээ. Фараон талхчны толгойг авав. Сөнч шоронгоос гараад хаанд дахин үйлчлэх болов. Гэвч Иосефын тухай таг мартжээ! Тэр түүний тухай фараонд юу ч яриагүй учир Иосеф шоронд байсаар байв.

Эхлэл 39:1–23; 40:1–23.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах