Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 44
  • Рахаб туршуулуудыг нуусан нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Рахаб туршуулуудыг нуусан нь
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Рахаб Еховад итгэдэг байсан
    Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Иерихогийн хэрэм
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Израилийн ард түмэн Канаан нутаг руу орсон нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Рахаб зааврыг дагасан
    Библийн комик
Илүү дэлгэрэнгүй харах
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 44

ӨГҮҮЛЛЭГ 44

Рахаб туршуулуудыг нуусан нь

ЭНЭ хүмүүст гай учирчээ. Хурдан зугтахгүй л бол амь насаа алдах нь. Тэд Израилийн туршуулууд бөгөөд тэдэнд тусалж байгаа эмэгтэйг Рахаб гэдэг. Рахабын гэр Иерихо хотын хэрмэнд байдаг ажээ. Энэ хоёр хүнд яагаад гай учирсныг мэдэцгээе.

Израильчууд Иордан голыг гаталж, Канаан нутаг уруу ороход бэлэн болоод байлаа. Гэвч орохоосоо өмнө Иошуа: «Тэр нутгийг, мөн Иерихо хотыг үзээд ир» гэж хоёр туршуул явуулжээ.

Туршуулууд Иерихо хотод ирээд Рахабынд буув. Гэтэл нэг хүн Иерихогийн хаанд: «Хоёр израиль хүн нутаг орныг маань тандахаар манай хотод өнөө орой иржээ» гээд хэлчихжээ. Хаан үүнийг дуулаад, Рахабынх уруу хүмүүсээ явуулав. Тэд Рахабт: «Гэртээ байгаа израильчуудыг гаргаж өг!» хэмээн тушаав. Рахаб туршуулуудыг гэрийнхээ дээвэр дээр нуусан байжээ. Тэгээд: «Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй. Тэд бүрэнхий болмогц хотын хаалга хаахаас өмнөхөн явчихсан. Даруйхан араас нь мөшгөвөл та нар тэднийг барина!» гэж хэлэв. Тэгэхэд нь тэр хүмүүс туршуулуудын араас мөшгөхөөр явлаа.

Тэднийг явсны дараа Рахаб дээвэр дээр яаран гарч ирээд: «Энэ нутгийг Ехова та нарт өгнө гэдгийг би мэдэж байна. Тэр та нарыг Египетээс гаргахдаа Улаан тэнгисийг яаж хуваасныг, та нар Сихон Ог хоёр хааныг хэрхэн устгасныг бид дуулсан. Би та нарт сайхан сэтгэлээр хандсан болохоор та нар ч бас надад тэгнэ гэж амлаач. Эцэг эх, ах дүүсийг минь авраач» гэж туршуулуудаас гуйв.

Тэд ачийг нь хариулахаа амлав. Гэхдээ Рахаб нэг юм хийх ёстой байлаа. Туршуулууд түүнд: «Энэ улаан уяаг авч, цонхноосоо уяад бүх хамаатан садангаа гэртээ цуглуул. Бид Иерихог эзлэхээр эргэж ирэхдээ танай цонхонд уяа байхыг харвал гэрт чинь байгаа нэг ч хүнийг алахгүй» гэж хэлжээ. Хоёр туршуул Иошуа дээр буцаж очоод, болсон бүхнийг ярьжээ.

Иошуа 2:1–24; Еврей 11:31.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах