Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 70
  • Иона ба аварга загас

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Иона ба аварга загас
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Тэрээр алдаанаасаа сургамж авсан
    Итгэлийн жишээ
  • Иона номын тойм
    Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • Тэрээр өршөөнгүй байхыг сурсан
    Итгэлийн жишээ
  • Бусдыг Еховагийн нүдээр харахыг хичээгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
Илүү дэлгэрэнгүй харах
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 70

ӨГҮҮЛЛЭГ 70

Иона ба аварга загас

УСАН дотор байгаа хүнийг хараач. Гайтай хэрэг болжээ. Юу юугүй загасны аманд орох нь ээ! Энэ хүнийг хэн гэдгийг чи мэдэх үү? Иона гэдэг. Түүнийг яаж яваад ийм их зовлонд унасныг мэдэцгээе.

Иона бол Еховагийн зөнч юм. Елиша зөнчийг нас барснаас хойш төдий л удаагүй байхад Ехова Ионад: «Агуу их Ниневе хот уруу оч. Тэндхийн хүмүүсийн муу явдал асар их болжээ. Үүнийг нь тэдэнд чамаар хэлүүлмээр байна» гэжээ.

Гэвч Иона явахыг хүссэнгүй. Тэгээд Ниневегээс өөр зүгт явж байсан хөлөг онгоцонд суув. Ийнхүү зугтсанд нь Ехова дургүйцэж, далайн шуурга дэгдээжээ. Тэр шуурга онгоцыг живүүлэх шахаж байлаа. Далайчид маш их айж, өөр өөрийнхөө бурхдаас тусламж гуйн хашгирав.

Эцэст нь Иона тэдэнд: «Би тэнгэр газрыг бүтээсэн Ехова Бурхныг шүтдэг. Харин одоо хэлснийг нь хийхгүй гэж Еховагаас зугтаж явна» гэв. Тэгэхэд нь далайчид: «Шуургыг намдаахын тулд бид чамайг яах вэ?» гэж асуулаа.

«Намайг далай уруу шид, тэгвэл шуурга намжина» гэж Иона хариулав. Далайчид тэгэхийг хүссэнгүй, гэвч далайн шуурга улам ширүүссээр байсан тул Ионаг хөлөг онгоцноос гаргаж шидлээ. Тэр даруй шуурга намжив.

Ионаг усанд живэхэд том загас түүнийг залгив. Гэхдээ тэр үхсэнгүй. Гурван өдөр, гурван шөнө загасны гэдсэнд байлаа. Иона Еховагийн үгэнд орж, Ниневе уруу яваагүйдээ харамсав. Чи түүний яасныг мэдэх үү?

Еховагаас тусламж гуйн залбирав. Тэгтэл Ехова загасыг бөөлжүүлэн, Ионаг хуурай газар гаргав. Үүний дараа Иона Ниневе уруу явжээ. Еховагийн хэлсэн бүгдийг хийх нь хэчнээн чухал болохыг энэ явдал бидэнд зааж байна бус уу?

«Иона» ном.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах