Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 85
  • Есүс малын саравчинд төрсөн нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Есүс малын саравчинд төрсөн нь
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Есүс Христ одоо юу хийж байна вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • «Тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан»
    Итгэлийн жишээ
  • Есүс үргэлж дуулгавартай байсан
    Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Тэнгэр элч Мариа дээр ирсэн нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 85

ӨГҮҮЛЛЭГ 85

Есүс малын саравчинд төрсөн нь

ЭНЭ нялх хүүхэд хэн бэ, чи мэдэх үү? Зүйтэй, Есүс. Тэр дөнгөж сая малын саравчинд төрчихөөд байгаа нь энэ. Малын саравч бол үхэр мал хашдаг газар юм. Мариа Есүсийг илжиг болон бусад малын тэжээл хийдэг тэвшин дотор хэвтүүлжээ. Харин Мариа Иосеф хоёр яагаад үхэр малтай хамт байж байдаг билээ? Хүүхэд ийм газар төрдөггүй биз дээ?

Үгүй л дээ. Гэхдээ тэд яагаад энд байна вэ гэвэл, Ромын захирагч Цезарь Август, хүн бүрийг төрсөн хотдоо очиж, номд нэрээ бичүүлэх ёстой гэсэн хууль гаргасан байна. Иосеф Бетлехем хотод төрсөн юм байж л дээ. Мариа Иосеф хоёрыг тэнд хүрч ирэхэд хоноглочихоор газар байсангүй. Тийм болохоор үхэр малтай хамт энд байж байгаа нь энэ. Тэгээд яг очсон өдөртөө Мариа Есүсийг төрүүлэв! Гэхдээ, чиний харж байгаа шиг, хүү одоо сайн байна.

Чи Есүсийг үзэхээр ирж яваа хоньчдыг харж байна уу? Тэднийг шөнө хонио манаад, хээр хонож байтал эргэн тойронд нь хурц гэрэл гийжээ. Тэр нь тэнгэр элч байлаа! Хоньчид маш их айв. Тэнгэр элч тэдэнд: «Бүү ай! Би та нарт сайн мэдээ авчирлаа. Өнөөдөр Бетлехемд Христ Эзэн мэндэллээ. Тэр, хүмүүсийг аварна! Та нар даавуунд өлгийдөж, тэвшинд хэвтүүлсэн түүнийг олж харна» гэв. Гэнэт олон тэнгэр элч ирж, Бурхныг магтаж эхэлжээ. Хоньчид тэр дороо Есүсийг үзэхээр яаран явсан бөгөөд одоо түүнийг олчихоод байгаа нь энэ.

Есүс яагаад тийм онцгой байсан бэ? Яг үнэндээ тэр хэн бэ? Бид энэ номын эхний өгүүллэгт Бурхны ууган Хүүгийн тухай үзсэнийг санаж байгаа биз дээ. Энэ Хүү, Еховатай хамт ажиллаж, тэнгэр, газар болон бусад зүйлийг бүтээсэн. Тэгэхлээр Есүс гэдэг маань тэр шүү дээ!

Тийм ээ, Ехова тэнгэрт байсан Хүүгийнхээ амийг Мариагийн хэвлийд хийсэн. Хүүхэд Мариагийн хэвлийд ормогцоо жирийн хүүхдийн адил эхийнхээ гэдсэнд бойжиж эхэлсэн. Гэхдээ энэ хүүхэд Бурхны Хүү байсан юм. Эцэст нь Есүс Бетлехемд, малын энэ саравчинд төрсөн билээ. Тэнгэр элчүүд хүмүүст Есүсийн төрснийг хэлэхдээ яагаад тийм баяр хөөртэй байсныг одоо ойлгов уу?

Лук 2:1–20.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах