Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 86
  • Од хүмүүсийг газарчилсан нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Од хүмүүсийг газарчилсан нь
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Хэн «одыг» илгээсэн бэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 86

ӨГҮҮЛЛЭГ 86

Од хүмүүсийг газарчилсан нь

ЭНЭ хүний зааж байгаа гялалзсан одыг харж байна уу? Тэднийг Иерусалимаас гарахад энэ од үзэгджээ. Дорноос ирсэн энэ хүмүүс од судалдаг аж. Шинэ од өөрсдийг нь ямар нэг чухал хүн дээр хөтөлж аваачна гэдэгт тэд итгэлтэй байлаа.

Тэд Иерусалимд ирээд: «Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн хаан болох хүүхэд хаана байна вэ?» гэж асуужээ. «Иудейчүүд» гэдэг нь израильчуудын өөр нэр юм. «Бид Дорно зүгт байхдаа тэр хүүхдийн одыг анх харсан билээ. Тэгээд түүнд мөргөхөөр ирлээ» гэж тэр хүмүүс хэлэв.

Иерусалимын хаан Херод үүнийг сонсоод, бачимдаж гэнэ. Хаан ширээгээ өөр хаанд алдахыг хүсээгүй аж. Тийм болохоор Херод ахлах тахилчдыг дуудаад: «Амласан хаан хаана төрөх вэ?» гэж асуув. Тэд: «Библи дээр Бетлехем хотод гэсэн байгаа» гэж хариулав.

Тэгэхлээр нь Херод Дорнын хүмүүсийг дуудаад: «Явж, хүүхдийг сайтар хайгтун. Олмогцоо надад дуулгаарай. Би бас очиж, түүнд мөргөе» гэлээ. Гэвч, үнэн хэрэгтээ, хүүхдийг олоод алахыг хүссэн ажээ!

Од тэр хүмүүсийг Бетлехемд хүргэж, хүүхдийн байгаа газрын дээр тогтлоо. Тэд байшинд ороод Мариаг бяцхан Есүстэй байхыг хараад, бэлэг сэлт гаргаж, Есүст бэлэглэжээ. Гэтэл дараа нь Ехова тэдний зүүдэнд Херод уруу буцаж очихгүй байхыг анхааруулав. Тиймд тэр хүмүүс өөр замаар нутаг буцжээ.

Дорнын хүмүүсийг гэртээ харьсныг дуулаад Херод ихэд уурлав. Тэгээд Бетлехемд байгаа хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг алах тушаал өглөө. Гэвч Ехова Иосефын зүүдэнд урьдаас анхааруулсан болохоор Иосеф гэрийнхэнтэйгээ Египетэд очихоор явав. Хожим Иосеф Херодын нас барсныг дуулаад Мариа Есүс хоёрыг аван, Назарт байдаг гэртээ буцжээ. Энд Есүс өсөж том болсон билээ.

Тэр шинэ одыг хэн гэрэлтүүлсэн гэж чи бодож байна? Тэр хүмүүс одыг харчихаад эхлээд Иерусалим уруу явсныг санаарай. Сатан Диавол Бурхны Хүүг алахыг хүссэн бөгөөд Иерусалимын хаан Херод түүнийг алахыг хичээнэ гэдгийг ч мэдэж байсан. Тийм болохоор одыг гэрэлтүүлсэн нь Сатанаас өөр хэн ч биш юм.

Матай 2:1–23; Мика 5:2.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах