15-р дуу
Бүтээлүүд Еховаг алдаршуулдаг
1. Сүр жавхлантай Еховагийн алдрыг
Сансрын олон одод тусган харуулж
Бурхны тухай үнэн зөв мэдлэгийг
Бүх дөлгөөн хүнд үггүйгээр илчилдэг
Бурхны тухай үнэн зөв мэдлэгийг
Бүх дөлгөөн хүнд үггүйгээр илчилдэг
2. Тэнгэрийн уудамд одыг урлан шигтгэж
Тэнгис далайн хязгаарыг тогтоосон
Өндөрт оршигч хамгийн дээд Бурхан та
Өчүүхэн дорд хүн биднийг санах юм
Өндөрт оршигч хамгийн дээд Бурхан та
Өчүүхэн дорд хүн биднийг санах юм
3. Үнэн ариун, мэргэн зөв үгнээс тань
Өдөр бүхэн ухаарлыг олж авдаг
Шижир алтнаас үнэтэй сургаалыг тань
Чин зүрхнээсээ сахин биелүүлж явъя
Шижир алтнаас үнэтэй сургаалыг тань
Чин зүрхнээсээ сахин биелүүлж явъя
(Бас Дуу. 12:6; 89:7; 144:3; Ром 1:20-ийг үзнэ үү).