Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 11 х. 14
  • Бурхны бичүүлсэн дуу тайвшруулж, сургамжилдаг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны бичүүлсэн дуу тайвшруулж, сургамжилдаг
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 11 х. 14
Давид дуулангаа босоо ятга тоглож байгаа нь

ХЭСЭГ 11

Бурхны бичүүлсэн дуу тайвшруулж, сургамжилдаг

Давид нарын хүмүүс шүтлэг мөргөлийн олон дуу зохиожээ. Тэдгээрээс 150 нь «Дуулал» номд бий

БИБЛИД байдаг хамгийн том ном бол дууны эмхтгэл юм. Энэ ном 1 000-аад жилийн хугацаанд бичигджээ. «Дуулал» номд Бурханд итгэх итгэлийг хамгийн гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм илэрхийлсэн байдаг. Баяр хөөр, магтаал талархлаас өгсүүлээд уйтгар гуниг, гаслан зовлон, гэмшил харуусал гээд хүний олон янзын сэтгэл хөдлөлийг тусгадаг. Дууллыг зохиогчид Бурханд итгэж найддаг, Бурхантай ойр дотно харьцдаг байсан нь тодорхой харагддаг. Утга уянгын энэхүү бүтээлээс заримыг нь авч үзье.

Ехова бол шүтүүлж, магтуулбал зохих, хэмжээгүй эрхт Захирагч мөн. Дуулал 83:18-д (ШЕ): «Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд нь» гэж бичжээ. Еховаг одот тэнгэр, дэлхий дэх гайхан бишрэм амьдрал, хүний бие цогцсын гайхамшиг гэх зэргийн олон зүйл бүтээснийх нь төлөө магтсан дууллууд бий (Дуулал 8, 19, 139, 148). Үнэнч үйлчлэгчдээ авран хамгаалдаг Бурхан хэмээн алдаршуулан дуулсан нь ч байдаг (Дуулал 18, 97, 138). Дарлал зовлон амссан хүмүүсийг тайвшруулж, ёс бус хүмүүсийг шийтгэдэг шударга Бурхан хэмээн өргөмжилсөн дуулал олон (Дуулал 11, 68, 146).

Ехова өөрийг нь хайрладаг хүмүүст тусалж, тэднийг тайвшруулдаг. Олон хүний сэтгэлийг хөдөлгөдөг дуулал бол 23-р дуулал юм. Тэнд Давид Еховаг хоньдоо хариулан маллаж, авран хамгаалдаг халамжит Хоньчинтой зүйрлэжээ. Ехова бол «залбирлыг сонсдог Нэгэн» гэдгийг Дуулал 65:2 шүтэгчдэд нь сануулдаг. Ноцтой нүгэл үйлдсэн олон хүн 39, 51-р дууллыг уншаад тайвширдаг. Давид ноцтой алдаа гаргасандаа гэмшиж байгаагаа чин сэтгэлээсээ хэлж, Ехова уучилна гэдэгт итгэдгээ уг хоёр дууллаар илэрхийлжээ. Дуулал 55:22-т Еховад найдаж, бүх ачаагаа Түүнд үүрүүлэхийг уриалжээ.

Ехова Мессиагийн Хаанчлалын тусламжтайгаар дэлхийг өөрчилнө. Дууллын олон хэсэгт Мессиа Хааны тухай зөгнөл байдаг. Энэ Захирагч өөрийг нь эсэргүүцдэг, ёс бусыг үйлддэг ард түмнүүдийг устгах тухай 2-р дуулалд зөгнөжээ. Мөн өлсгөлөн гуйланчлал, шударга бус явдал, дарлал зовлонд цэг тавина гэдгийг 72-р дуулал харуулдаг. Дуулал 46:9-д бичсэнээр, Бурхан Мессиагийн Хаанчлалын тусламжтайгаар дайныг эцэс болгож, хөнөөлт зэвсгийг бүгдийг нь устгана. Ёс бус хүмүүс устаж, зөв шударга хүмүүс дэлхий дээр мөнхөд энх тайван, эв нэгдэлтэй амьдрах тухай 37-р дууллаас мэдэж болно.

​—«Дуулал» номд үндэслэв.

  • Еховагийн захирах эрх мэдэл хууль ёсных гэдгийг дууллууд хэрхэн баталдаг вэ?

  • Бурхан өөрт нь хайртай хүмүүст тусалж, тэднийг тайвшруулдаг гэдгийг хэддүгээр дууллаас мэдэж болох вэ?

  • «Дуулал» номд бичсэнээр, Ехова ертөнцийг хэрхэн өөрчлөх вэ?

ДУУНУУДЫН ДУУН

Соломон хаан асар их эд баялагтай байсан боловч хүссэн бүсгүйнхээ хайрыг булааж чадаагүйгээ «Соломоны дуун» номдоо илэн далангүй өгүүлжээ. Тэрбээр, хоньчин залууд сэтгэлтэй, үзэсгэлэн төгс, залуухан онгон бүсгүйн зүрх сэтгэлийг эзэмдэх гэж оролдож байснаа бичсэн аж. Дурлалт хос бие биедээ хэчнээн хүчтэй татагдлаа ч ёс суртахууны хэм хэмжээг зөрчихгүй байж болдгийг Бурхны удирдлагаар бичигдсэн энэ дуу харуулдаг. Дуунд гардаг залуу хос биеэ захирч, цэвэр ариун, чин үнэнч байхын сайхан жишээ болдог.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах