Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ех хичээл 5
  • Манай цуглаанаас юу мэдэж болох вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Манай цуглаанаас юу мэдэж болох вэ?
  • Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Еховагийн Гэрчүүдийн цуглаан танд ямар ашиг тустай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бурхнаа шүтэхээр цуглах ёстойн учир
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Бид яагаад цуглаанд явдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Ехова биднийг хэрхэн удирддаг нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
ех хичээл 5

ХИЧЭЭЛ 5

Манай цуглаанаас юу мэдэж болох вэ?

Аргентинд Еховагийн Гэрчүүд цуглааны танхимдаа байгаа нь

Аргентин

Сьерра Леонед Еховагийн Гэрчүүд цуглаан хийж байгаа нь

Сьерра Леоне

Бельгид Еховагийн Гэрчүүд цуглаан хийж байгаа нь

Бельги

Малайзид Еховагийн Гэрчүүд цуглаан хийж байгаа нь

Малайз

Олон хүн амьдралын чухал асуултын хариуг олдоггүй, сэтгэлийн тайвшрал авч чаддаггүйгээс шашны хурал цуглаанд оролцохоо больдог. Еховагийн Гэрчүүдийн зохион байгуулдаг цуглаанд очих хэрэгтэйн учир юу вэ? Та ямар ач тус хүртэж болох вэ?

Бие биеэ хайрлаж, халамжилдаг хүмүүстэй хамт байхын баяр хөөр эдэлдэг. І зуунд христианууд хурлын зохион байгуулалттай байсан бөгөөд Бурхныг шүтэж, Библи судалж, бие биеэ зоригжуулахын тулд цугладаг байв (Еврей 10:24, 25). Бас хайр бялхсан орчинд цуглахдаа итгэл нэгт ах дүүс буюу жинхэнэ анд нөхдийнхөө дунд байгаагаа мэдэрдэг байсан (2 Тесалоник 1:3; 3 Иохан 14). Бид ч тэдний адил хамтдаа цуглаж, баяр хөөр эдэлдэг.

Библийн зарчмыг хэрэгжүүлж сурдаг. Библи бичигдэж байх үеийнхтэй адилаар, одоо ч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд залуус хамтдаа цугладаг. Туршлагатай эрчүүд Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж сурахад маань туслахын тулд Библиэс заадаг (Дэд хууль 31:12; Нехемиа 8:8). Бүх хүнд хэлэлцүүлэгт оролцох, дуулах зэргээр «найдварынхаа тухай тунхаглах» боломж олддог (Дуулал 40:9).

Бурханд итгэх итгэл бэхэждэг. Элч Паул тухайн үеийнхээ нэг хурлынханд «Би та нарыг харахыг ихэд хүсдэг. ... Та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм» гэж хэлсэн байдаг (Ром 1:11, 12). Цуглаанд тогтмол очиж, итгэл нэгтнүүдтэйгээ харьцдаг бол итгэлээ бэхжүүлж, Библийн зарчмын дагуу амьдрах шийдвэр төгс байж чадна.

Бид таныг цуглаандаа урьж байна. Та манай цуглаанд ирээд энэ бүхнийг өөрийн биеэр үзэх боломжтой. Манай цуглаанд мөнгө хураадаггүй.

  •  Бид ямар жишээг дуурайн цуглаанаа явуулдаг вэ?

  •  Цуглаан ямар ач тустай вэ?

ЗӨВЛӨМЖ

Та манай цуглаанд ирэхээсээ өмнө цуглааны танхимыг үзэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдэд энэ тухайгаа хэлээрэй. Тэд танд дуртайяа цуглааны танхимаа үзүүлнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах