Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ех хичээл 10
  • Гэр бүлийн хичээл гэж юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гэр бүлийн хичээл гэж юу вэ?
  • Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (2-р хэсэг)
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Еховаг гэр бүлээрээ шүтэгтүн
    Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
  • Гэр бүлийн хичээлээ илүү сонирхолтой болгоё
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Гэр бүлүүд ээ, Бурхны хурлын хэсэг болохын хувьд түүнийг алдаршуулагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
ех хичээл 10

ХИЧЭЭЛ 10

Гэр бүлийн хичээл гэж юу вэ?

Гэр бүлээрээ хичээл хийх сайхан

Өмнөд Солонгос

Эхнэр нөхөр хоёр Библи судалж байгаа нь

Бразил

Еховагийн Гэрч залуу Библи судалж байгаа нь

Австрали

Библийн сэдвээр ярилцаж байгаа гэр бүл

Гвиней

Ехова эрт дээр үеэс гэр бүлүүдийг сүнслэг байдлаа бэхжүүлж, бие биетэйгээ улам дотносохын тулд цагаа хамт өнгөрөөхийг уриалж ирсэн (Дэд хууль 6:6, 7). Тиймээс Еховагийн Гэрчүүд долоо хоног болгон гэр бүлээрээ хамтдаа хэрэгцээндээ тохируулан сүнслэг зүйлийг тайван орчинд ярилцах цаг гаргадаг. Ганц бие юм уу гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаггүй хүн ч гэсэн Еховатай дотносохын тулд цаг гарган сонирхсон сэдвээрээ Библийг бие даан судлах нь чухал.

Гэр бүлийн хичээл хийвэл Еховатай дотносно. «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» (Иаков 4:8). Бид Еховагийн зан чанар, үйл хэргийнх нь талаар Библиэс нямбай судалдаг бол түүнийг илүү сайн таньж мэднэ. Гэр бүлийн хичээлийг хийж эхлэх энгийн арга бол Библийг хамтдаа унших явдал юм. Тухайлбал, Амьдрал, үйл хэрэг цуглааны хуваарийн дагуу Библийг хамтдаа чанга уншиж болно.Гэр бүлийн гишүүн бүрд унших хэсгийг хуваарилан өгч, дараа нь Библиэс сурч мэдсэнээ ярилцаж болно.

Гэр бүлийн хичээл хийвэл бие биетэйгээ дотносно. Гэр бүлээрээ Библийг хамтдаа судалбал нөхөр эхнэр, эцэг эх хүүхдүүдийн харьцаа улам дотносдог. Энэ хичээлийг баяр хөөртэй, халуун дулаан уур амьсгалтай, гэр бүлийн гишүүн бүрийн хүсэн хүлээдэг цаг болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан «Харуулын цамхаг» сэтгүүл юм уу бусад ном хэвлэл эсвэл манай jw.org вэб сайтаас амьдралд нь хэрэгтэй материал сонгон ярилцаж болно. Бас сургууль дээр нь тулгардаг бэрхшээлийг яаж даван туулахыг ярилцаж болох юм. JW телевизийн хөтөлбөр (tv.jw.org) үзээд ярилцаж яагаад болохгүй гэж? Түүнээс гадна, цуглаан дээр дуулах дууг бэлдэх, хичээлийн дараа цай уух гэх зэргээр цагийг хамтдаа өнгөрөөж болно.

Долоо хоног болгон хамтдаа Еховаг шүтэхийн тулд тусгай цаг гаргадаг бол гэр бүлийн бүх гишүүн Бурхны Үгийг судлахын баяр хөөр эдэлнэ. Ехова ч танай гэр бүлийнхний гаргадаг хүчин чармайлтыг арвин ихээр ивээнэ (Дуулал 1:1–3).

  •  Еховагийн Гэрчүүд яагаад гэр бүлийн хичээл хийх цаг гаргадаг вэ?

  •  Эцэг эхчүүд гэр бүлийн хичээлийг бүх гишүүнд сонирхолтой болгохын тулд юу хийж болох вэ?

ЗӨВЛӨМЖ

Та хурлын хүмүүсээс гэр бүлийн хичээлээ хэрхэн хийдгийг нь асуугаарай. Бас Еховагийн тухай үр хүүхдэдээ заахад туслах ямар ямар ном хэвлэл цуглааны танхимд байдгийг мэдэж аваарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах