Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ех хичээл 22
  • Салбарт ямар ажил явагддаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Салбарт ямар ажил явагддаг вэ?
  • Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Барилгын төслүүд Хаант төрийн үйл хэрэгт ямар хамаатай вэ?
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Үйлчлэлээ өргөжүүлэх арга
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Цар тахлаас өмнөх барилгын ажил
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Сүргийг хариулдаг хоньчид
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
ех хичээл 22

ХИЧЭЭЛ 22

Салбарт ямар ажил явагддаг вэ?

Соломоны арлуудын салбарынхан зохион байгуулах ажил хийж байгаа нь

Соломоны арлууд

Канад дахь салбарт ажиллаж байгаа Еховагийн Гэрч

Канад

Хэвлэл зөөдөг ачааны машин

Өмнөд Африк

Бетелчид өөр өөр хэлтэст үйлчилж, нэг юм уу хэд хэдэн улс орны дэлгэрүүлэх ажлыг дэмждэг. Тэд хэвлэл орчуулах, хэвлэх, хавтаслах, хэвлэлийн агуулахад ажиллах, дуу болон дүрс бичлэг хийх юм уу тухайн бүс нутгийн бусад ажлыг хариуцдаг.

Салбарын хорооны явуулдаг үйл ажиллагаа. Удирдах Зөвлөл салбар бүрийн үйл ажиллагааг тухайн салбарын хороонд хариуцуулдаг. Энэ хороо гурав болон түүнээс олон туршлагатай ахлагчдаас бүрддэг. Салбарын хороо хариуцсан улс бүрийнхээ үйл ажиллагааны ахиц болон гарч болох асуудлын талаар Удирдах Зөвлөлд мэдээлдэг. Ийм тайлан мэдээ Удирдах Зөвлөлд ном хэвлэл болон цуглаан, чуулганы хөтөлбөрийг ямар сэдвээр бэлдэхээ шийдэхэд нь тус болдог. Удирдах Зөвлөлийн төлөөлөгч салбаруудад байнга эргэлт хийж, бас салбарын хорооны гишүүдэд үүрэг даалгавраа биелүүлэхэд нь туслах удирдамж заавар өгдөг (Сургаалт үгс 11:14). Тэр эргэлтийн үеэр тусгай цуглаан зохион байгуулж, Удирдах Зөвлөлийн төлөөлөгч илтгэл тавьдаг. Энэхүү цуглааны ачаар салбарын харьяа хэсэгт амьдардаг хүмүүс урамшин зоригждог.

Салбар хурлуудыг дэмждэг. Салбарт хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүд шинэ хурал үүсгэн байгуулах зөвшөөрөл өгдөг. Тэд тухайн салбарын нутаг дэвсгэрт үйлчилдэг эхлэгч, миссионер, дүүрэг хариуцагчдын үйл ажиллагааг удирддаг. Бас чуулган зохион байгуулах, цуглааны танхим барих ажлыг удирдах, хурлууд руу хэвлэл илгээх гэх зэргийн ажлыг хариуцдаг. Салбарт явагддаг бүх ажлын ачаар дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулалттай хийдэг (1 Коринт 14:33, 40).

  •  Салбарын хороо Удирдах Зөвлөлийг яаж дэмждэг вэ?

  •  Салбар ямар хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг вэ?

ЗӨВЛӨМЖ

Та манай аль ч салбарыг даваагаас баасан гаригт очиж үзэх боломжтой. Бид таныг урьж байна. Та салбарт очихдоо цуглаанд ирдэг шигээ хувцаслаарай. Бетел гэдэг энэ газрыг үзээд таны итгэл бэхжих нь лавтай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах