Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • см хичээл 6 асуу. 1-5
  • Нас барагсад ирээдүйд яах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Нас барагсад ирээдүйд яах вэ?
  • Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Ижил төстэй материал
  • Насан өөд болсон ойр дотнын маань хүмүүст юу тохиолддог вэ?
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
  • Нас барагсад ирээдүйд яах вэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Нас барагсад ирээдүйд яах вэ?
    Нас барагсад ирээдүйд яах вэ?
  • Хүн үхээд яадаг вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхнаас ирсэн сайн мэдээ
см хичээл 6 асуу. 1-5

ХИЧЭЭЛ 6

Нас барагсад ирээдүйд яах вэ?

1. Нас барагсдын талаар сайн мэдээ байдаг уу?

Амилсан Лазарыг эгч Марта Мариа нар нь угтан авч байгаа нь

Есүсийг Иерусалимаас холгүй орших Бетанд ирэхэд найз Лазар нь нас бараад дөрөв хоносон байв. Есүс, Марта Мариа хоёртой хамт ах Лазарынх нь булшин дээр очиход олон хүн цугладаг. Есүс ахыг нь амилуулахад Марта Мариа хоёр ямар их баярласан бол оо! Иохан 11:21–24, 38–44-ийг уншина уу.

Марта нас барагсад ирээдүйд яахыг мэдэж байсан. Ехова нас барагсдыг дэлхий дээр амилуулна гэсэн сайн мэдээ Бурхны Үгэнд байдаг. Иов 14:14, 15-ыг уншина уу.

2. Хүн үхээд яадаг вэ?

Адам бүтээгдсэн нь. Хожим нь тэрбээр үхсэн

Бурхан Адамд «Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлсэн (ЭХЛЭЛ 3:19).

Бурхан хүнийг тоос шорооноос бүтээсэн (Эхлэл 2:7; 3:19). Хүн бол махан биед оршдог сүнс биш юм. Тиймээс бие нь үхэхэд амьд үлддэг сүнс гэдэг юм хүнд байдаггүй. Хүн үхэхэд тархины үйл ажиллагаа зогсож, бодож сэтгэхээ больдог. Бас юу ч мэдэрдэггүй. Тэгэхлээр Лазар амилсан хойноо, үхээд яасан талаараа юу ч яриагүй нь ойлгомжтой. Номлогчийн үгс 9:5, 6, 10-ыг уншина уу.

Бурхан хүнийг тамд тарчилган зовоодог уу? Үхсэн хүн юу ч мэдэрдэггүй гэж Библи сургадаг. Тэгэхлээр там байдаг гэдэг сургаал Бурхныг гутаан доромжилдог хуурамч сургаал болох нь тодорхой байна. Хүнийг тамд тарчилган зовооно гэдэг Бурхны санаанд багтамгүй жигшүүртэй хэрэг юм. Иеремиа 7:31-ийг уншина уу.

«Хүн үхээд яадаг вэ?» видеог үзээрэй

3. Нас барагсад амьд хүнтэй харьцдаг уу?

Үхсэн хүн ярих, сонсох гэх мэтийн юу ч хийж чадахгүй (Дуулал 115:17). Гэхдээ үхсэн хүний дүрд хувиран хүмүүстэй харьцахыг оролддог муу тэнгэр элчүүд байдаг (Илчлэлт 12:9). Ехова нас барагсадтай харьцахыг хориглодог. Дэд хууль 18:10, 11-ийг уншина уу.

4. Ямар хүмүүс амилах вэ?

Диваажинд амилаад Бурхны тухай сурч мэдэж буй эрэгтэй. Дараа нь тэрбээр сурч мэдсэнээ амилсан хүмүүст зааж байгаа нь

Нас барсан олон сая хүн дэлхий дээр амилна. Бурхны талаар мэддэггүй, муу юм хийдэг байсан хүмүүс ч амилна. Лук 23:43; Үйлс 24:15-ыг уншина уу.

Бурхан амилсан хүмүүст өөрийнх нь тухай үнэнийг мэдэж, Есүст итгэдгээ үйл хэргээрээ батлан харуулах боломж олгоно (Илчлэлт 20:11–13). Амилсан хүн зөв юм хийдэг болбол дэлхий дээр мөнх амьдарна. Иохан 5:28, 29-ийг уншина уу.

5. Ехова яагаад нас барагсдыг амилуулах арга хэмжээ авсан бэ?

Бурхан Хүүгээ дэлхий рүү илгээж хүн төрөлхтний төлөө үхүүлсэн учир нас барагсад ирээдүйд амилах боломжтой болсон. Ехова яагаад ийм арга хэмжээ авсан бэ? Яагаад гэвэл Ехова хүнийг хайрладаг, нигүүлсэнгүй Бурхан юм. Та нас барагсдыг амилахад чухам хэнтэй уулзахыг хүсэж байна вэ? Иохан 3:16; Ром 6:23-ыг уншина уу.

«Библиэс юу мэдэж авах вэ?» номын 6, 7, 10-р бүлгээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах