Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • см хичээл 7 асуу. 1-5
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
  • Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Ижил төстэй материал
  • «Бурхны хаанчлал» гэж юу вэ?
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • «Бурхны Хаант төр» гэж юу вэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Бурхны хаанчлал захирч байна
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхнаас ирсэн сайн мэдээ
см хичээл 7 асуу. 1-5

ХИЧЭЭЛ 7

Бурхны Хаант төр гэж юу вэ?

1. Бурхны Хаант төр гэж юу вэ?

1. Тэнгэр дэх Бурхны Хаант төр; 2. Есүс уяман өвчтэй хүнийг эдгээж байгаа нь

Есүс ямар учраас Хаан байхад хамгийн их тохирдог вэ? (МАРК 1:40–42).

Бурхны Хаант төр бол тэнгэрийн засгийн газар юм. Энэ засгийн газар бусад бүх засгийн газрыг халж, Бурхны хүсэл тааллыг тэнгэрт ч, дэлхий дээр ч биелүүлнэ. Бурхны Хаант төрийн тухай мэдээ бол сайн мэдээ юм. Удахгүй хүмүүс Бурхны Хаант төр гэдэг сайн засгийн газрын удирдлага дор дэлхий даяар эв нэгдэлтэй амьдарна. Даниел 2:44; Матай 6:9, 10; 24:14-ийг уншина уу.

Ехова энэ Хаант төрийн Хаанаар өөрийн Хүү Есүс Христийг томилсон. Илчлэлт 11:15-ыг уншина уу.

«Бурхны Хаант төр гэж юу вэ?» видеог үзээрэй

2. Есүсийг хамгийн сайн Хаан гэхийн учир юу вэ?

Бурхны Хүү сайхан сэтгэлтэй, шударга ёсны төлөө бат зогсдог учир Хаан байхад хамгийн их тохирдог (Матай 11:28–30). Бас дэлхийг тэнгэрээс захирах учир хэнд ч тусалж чадна. Есүс амилсныхаа дараа тэнгэрт гарч, Еховагийн баруун гар талд суун Хаан болохоо хүлээсэн (Еврей 10:12, 13). Хожим нь Бурхан түүнд эрх мэдэл өгсөн. Даниел 7:13, 14-ийг уншина уу.

3. Есүс ганцаараа захирах уу?

«Ариун хүмүүс» гэгдэх бүлэг хүн Есүстэй хамт захирна (Даниел 7:27). «Ариун хүмүүсээр» сонгогдсон анхны хүмүүс нь Есүсийн үнэнч элч нар байсан. Ехова энэ бүлэгт багтах үнэнч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг одоо ч сонгож байна. Тэд Есүсийн нэгэн адил сүнсэн биетэй болж тэнгэрт амилдаг. Иохан 14:1–3; 1 Коринт 15:42–44-ийг уншина уу.

Хэдэн хүн тэнгэрт гарах вэ? Есүс тэднийг «өчүүхэн сүрэг» гэжээ (Лук 12:32). Тэдний тоо 144 000 бөгөөд Есүстэй хамт дэлхийг захирна. Илчлэлт 14:1-ийг уншина уу.

4. Есүс захирч эхлээд юу хийсэн бэ?

Библийн хичээл

Бурхны Хаант төр 1914 онд байгуулагдсан.a Есүс Хаан болсон даруйдаа Сатан болон чөтгөрүүдийг дэлхий рүү хаясанд Сатан уурлан хилэгнэж, хүмүүст гай зовлон учруулах болжээ (Илчлэлт 12:7–10, 12). Түүнээс хойш хүн төрөлхтний зовлон бэрхшээл улам ихэссэн. Дайн, өлсгөлөн, тахал, газар хөдлөлт гэх зэрэг нь Хаант төр тун удахгүй дэлхийг бүхэлд нь захирахыг харуулдаг «шинж тэмдгийн» хэсэг юм. Лук 21:7, 10, 11, 31-ийг уншина уу.

5. Бурхны Хаант төр одоо юу хийж байна вэ? Ирээдүйд юу хийх вэ?

Бурхны Хаант төрийн удирдлага дор дэлхий даяар явагдаж буй дэлгэрүүлэх ажлын ачаар бүх үндэстний үй олон хүн сайн мэдээг хүлээн авч, эв нэгдэлтэй амьдарч байна. Олон сая даруу хүн Есүс тэргүүтэй Бурхны Хаант төрийн харьяат болж байна. Бурхны Хаант төрийн Хаан Есүс өнөөгийн ёс бус тогтолцоог устгахдаа тэднийг хамгаална. Тиймээс Бурхны Хаант төрийн ивээл хишгийг хүртэхийг хүсэж байгаа хэн боловч Есүст дуулгавартай байж сурах нь зүйтэй. Илчлэлт 7:9, 14, 16, 17-г уншина уу.

Бурхны Хаант төрийн харьяат албатууд Диваажин дэлхийд

Хаант төр 1 000 жилийн хугацаанд хүн төрөлхтний талаарх Бурхны анхны санаа зорилгыг биелүүлнэ. Дэлхий бүхэлдээ диваажин болно. Тэгээд Есүс Хаант төрийг Эцэгтээ буцаан өгнө (1 Коринт 15:24–26). Та Бурхны Хаант төрийн талаар хэнд яримаар байна вэ? Дуулал 37:10, 11, 29-ийг уншина уу.

«Библиэс юу мэдэж авах вэ?» номын 8, 9-р бүлгээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.

a 1914 он Библид зөгнөсөн он болохыг «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 215–218-р хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах