Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ?
Таны бодлоор...
хайр уу?
мөнгө үү?
өөр зүйл үү?
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
«Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» (Лук 11:28, «Шинэ ертөнц орчуулга»).
БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАВАЛ ТА:
Жинхэнэ ёсоор хайрлуулна (Эфэс 5:28, 29).
Чин сэтгэлийн хүндэтгэл хүлээнэ (Эфэс 5:33).
Эв нэгдэлтэй амьдарна (Марк 10:6–9).
БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?
Бий. Хоёрыг дурдвал:
Бурхан гэр бүлийг анх бий болгосон. Ехова Бурхан анхны эрэгтэй эмэгтэй хүнийг гэр бүл болгон нийлүүлсэн гэж Библид бичжээ (Эхлэл 2:18–24). Өөрөөр хэлбэл, Ехова гэр бүлийг анх санаачлан бий болгосон гэсэн үг. Үүнийг мэдэх нь их чухал. Яагаад?
Жишээ нь, та амттай сайхан хоол иджээ. Энэ хоолонд юу ордгийг мэдье гэвэл хэнээс асуух вэ? Хийсэн хүнээс нь асууна биз дээ?
Үүнтэй адилаар, гэр бүлээрээ жаргалтай амьдрахад юу хэрэгтэйг мэдье гэвэл гэр бүлийг бий болгосон Ехова Бурхнаас асуух нь зүйтэй.
Бурхан танд санаа тавьдаг. Библид байдаг зөвлөгөөг нь гэр бүлээрээ дагаж мөрдөх нь ухаалаг хэрэг юм. Учир нь «Тэр та нарт санаа тавьдаг» (1 Петр 5:6, 7). Ехова таныг сайн сайхан амьдруулахыг хүсдэг. Өгсөн зөвлөгөө нь дандаа тустай байдаг! (Сургаалт үгс 3:5, 6; Исаиа 48:17, 18).
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ
Яавал сайн нөхөр эхнэр, сайн эцэг эх байх вэ?
Энэ асуултын хариу Библийн ЭФЭС 5:1, 2; КОЛОСАЙ 3:18–21-д бий.