Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Т-33 х. 1-4
  • Хэн ертөнцийг захирдаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хэн ертөнцийг захирдаг вэ?
  • Хэн ертөнцийг захирдаг вэ?
  • Ижил төстэй материал
  • Ирээдүй ямар байх бол?
    Ирээдүй ямар байх бол?
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Бурхны Хаант төр гэж юу вэ?
  • Нас барсан хүн амилах уу?
    Нас барсан хүн амилах уу?
  • Зовлон дуусах болов уу?
    Зовлон дуусах болов уу?
Илүү дэлгэрэнгүй харах
Хэн ертөнцийг захирдаг вэ?
Т-33 х. 1-4

Хэн ертөнцийг захирдаг вэ?

Таны бодлоор...

  • Бурхан уу?

  • хүн үү?

  • өөр хэн нэгэн үү?

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» (1 Ёохан 5:19, «Шинэ ертөнц орчуулга»).

«Диаволын үйлсийг устгах зорилгоор Бурхны Хүү илчлэгдсэн» (1 Ёохан 3:8).

ЭНЭ ҮНЭНИЙГ МЭДВЭЛ ТА:

Дэлхий нийтийн тулгамдсан асуудлын учир шалтгааныг ойлгоно (Илчлэл 12:12).

Ирээдүйд бүх юм сайхан болно гэсэн итгэл найдвар өвөрлөнө (1 Ёохан 2:17).

Сатан улс төр, цэрэг арми, шашин, хүмүүсийг удирдаж байна

БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?

Бий. Гурвыг дурдвал:

  • Сатаны засаглал мөхнө. Хүн төрөлхтнийг эрхшээлдээ байлгадаг Сатаны засаглалыг Ехова Бурхан хална. Тэрбээр «Диаволыг ... үгүй хийж», учруулсан хор хохирлыг нь бүрмөсөн арилгахаа амласан (Еврей 2:14).

  • Бурхан хүн төрөлхтнийг Есүс Христээр захируулахаар шийдсэн. Энэ ертөнцийн одоогийн захирагч Сатан харгис хэрцгий, аминч үзэлтэй. Харин Есүс түүнтэй огт адилгүй. Есүсийн засаглалын талаар Бурхан ийн хэлжээ. «Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд ... тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аварна» (Дуулал 72:13, 14).

  • Бурхан худлаа хэлдэггүй. Библид Бурхан «худал ярьдаггүй» гэж бичжээ (Еврей 6:18). Ехова ямар нэг юмыг хийнэ гэж амласан л бол заавал биелүүлдэг (Исаиа 55:10, 11). Тэрбээр энэ ертөнцийн «захирагчийг ... зайлуулна» гэж амласан (Ёохан 12:31).

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

Аз жаргалтай гэр бүл хөдөө нутгаар зугаалж байна

Ертөнцийн захирагчийг зайлуулсны дараа юу болох вэ?

Энэ асуултын хариу Библийн ДУУЛАЛ 37:10, 11; ИЛЧЛЭЛ 21:3, 4-т бий.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах