Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • еб бүлэг 11 х. 116-122
  • Шүтлэгийн газар

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Шүтлэгийн газар
  • Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЦУГЛААНЫ ТАНХИМ
  • ЦУГЛААНЫ ТАНХИМ БАРИХ
  • ЧУУЛГАНЫ ТАНХИМ
  • Хаанчлалын танхим бол шүтлэгийн газар
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
еб бүлэг 11 х. 116-122

БҮЛЭГ 11

Шүтлэгийн газар

ЕХОВАГИЙН үйлчлэгчид заавар зөвлөгөө авч, бие биеэ урамшуулан зоригжуулахын тулд хамтдаа цуглах тушаалтай билээ (Евр. 10:23–25). Бурхны сонгож авсан ард түмэн болох израйлчуудын анхны шүтлэгийн газар нь «хурлын майхны асар» байв (Ег. 39:32, 40). Хожим нь Давидын хүү Соломон Еховаг алдаршуулахын тулд «өргөө» буюу сүм барьжээ (Х.дээд 9:3). Уг сүм МЭӨ 607 онд устгагдахад иудейчүүд синагог гэгддэг газар цуглаж Бурхнаа шүтдэг болов. Яваандаа сүмийг дахин барьж, цэвэр шүтлэгийн төв болгожээ. Есүс синагогт ч, сүмд ч сургаалаа айлддаг байсан (Лук 4:16; Ёох. 18:20). Мөн уулан дээр ч цуглаан явуулж байсан удаатай (Мат. 5:1—7:29).

2 Есүсийг нас барсны дараа дагалдагчид нь нэгнийхээ гэрт болон олон нийтийн газар цуглаж Судраас сурч, итгэл нэгтнүүдтэйгээ дотносон нөхөрлөдөг байв (Үйлс 19:8, 9; Ром 16:3, 5; Кол. 4:15; Флм. 2). Тухайн үед өрнөж байсан хавчлагаас болоод хүмүүсээс зайдуу газар цуглах үе ч байсан. Эртний үнэнч үйлчлэгчид нь Ехова Бурхнаараа заалгахын тулд шүтлэгийн газартаа цуглах чин хүсэлтэй байжээ (Ис. 54:13).

3 Орчин үед ч айлын гэрт, хурал цуглааны танхимд цуглаанаа хийдэг. Ялангуяа дэлгэрүүлэх ажлын цуглааныг айлд хийдэг. Гэртээ дэлгэрүүлэх ажлын болон бусад цуглааныг явуулах боломж олгодог итгэл нэгтнүүд маань үүнийгээ завшаан гэж үздэг. Бас Еховатай улам дотно болж байгаагаа мэдэрдэг.

ЦУГЛААНЫ ТАНХИМ

4 Еховагийн Гэрчүүдийн шүтлэгийн гол газар бол цуглааны танхим билээ. Ер нь Гэрчүүд газар худалдаж аваад цуглааны танхим барих юм уу байшин худалдаж аваад засвар хийдэг. Зардлаа хэмнэж, танхимаа бүрэн дүүрэн ашиглахын тулд хэд хэдэн хурал нэг танхимд цуглаанаа явуулах нь бий. Зарим хурал цуглаан хийх газар түрээсэлдэг. Шинээр барьсан эсвэл их засвар хийсэн тохиолдолд цуглааны танхимыг Еховад зориулж ёслол хийх нь зүйтэй. Хэрэв цуглааны танхимд урсгал засвар хийсэн бол зориулах ёслол хийх шаардлагагүй.

5 Цуглааны танхим бусдын анхаарлыг татахуйц чамин тансаг байдаггүй. Загвар хийц нь газар болгонд харилцан адилгүй ч зорилго нь нэг байдаг (Үйлс 17:24). Тухайн нутгийн нөхцөл байдалд нийцсэн, цуглаан хийхэд тохиромжтой, тохь тухтай байх хэрэгтэй.

6 Дэлхий дахины Еховагийн Гэрчүүд танхимынхаа ашиглалтын болон засварын зардалд зориулж хандив өргөдөг. Харин хэнээс ч мөнгө хураадаггүй, тусламжийн сан ч байгуулдаггүй. Танхим болгонд хандивын хайрцаг байдаг. Цуглаанд суусан хүмүүс танхимын ашиглалтын зардлыг нөхөхийн тулд хандив өргөж болдог. Хандивыг сайн дураараа, чин сэтгэлээсээ өргөдөг (2 Кор. 9:7).

7 Хурлын бүх хүн танхимынхаа төлөө мөнгө төгрөг хандивлахыг, танхимаа цэвэрлэж, арчилж тордох ажилд оролцохыг завшаан гэж үздэг. Цэвэрлэгээний хуваарийг ихэнхдээ ахлагч юм уу туслах үйлчлэгч гаргадаг. Ер нь дэлгэрүүлэх ажлын бүлгүүд ээлжээр цэвэрлэдэг. Уг цэвэрлэгээг бүлэг хариуцсан ахлагч юм уу түүнд тусалдаг хүн хариуцдаг. Танхим маань бидний шүтдэг Бурхныг, мөн байгууллагыг тусган харуулдаг тул гаднаа ч, дотроо ч цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байх ёстой.

Хурлынхан танхимынхаа төлөө мөнгө төгрөг хандивлахыг, танхимаа цэвэрлэж, арчилж тордох ажилд оролцохыг завшаан гэж үздэг

8 Нэг танхимыг олон хурал ашигладаг бол бүх хурлын ахлагчид хэлэлцэж байгаад Танхимын хороог байгуулдаг. Хорооны гишүүд танхим болон танхимын тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлуудыг шийддэг. Ахлагчдын зөвлөлүүд уг хорооны зохицуулагчаар нэг хүнийг томилдог. Танхимын хороо ахлагчдын зөвлөлүүдийн удирдлага дор ажилладаг бөгөөд цэвэрлэх, арчилж тордох ажлаас гадна цэвэрлэгээний материал хангалттай хэмжээгээр байлгах ажлыг хариуцдаг. Нэг танхимыг ашигладаг хурлууд нягт хамтран ажиллах нь зүйтэй.

9 Хэд хэдэн хурал нэг танхим ашигладаг бол цуглааны цагийн хуваарийг ээлжээр сольж болох юм. Ахлагчид хуваарь гаргахдаа бусдыгаа гэсэн сэтгэлтэй, ах дүүсээ хайрладаг байх нь чухал (Флп. 2:2–4; 1 Петр 3:8). Аль ч хурал бусад хурлынхны өмнөөс шийдвэр гаргаж болохгүй. Дүүрэг хариуцагч эргэлт хийх үед тухайн хурал цуглааны хуваариа өөрчилдөг тул шаардлагатай бол бусад хурал бас хуваариа өөрчилдөг.

10 Хэрэв танхимд хурим хийх эсвэл оршуулгын илтгэл тавихаар болбол хурлын үйлчлэлийн хорооноос зөвшөөрөл авдаг. Тэд зөвшөөрөл өгөхдөө нухацтай хандан, салбараас ирсэн удирдлага зааврыг дагадаг.

11 Дээрх зорилгоор танхимыг хэрэглэх хүмүүс Христийн жинхэнэ дагалдагчдын ёсоор биеэ зөв авч явах учиртай. Итгэл нэгтнүүдээ бүдрүүлэх, Еховагийн нэрийг гутаах, хурлын нэр хүндийг унагах ямар ч зүйл хийх ёсгүй (Флп. 2:14, 15). Мөн танхимд салбарын удирдлага дор Ахлагч, туслах үйлчлэгчийн сургууль, Эхлэгчийн сургууль гэх зэргийг явуулах нь бий.

12 Хурлын хүмүүс шүтлэгийн газартаа үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Хувцас хунар, гадаад төрх, биеэ авч явах байдлаа анхаарч Еховаг хүндэтгэдгээ илэрхийлэх ёстой (Ном. 5:1; 1 Тим. 2:9, 10). Энэ талаарх Библийн зарчмыг баримталдаг бол цуглаанаа үнэлж эрхэмлэдгээ батлан харуулж байна гэсэн үг.

13 Цуглааны үеэр дэг журамтай байх нь маш чухал. Хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт суух хэрэгтэй. Бага насны хүүхэдтэй бол бусдад саад болохгүй газар суух нь сайн. Ингэвэл хүүхдээ танхимаас авч гаран сахилгажуулах эсвэл бусад хэрэгцээ шаардлагыг нь хангахад амар байна.

14 Шаардлага хангасан эрчүүд цуглааны үеэр зохицуулагч хийдэг. Зохицуулагч хүн анхаарал сэрэмжтэй, нөхөрсөг, хэрсүү байх ёстой. Шинээр ирсэн хүнийг халуун дотноор угтан авч, хоцорч ирсэн хүнд суудал заан өгч, хурлын ирцийг бүртгэж, танхимын халаалт болон агааржуулалтыг тохируулах үүрэгтэй. Хүүхэд цуглааны өмнө эсвэл дараа танхим дотор гүйх юм уу тайзан дээр тоглох ёсгүй. Тиймээс шаардлагатай бол эцэг эхчүүдэд хүүхдэдээ хараа хяналт тавихыг сануулах хэрэгтэй. Цуглааны үеэр хүүхэд дураараа авирлаж бусдын анхаарлыг хэт сарниулбал хүүхдээ танхимаас авч гарахыг эцэг эхэд нь эвтэйхэн хэлэх хэрэгтэй. Ийнхүү цуглаанд ирсэн бүх хүн ач тус хүртэхэд зохицуулагчийн оруулах хувь нэмэр их ээ. Зохицуулагчдыг ахлагч юм уу туслах үйлчлэгчдээс сонгох нь сайн.

ЦУГЛААНЫ ТАНХИМ БАРИХ

15 Христийн I зууны зарим дагалдагч бусдаасаа илүү хөрөнгө чинээтэй байжээ. Тийм учраас элч Паул: «Бүгд тэгш байгаасай. ... Та нар элбэг дэлбэг юмаараа одоо тэдний дутууг нөхнө. Тэд элбэг дэлбэг юмаараа та нарын дутууг нөхөж болох шүү дээ. Тэгэхээр тэгш байна» хэмээн бичжээ (2 Кор. 8:14). Өнөөдөр ч мөн ялгаагүй. Манай байгууллагын сангуудад хуримтлагдсан дэлхий дахины хурлуудын хандивын мөнгийг цуглааны танхим барих болон засаж янзлах ажилд зориулдаг. Хандивын үр шимийг хүртсэн хурлынхан ч, байгууллага маань ч хөрөнгө мөнгөө харамгүй хандивладаг дэлхий дахины өгөөмөр сэтгэлтэй итгэл нэгтнүүддээ маш их талархдаг.

16 Салбар тухайн нутагтай хамаатай олон хүчин зүйлийг харгалзан үзээд, аль хурал ямар танхим ашиглахыг шийддэг. Бас харьяа нутаг дэвсгэрийнхээ хаана, хэзээ шинээр танхим барих эсвэл засвар хийхийг шийддэг. Түүнээс гадна байгалийн гамшиг болсон нутгийн танхимд шаардлагатай засвар хийх, зарим тохиолдолд гамшигт өртсөн итгэл нэгтнүүдийнхээ гэр орныг засаж янзлах ажлыг ч хариуцдаг.

17 Эд материал худалдаж авах, танхимын зураг төсөл гаргах, шаардлагатай зөвшөөрөл авах, танхим барих болон засвар хийхэд туслах сайн дурынхныг салбар томилдог. Ихэнх улс оронд цуглааны танхим дутмаг байгаа тул барилгын ажилд сайн дураараа оролцох хүмүүс маш их хэрэгтэй байна. Та баптисм хүртсэн, барилгын ажилд оролцох шаардлага хангасан, сайн дураараа үйлчлэх хүсэлтэй бол анкет бөглөж, хурлынхаа үйлчлэлийн хороонд өгөөрэй. Баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч ч хурлынхаа танхим барих юм уу засах ажилд оролцох боломжтой.

ЧУУЛГАНЫ ТАНХИМ

18 Христийн эртний дагалдагчид ихэвчлэн цөөхүүлээ цугладаг байв. Гэхдээ олуулаа цуглах үе ч байжээ (Үйлс 11:26). Өнөөдөр ч Еховагийн үйлчлэгчид дүүргийн болон бүсийн чуулганаар олуулаа цугладаг. Тийм үед ихэнхдээ том танхим түрээсэлдэг. Гэхдээ тухайн танхимд чуулган явуулах тохиромжгүй эсвэл тийм газар олдохгүй тохиолдолд чуулганы танхим гэж нэрлэгддэг шүтлэгийн газар хэрэгтэй болж мэднэ.

19 Чуулганы танхимтай болохын тулд байшин барилга худалдан авч засвар хийх нь бий. Харин ихэнхдээ газар худалдан авч чуулганы танхим барьдаг. Тухайн улсын нөхцөл байдлаас хамаарч хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Чуулганы танхимыг барих юм уу худалдаж авах эсэхийг салбар шийднэ. Ингэхдээ хэдий хэмжээний зардал шаардагдахыг, хэр тогтмол хэрэглэхийг сайтар тооцож үздэг.

20 Чуулганы танхимыг арчилж тордон, засвар үйлчилгээ хийх үйлчлэгчдийг салбар томилдог. Танхимыг ашигладаг дүүргийн хурлууд танхимыг тогтмол цэвэрлэж, жилд хоёр удаа их цэвэрлэгээ хийдэг. Бас арчилж тордох, засаж янзлах ажлыг хариуцдаг. Энэ ажилд сайн дураараа оролцох нь их ач тустай. Тийм учраас хурлуудыг ийм ажилд сайн дураараа оролцож, тусламжийн гараа сунгахыг уриалдаг (Дуу. 110:3; Мал. 1:10).

21 Чуулганы танхимд заримдаа Библийн боловсрол олгох сургуулиуд, дүүрэг хариуцагчдад зориулсан тусгай уулзалтыг зохион байгуулах зэрэг янз бүрийн сургалт явуулдаг. Чуулганы танхим нь цуглааны танхимын адилаар Еховад зориулсан шүтлэгийн газар билээ. Тийм учраас цуглаанд очихдоо хувцас хунар, гадаад байдлаа анхаардаг шигээ чуулганы танхимд бас Еховаг хүндэтгэж биеэ үлгэр жишээ авч явах хэрэгтэй.

22 Эцсийн өдрүүдийн төгсгөлийн цагт маш олон хүн Бурхны байгууллагад нэгдэж байгаа билээ. Энэ бол Ехова ивээж байгаагийн тодоос тод баталгаа юм (Ис. 60:8, 10, 11, 22). Тийм учраас бид шүтлэгийн газартай болох, түүнийгээ цэвэр цэмцгэр, тохь тухтай байлгах үйл хэрэгт дуртайяа хувь нэмрээ оруулдаг. Ийнхүү Еховагийн өдөр ойртох тусам бие биеэ бүр ч их урамшуулан зоригжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг шүтлэгийн газраа үнэлж эрхэмлэдгээ батлан харуулдаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах