Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • еб бүлэг 12 х. 123-129
  • Хаант төрийн үйл хэргийг дэмжих нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хаант төрийн үйл хэргийг дэмжих нь
  • Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ДЭЛХИЙ ДАХИНД ӨРНӨЖ БУЙ ХААНТ ТӨРИЙН ҮЙЛ ХЭРГИЙГ ДЭМЖИХ НЬ
  • ХУРЛЫНХАА ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ХАНГАХ НЬ
  • ХАНДИВЫГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ НЬ
  • ДҮҮРГИЙН ЗАРДАЛ
  • ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАХ НЬ
  • НОМ ХЭВЛЭЛЭЭР ХАНГАХ НЬ
  • Сүргийг хариулдаг хоньчид
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Үйлчлэлээ өргөжүүлэх арга
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Юугаар ч дутдаггүй Нэгэнд яагаад өгөх ёстой вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
еб бүлэг 12 х. 123-129

БҮЛЭГ 12

Хаант төрийн үйл хэргийг дэмжих нь

ЭЦСИЙН өдрүүдийн талаарх Есүсийн зөгнөл биелж Еховагийн Гэрчүүд бид сайн мэдээг «энэ дэлхийн хязгаар хүртэл» тунхаглаж байна (Үйлс 1:8; Мат. 24:14). Ингэхийн тулд цаг зав, хүч чадлаа харамгүй зориулдаг. Үйлчлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангана гэдэгт Ехова Бурхандаа итгэж найдан, Хаант төрийн үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг (Мат. 6:25–34; 1 Кор. 3:5–9). Хийж буй ажил маань гайхалтай үр дүнд хүрч байгаа нь Ехова ивээж сайшааж байгаагийн нэг баталгаа юм.

ДЭЛХИЙ ДАХИНД ӨРНӨЖ БУЙ ХААНТ ТӨРИЙН ҮЙЛ ХЭРГИЙГ ДЭМЖИХ НЬ

2 Биднийг хэрхэн дэлгэрүүлдгийг, Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг үнэ төлбөргүй өгдгийг анзаарсан хүмүүс «Яаж энэ бүхнийг хийдэг юм бол?» гэж гайхдаг. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг эрхлэн гаргахад мөнгө хэрэгтэй нь тодорхой. Ном хэвлэл хэвлэдэг, дэлгэрүүлэх ажлыг хариуцдаг хүмүүсийн амьдардаг Бетелийг барьж, арчилж тордоход, мөн Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахад хөрөнгө мөнгө хэрэгтэй. Түүнээс гадна дүүрэг хариуцагч, миссионер, тусгай эхлэгч болон бусад тусгай бүрэн цагийн үйлчлэгчдэд ажлаа саадгүй хийхэд нь туслахын тулд төсөв мөнгө хэрэгтэй болдог. Өнөө үед сайн мэдээг орон нутагтаа болон дэлхий дахинд тунхаглахад их зардал гардаг. Тэгвэл энэ бүх зардлыг хэрхэн нөхдөг вэ?

3 Библийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажлыг маань үнэлж эрхэмлэн дуртайяа хандив өгдөг хүн олон байдаг. Гэхдээ байгууллагын маань үйл ажиллагаа гол нь Гэрчүүд бидний өөрсдийн өгсөн хандиваар санхүүждэг. Зарим итгэл нэгтэн маань оршин сууж буй улсынхаа салбар луу хандиваа шууд илгээдэг. Тэд, Еховаг шүтэх шүтлэгийн газар барихад өгөөмөр сэтгэл гаргасан эртний үнэнч үйлчлэгчдийг дуурайдаг (Ег. 35:20–29; Ш.дээд 29:9). Зарим маань гэрээслэл бичиж хөрөнгөө өвлүүлдэг. Харин ихэнхдээ хувь хүн, хурлууд, дүүргүүдийн сангаас тодорхой хэмжээний хандивыг байгууллага руу илгээдэг. Ийнхүү Библийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд шаардлагатай төсвийг бүрдүүлдэг.

Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлыг урагшлуулахын тулд мөнгө төгрөг, өөрт байгаа бүхнээ зориулахыг завшаан гэж үздэг

4 Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлыг урагшлуулахын тулд мөнгө төгрөг, эд хөрөнгөө зориулахыг завшаан гэж үздэг. Есүс болон шавь нар нь зардлаа нөхөхийн тулд мөнгөний хайрцагтай явдаг байжээ (Ёох. 13:29). Эмэгтэйчүүд тэдэнд эд хөрөнгөөрөө тус нэмэр болж байсныг Библид бичсэн байдаг (Марк 15:40, 41; Лук 8:3). Хаант төрийн үйл хэргийг урагшлуулж, хамтран ажиллахыг хүсдэг итгэл нэгтнүүд нь элч Паулыг дэмжиж, бодит тусламж үзүүлэхэд тэрээр талархан хүлээж авдаг байв (Флп. 4:14–16; 1 Тес. 2:9). Бид ийм идэвх зүтгэлтэй, өгөөмөр сэтгэлтэй итгэл нэгтнүүдээ үргэлж дуурайдаг. Ийнхүү газар газрын зөв зүрх сэтгэлтэй хүмүүст «амийн усыг үнэгүй авахад» нь тусалдаг (Илч. 22:17).

ХУРЛЫНХАА ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ХАНГАХ НЬ

5 Хурлууд сайн дурын хандиваар зардлаа нөхдөг. Бид мөнгө хураадаггүй. Хүн бүр тогтсон хэмжээний мөнгө өгөх ёстой гэсэн дүрэм журам гаргадаггүй, мөнгөн хуримтлал үүсгэхийн тулд мөнгө хураадаггүй. Харин цуглааны танхимд байрлуулсан хайрцагт «хүн бүр шийдсэнийхээ дагуу» хандив хийдэг (2 Кор. 9:7).

6 Хурлын хандивыг, юуны түрүүнд цуглааны танхимын үйл ажиллагаа, засвар үйлчилгээтэй холбоотой бүх зардлыг нөхөхөд зориулдаг. Ахлагчдын зөвлөл дэлхий дахины үйл хэргийг дэмжихийн тулд тодорхой хэмжээний мөнгийг салбар луу явуулах шийдвэр гаргаж болох юм. Ийм тохиолдолд тогтоол гаргаж, үүнийгээ хуралд мэдэгдэж санал хураадаг. Ийнхүү дэлхий дахины үйл хэргийг дэмжиж тогтмол хандив өгдөг хурлууд олон бий. Үе үе гардаг хурлын зардлыг хурлын бүх хүн мэддэг бол хандив өргөх талаар байнга зарлах шаардлагагүй.

ХАНДИВЫГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ НЬ

7 Цуглаан болгоны дараа хоёр Гэрч эрэгтэй хандивын хайрцагт цугласан мөнгийг гарган тоолж, тэмдэглэж авдаг (Х.дэд 12:9, 10; 2 Кор. 8:20). Хандивын санд буй мөнгийг салбар луу илгээх юм уу хурлын хэрэгцээнд ашиглах хүртэл ахлагчдын зөвлөл найдвартай газар хадгалдаг. Хурлын санхүү хариуцагч тайланг сар бүр бэлдэж хурлынханд мэдэгддэг. Ахлагчдын зөвлөлийн зохицуулагч санхүүгийн тайланг хянаж шалгах ажлыг гурван сар тутамд зохион байгуулдаг.

ДҮҮРГИЙН ЗАРДАЛ

8 Дүүргийн чуулган явуулахад шаардлагатай зардал болон дүүрэгт гардаг бүх зардлыг тухайн дүүргийн Гэрчүүдийн хандивласан мөнгөөр нөхдөг. Чуулган хийж буй газруудад хандивын хайрцаг байрлуулсан байдаг бөгөөд чуулганд хүрэлцэн ирсэн хэн ч сайн дураараа хандив өргөж болдог. Мөн хурлууд бусад үеэр дүүргийн хэрэгцээнд тохируулан хандив өргөх нь ч бий.

9 Дүүргийн зардлыг боломжтой бол чуулган болон бусад үеэр цугласан хандиваар нөхөж, үлдэгдлийг нь дэлхий дахины үйл хэрэгт зориулан хандивлана. Хэрэв дүүргийн зардлыг дүүргийн сангаас нөхөж чадахгүй бол, эсвэл дараагийн чуулган явуулах танхимын урьдчилгаа гэх зэргийг төлж чадахааргүй бол дүүрэг хариуцагч сайн дурын хандив өргөх боломж байгааг хурлуудад мэдэгдэж болно. Ийм үед ахлагчдын зөвлөл хурлаасаа хэдий хэмжээний мөнгийг дүүргийн санд хандивлахыг хоорондоо ярилцаж шийднэ. Тэгээд тогтоол гаргаж хурлынхныхаа саналыг авсны дараа хандивыг өгдөг.

10 Тухайн дүүргийн ахлагчдын анхаарах ёстой санхүүгийн асуудал гарвал дүүргийн чуулганы өдөр дүүргийн ахлагчдын хурлыг зохион байгуулж ярилцана. Урьдчилан шийдсэн зардлаас бусад зүйлийг дүүргийн сангаас гаргах хэрэгтэй бол ахлагчдад мэдэгдэж тогтоол гаргадаг. Дүүргийн сангаас мөнгө гаргах болгонд ийнхүү тогтоол гаргаж, түүн дээр нийт мөнгөн дүнг яг таг бичсэн байх шаардлагатай.

11 Дүүргийн сангийн тайланг шалгах ажил тогтмол зохион байгуулагддаг.

ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАХ НЬ

12 Есүс болон шавь нар нь хандивын хайрцаг авч явдаг байсан нэг шалтгаан нь ядууст туслахын тулд байв (Марк 14:3–5; Ёох. 13:29). Христийн дагалдагчид ядуу хүмүүст туслах үүрэгтэйг Есүс онцолж «Ядуус та нартай үргэлж хамт байна» гэжээ (Марк 14:7). Тэгвэл Еховагийн Гэрчүүд энэ үүргийг хэрхэн биелүүлдэг вэ?

13 Заримдаа хурлын үнэнч итгэл нэгтнүүдэд маань өндөр нас, өвчин хууч эсвэл яах ч аргагүй асуудлаас болж бодит тусламж хэрэгтэй болдог. Тийм хүмүүст гэр бүлийн гишүүд, хамаатан садан эсвэл тэднийг анзаарсан бусад хүн тусламжийн гараа сунгадаг. Тэгээд ч элч Ёохан: «Эд хөрөнгөтэй хүн ах дүүгийнхээ гачигдаж дутагдаж явахыг харсан атлаа өрөвдөж хайрласандаа тусалдаггүй бол Бурхныг хайрладаг гэж үү? Хүүхдүүд ээ, ах дүүгээ хайрладаг гэж яриад байх биш, үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул» гэж хэлсэн байдаг шүү дээ (1 Ёох. 3:17, 18; 2 Тес. 3:6–12). Гачигдаж дутагдсан үнэнч итгэл нэгтнүүддээ туслах нь жинхэнэ шүтлэгийн салшгүй нэг хэсэг юм (Яак. 1:27; 2:14–17).

14 Тийм итгэл нэгтнүүддээ хэрхэн туслахыг элч Паул Тимотод бичсэн эхний захидалдаа тайлбарласан байдаг. Паулын энэ зөвлөгөө 1 Тимот 5:3–21-д бий. Гэрч хүн бүр юуны түрүүнд гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангах үүрэгтэй. Тиймээс өндөр настай, бие тааруу хүмүүс үр хүүхэд, ач зээ болон бусад ойрын хамаатнаасаа тусламж авах ёстой. Хэрэв засгийн газраас тусламж дэмжлэг авах юм уу нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой бол бүртгүүлэхэд нь гэр бүлийнхэн, хамаатан садан нь эсвэл бусад хүн туслах хэрэгтэй. Олон жил үнэнчээр үйлчилсэн, зайлшгүй тусламж хэрэгтэй итгэл нэгтнүүддээ зарим нэг талаар туслах шаардлага хуралд гарч мэднэ. Хэрэв тэд үр хүүхэд, хамаатан садангүй, төр засгаас тусламж дэмжлэг авах боломжгүй тохиолдолд ахлагчдын зөвлөл яаж туслах талаар тохиромжтой саналыг гаргаж болох юм. Гэрчүүд гачигдаж дутагдсан нэгэндээ бодит тусламж үзүүлэхийг завшаан гэж үздэг.

15 Өнөөгийн хэцүү цагт итгэл нэгтнүүд маань хавчлага, дайн, газар хөдлөлт, үер, өлсгөлөн болон бусад золгүй явдлаас болж хүнд бэрхийг амсдаг (Мат. 24:7–9). Тийм үед нутгийнх нь хурлууд туслах боломжгүй бол өөр газрын хурлууд шаардлагатай тусламжийг үзүүлдэг. Энэ ажлыг Удирдах Зөвлөл зохион байгуулдаг. Христийн эртний дагалдагчид ч гамшигт нэрвэгдсэн нэгэндээ тусламжийн гараа сунгадаг байсан. Жишээлбэл Иудейд өлсгөлөн болоход тэндхийн итгэл нэгтнүүддээ Бага Азийн хурлынхан хоол хүнс илгээж байжээ (1 Кор. 16:1–4; 2 Кор. 9:1–5). Бид тэднийг дуурайдаг бол итгэл нэгт ах дүүгээ хайрладгаа, Есүс Христийн жинхэнэ шавь гэдгээ батлан харуулна (Ёох. 13:35).

НОМ ХЭВЛЭЛЭЭР ХАНГАХ НЬ

16 Хаант төрийн тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглахад Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл чухал үүрэгтэй. Ахлагчдын зөвлөл хурлын ном хэвлэл хариуцах ажлыг голдуу туслах үйлчлэгчдэд даалгадаг. Тэд энэ үүрэг даалгавраа үнэнчээр биелүүлэх ёстой. Бас хурлаа хэрэгцээтэй ном хэвлэлээр тасралтгүй хангахын тулд тэмдэглэл сайн хөтөлдөг байх хэрэгтэй.

17 Цаг зав, мэдлэг туршлага, авьяас чадвар, хүч чадал, эд хөрөнгө, тэр байтугай амь нас маань Еховагийн өгсөн бэлэг билээ. Бид Еховад өөрийгөө зориулсан учраас энэ бүхнээ түүнд үйлчлэхийн төлөө зориулах ёстой гэдгээ ойлгодог (Лук 17:10; 1 Кор. 4:7). Өөрт байгаа бүхнээ ингэж зөв ашиглавал Еховаг хэр их хайрладгаа батлан харуулна. Чин сэтгэлээсээ хийсэн бүхнийг маань Ехова таалдаг гэж бодохлоор өөрт байгаа үнэт зүйлсээ өөрийн эрхгүй зориулж, Ехова Бурхнаа алдаршуулахыг хүсдэг (Сур. 3:9; Марк 14:3–9; Лук 21:1–4; Кол. 3:23, 24). Есүс: «Үнэгүй авснаа үнэгүй өг» гэжээ (Мат. 10:8). Бид өөрийгөө болон байгаа бүхнээ Еховад зориулснаараа асар их баяр хөөр эдэлдэг (Үйлс 20:35).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах