БАПТИСМ ХҮРТЭХ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН АСУУЛТ
І хэсэг. Христийн дагалдагчийн итгэл үнэмшил
Та Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаад үнэнийг мэддэг болсон. Энэ мэдлэгийнхээ ачаар Бурхантай дотноссон бөгөөд ирээдүйд Бурхны Хаант төрийн засаглал дор диваажин дэлхийд амьдарч, ивээл хишиг хүртэнэ гэж найдаж явдаг болсон нь лавтай. Та Бурхны Үгэнд бат итгэдэг болсны зэрэгцээ Христийн дагалдагчдын хуралтай нэгдсэнээр их ивээл хүртэж эхэлсэн биз ээ. Ехова өнөөдөр ард түмэндээ хэрхэн ханддагийг ч бас сайн мэддэг болсон (Зех. 8:23).
Та баптисм хүртэхээр бэлдэж байгаа учир Христийн дагалдагч хүний итгэл үнэмшлийн талаарх үндсэн мэдлэгийг давтах нь тустай. Ахлагчид тантай ярилцана (Евр. 6:1–3). Өөрийнх нь тухай мэдэх гэж хичээж мэрийж байгаа таныг Ехова хойшид ч ивээж, амласан ёсоороо шагнах болтугай (Ёох. 17:3).
1. Та яагаад баптисм хүртэхээр шийдсэн бэ?
2. Ехова гэж хэн бэ?
• «Ехова бол дээр тэнгэрт хийгээд доор газарт жинхэнэ Бурхан ... Өөр байхгүй» (Д.хууль 4:39, ШЕ).
• «Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд» (Дуу. 83:18, ШЕ).
3. Бурхнаа нэрээр нь дуудах нь таны хувьд яагаад чухал вэ?
• «Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай”» (Мат. 6:9).
• «Еховагийн нэрээр дууддаг хүн бүр аврагдана» (Ром 10:13).
4. Еховаг илэрхийлдэг ямар ямар үг хэллэг Библид байдаг вэ?
• «Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч ... юм» (Ис. 40:28).
• «Тэнгэрийн Эцэг минь» (Мат. 6:9).
• «Бурхан бол хайр» (1 Ёох. 4:8).
5. Та Ехова Бурханд юу өгч чадах вэ?
• «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрла» (Марк 12:30).
• «Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой» (Лук 4:8).
6. Та яагаад Еховад үнэнч байхаар шийдсэн бэ?
• «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» (Сур. 27:11).
7. Хэнд хандан, хэний нэрээр залбирах ёстой вэ?
• «Та нар миний нэрээр Эцгээс минь юу ч гуйсан, тэрээр та нарт өгөхийг би [Есүс] батлан хэлье» (Ёох. 16:23).
8. Юуны тухай залбирч болох вэ?
• «Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй. Өнөөдөр идэх талхыг бидэнд өгөөч. Өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг бид уучилсны адил бидний нүглийг уучлаач. Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс хамгаалаач”» (Мат. 6:9–13).
• «Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог гэдэгт бид итгэлтэй байдаг» (1 Ёох. 5:14).
9. Ехова ямар хүний залбирлыг сонсдоггүй вэ?
• «Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. ... Учир нь тэд муу үйлс хийжээ» (Мика 3:4).
• «Еховагийн мэлмий шударга сайн хүнийг харж байдаг бөгөөд шаргуу залбирахад нь чих тавин сонсдог. Харин Еховагийн нүүр хорон мууг үйлддэг хүний эсрэг байдаг» (1 Петр 3:12).
10. Есүс Христ гэж хэн бэ?
• «Симон Петр: “Та бол Христ, амьд Бурхны Хүү” гэж хариулав» (Мат. 16:16).
11. Есүс яагаад дэлхий рүү ирсэн бэ?
• «Хүний Хүү ... үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золихоор ирсэн» (Мат. 20:28).
• «Би [Есүс] Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг бусад хотод бас тунхаглах ёстой. Үүний төлөө Бурхан намайг илгээсэн юм» (Лук 4:43).
12. Есүсийн золиосонд талархдагаа хэрхэн илэрхийлэх вэ?
• «Христ бүгдийн төлөө үхсэн нь амьд хүмүүс цаашид өөрсдийнхөө төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд амилсан түүний төлөө амьдраасай гэснийх юм» (2 Кор. 5:15).
13. Есүс ямар эрх мэдэлтэй вэ?
• «Тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг Бурхан надад өгсөн» (Мат. 28:18).
• «Бурхан түүнд өмнөхөөс нь илүү их эрх мэдэл болон бусад бүх нэрнээс илүү эрхэм нэр өгсөн» (Флп. 2:9).
14. Та Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл бол Есүсээр томилогдсон «итгэмжит, ухаалаг боол» гэдэгт итгэдэг үү?
• «Эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоол унд өгүүлэхээр томилсон итгэмжит, ухаалаг боол нь чухам хэн бэ?» (Мат. 24:45).
15. Бурхны агуу хүч бодгаль мөн үү?
• «Тэгэхэд тэнгэрийн элч: «Бурхны агуу хүч чам дээр бууж, Хамгийн дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх нэгэн нь ариун гэгдэнэ, Бурхны Хүү гэгдэнэ» (Лук 1:35).
• «Та нар нүгэлтэй атлаа хүүхдэдээ сайн юм өгөхийг боддог бол тэгэх тусмаа тэнгэр дэх Эцэг өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгнө биз дээ!» (Лук 11:13).
16. Ехова агуу хүчээ хэрхэн ашигладаг вэ?
• «ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн» (Дуу. 33:6).
• «Бурхан агуу хүчээрээ дэмжихэд та нар намайг ... дэлхий даяар гэрчилнэ» (Үйлс 1:8).
• «Сударт байгаа нэг ч зөгнөл хүний санаанаас гараагүй ... Учир нь зөгнөл бол хүний бодол биш, харин ариун хүчээр удирдуулдаг хүмүүс Бурхны илчилснийг хэлсэн хэрэг» (2 Петр 1:20, 21).
17. Бурхны Хаант төр гэж юу вэ?
• «Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Дан. 2:44).
18. Бурхны Хаант төр таны төлөө юу хийх вэ?
• «Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо» (Илч. 21:4).
19. Бурхны Хаант төр ивээл хишгээ хүртээх цаг ойрхон байгаа гэдэгт та яагаад итгэдэг вэ?
• «Шавь нар нь хэдүүлхнээ ирээд “Хэзээ ийм юм болох вэ? Таны ирчихээд байгаагийн болон энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ? Та хэлж өгөөч” гэлээ. Есүс тэдэнд ингэж хариулжээ. “... Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болно, газар хөдөлнө. Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ”» (Мат. 24:3, 4, 7, 14).
• «Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ ... Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дуртай, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ захирагддаггүй, талархдаггүй, үнэнч бус, хүнийг хайрладаггүй, эвлэршгүй, гүжирдэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, урвагч, бодлогогүй, бардам ихэмсэг, Бурхныг хайрлахын оронд зугаацаж цэнгэхийг л боддог, сүсэгтэй хүний дүртэй ч, сүсэг бишрэлийнхээ дагуу амьдардаггүй болно» (2 Тим. 3:1–5).
20. Хаант төрийг чухалд үздэгээ та хэрхэн харуулдаг вэ?
• «Тиймээс Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун» (Мат. 6:33).
• «Есүс шавь нартаа “Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо үүрч, намайг үргэлж дага”» (Мат. 16:24).
21. Сатан болон чөтгөрүүд гэж хэн бэ?
• «Та нарын эцэг бол Диавол. ... Диавол ... алуурчин болсон» (Ёох. 8:44).
• «Агуу том луу буюу дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэрээр дэлхий рүү хаягдлаа. Түүнтэй хамт тэнгэрийн элчүүд нь ч доош хаягдав» (Илч. 12:9).
22. Сатан Еховаг болон үнэнч үйлчлэгчдийг нь хэрхэн буруутгасан бэ?
• «Тэр эмэгтэй могойд хандаж “Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан: «Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ» гэж айлдсан” хэмээжээ. Тэр могой эмэгтэйд “Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэжээ» (Эх. 3:2–5).
• «Сатан ЭЗЭНд хариулан “Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм”» (Иов 2:4).
23. Та Сатаны худалчийг хэрхэн баталж болох вэ?
• «Бүх зүрхээрээ [Бурханд] үйлчлэгтүн» (Ш.дээд 28:9).
• «Үхэн үхтэлээ би үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» (Иов 27:5).
24. Хүн яагаад үхдэг вэ?
• «Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» (Ром 5:12).
25. Хүн үхээд яадаг вэ?
• «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж» (Ном. 9:5).
26. Нас барагсад ирээдүйд яах вэ?
• «Шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» (Үйлс 24:15).
27. Тэнгэрт амилж Есүс Христтэй хамт захирах хүний тоо хэд вэ?
• «Сион уулан дээр Хурга болон 144 000 хүн зогсож байгааг би харлаа. Тэр хүмүүсийн духан дээр Хурга болон Эцгийн нэр бичээстэй байв» (Илч. 14:1).