Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бм бүлэг 3 х. 29-39
  • Хүн төрөлхтний төлөө Бурхан ямар санаа зорилготой вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хүн төрөлхтний төлөө Бурхан ямар санаа зорилготой вэ?
  • Библиэс юу мэдэж авах вэ?
  • Библийн сургаал-ээс унших
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУРХНЫ ДАЙСАН
  • ЭНЭ ЕРТӨНЦИЙГ ХЭН ЗАХИРДАГ ВЭ?
  • САТАНЫ ЕРТӨНЦИЙГ ХЭРХЭН УСТГАХ ВЭ?
  • ШИНЭ ЕРТӨНЦ ОЙРХОН БАЙНА!
  • Хүн яагаад ингэж их зовдог вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Еден цэцэрлэгт амьдрал ямар байсан бэ?
    Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун
  • Хүн яагаад үхдэг вэ?
    Дэлхий дээр мөнх амьдран жаргагтун!
Илүү дэлгэрэнгүй харах
Библиэс юу мэдэж авах вэ?
бм бүлэг 3 х. 29-39

БҮЛЭГ 3

Хүн төрөлхтний төлөө Бурхан ямар санаа зорилготой вэ?

1. Бурхан хүн төрөлхтний төлөө ямар санаа зорилготой вэ?

БУРХАН хүн төрөлхтний талаар гайхалтай санаа зорилготой. Тэрээр анхны хос Адам Ева хоёрыг бүтээж, үзэсгэлэнт цэцэрлэгт суулгасан. Тэднийг үр хүүхэдтэй болж, дэлхийг бүхэлд нь диваажин болгож, ан амьтдыг хайрлан хамгаалаасай гэж хүсэж байсан (Эхлэл 1:28; 2:8, 9, 15; Тайлбар 6-г үзнэ үү).

2. а) Бурхан төлөвлөсөн бүхнээ хийнэ гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? б) Ямар хүмүүс мөнх амьдрах вэ?

2 Хүмүүс диваажин дэлхийд амьдрах цаг ирэх болов уу? Ехова: «Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ» гэж айлджээ (Исаиа 46:9–11; 55:11). Төлөвлөсөн бүхнээ хийхэд нь хэн ч, юу ч саад болж чадахгүй. Ехова дэлхийг тодорхой зорилготой бүтээсэн. Бурхан «газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» (Исаиа 45:18). Тэгвэл ямар хүмүүсийг, хэр удаан амьдраасай гэж хүсдэг вэ? «Зөв шударга [эсвэл дуулгавартай] хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж Библид бий (Дуулал 37:29; Илчлэл 21:3, 4).

3. Хүмүүсийн амьдрал ямар байна вэ? Үүнээс үүдэн ямар асуулт гарах вэ?

3 Гэхдээ хүмүүс өвддөг, үхдэг. Өөр хоорондоо дайтаж, бие биеэ хөнөөдөг. Бурхан хүмүүсийг ийм байдалтай амьдраасай гэж хүсээгүй нь ойлгомжтой! Тэгвэл юу болсон юм бол оо? Бурхны санаа зорилго яагаад биелэхгүй байна вэ? Хариу нь зөвхөн Библид бий.

БУРХНЫ ДАЙСАН

4, 5. а) Еден цэцэрлэгт хэн могойн цаанаас Еватай ярьсан бэ? б)Үнэнч шударга хүн хулгайч болж болох уу? Жишээгээр тайлбарлана уу.

4 Бурхныг эсэргүүцдэг дайсан байдаг гэж Библид байдаг. Түүнийг «Сатан буюу Диавол» гэдэг. Сатан Еден цэцэрлэгт могойн цаанаас Еватай ярьсан (Илчлэл 12:9; Эхлэл 3:1). Яг л могой ярьж байгаа мэтээр харуулжээ (Тайлбар 7-г үзнэ үү).

5 Тэгвэл Сатан Диаволыг Бурхан бүтээсэн үү? Үгүй. Бурхан Адам Ева хоёрт дэлхийг гэр болгон өгөх үед тэнгэрт байсан тэнгэрийн элчүүдийн нэг нь өөрөө Диавол болжээ (Иов 38:4, 7). Ийм юм байж болох уу? Жишээ авъя. Үнэнч шударга хүн ч хулгайч болж болдог. Тэр хүн эхээс төрөхдөө л хулгайч байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ бусдын юманд шунаж, өөрийн болгох гэж бодсоор байвал яваандаа буруу хүсэлдээ дийлдэж боломж гармагц хулгай хийнэ. Ингэж хулгайч болдог (Яаков 1:13–15-ыг уншина; Тайлбар 8-ыг үзнэ үү).

6. Нэгэн тэнгэрийн элч яаж Бурхны дайсан болсон бэ?

6 Тэр тэнгэрийн элч ч бас буруу хүсэлдээ автан Диавол болжээ. Ехова, Адам Ева хоёрыг бүтээгээд өнөр өтгөн айл болж, «газар дэлхийг дүүргэ» гэж хэлсэн (Эхлэл 1:27, 28). Өнөөх тэнгэрийн элч: «Бүх хүн Бурхныг биш, намайг шүтдэг болоосой» гэж бодсон байж болох юм. Ингэж бодсоор байгаад Еховагийн эрх мэдэлд санаархаж, улмаар өөрийгөө шүтүүлэх гэсэн буруу хүсэлдээ автан Еваг мэхэлж худал хэлсэн (Эхлэл 3:1–5-ыг уншина). Ингэж Бурхны дайсан Сатан Диавол болжээ.

7. а) Адам Ева хоёр яагаад үхсэн бэ? б) Хүн яагаад хөгширч, үхдэг вэ?

7 Адам Ева хоёр Бурхны хориглосон жимснээс идэж дуулгаваргүй загнажээ (Эхлэл 2:17; 3:6). Ийнхүү Еховагийн эсрэг нүгэл үйлдэж, эцэст нь, сануулж хэлснээр нь үхсэн (Эхлэл 3:17–19). Үр хүүхэд нь ч нүглийг өвлөн авсан учраас үхсэн (Ром 5:12-ыг уншина). Үүнийг жишээгээр бодож үзье. Хонхойсон саванд барьсан талх ямар байх вэ? Сав шигээ л хэлбэртэй болох нь ойлгомжтой. Адам Бурхны үгэнд ороогүй учраас нүгэлтэй болсон. Бид хонхойсон сав мэт болсон Адамын үр удам учраас нүглийг өвлөсөн. Тийм учраас хүмүүс бүгдээрээ хөгширч, үхдэг (Ром 3:23; Тайлбар 9-ийг үзнэ үү).

8, 9. а) Адам Ева хоёрт Сатан юу гэж итгүүлсэн бэ? б) Ехова самуун дэгдээгчдийг яагаад тэр дор нь устгаагүй вэ?

8 Сатан, Адам Ева хоёрыг мэхэлж Еховад дуулгаваргүй болгосон нь, үнэндээ Еховад тэрсэлсэн хэрэг байлаа. Еховаг худалч, тэднээс сайн сайхан юмыг нуудаг муу захирагч гэж Адам Ева хоёрт итгүүлжээ. Бас хүмүүс юу хийхээ Бурхнаар заалгах албагүй, өөрсдөө зөв бурууг шийдэх эрхтэй гэсэн утгатай үг хэлсэн. Тэгэхэд нь Ехова яасан бэ? Тэднийг устгаж, тэрс явдлыг таслан зогсоож болох л байсан. Гэхдээ ингэвэл Сатаны худалч гэдэг нь батлагдахгүй байх байлаа.

9 Тийм учраас Ехова самуун дэгдээгчдийг тэр дор нь устгаагүй. Харин ч тодорхой хугацаагаар бие биеэ захирахыг нь хүмүүст зөвшөөрсөн. Ингэснээр Сатаны худалч гэдэг нь батлагдах байв. Бас хүнд юу хамгийн сайн гэдгийг Ехова л мэддэг нь тодорхой болно. Энэ тухай 11 дүгээр бүлгээс дэлгэрэнгүй үзье. Адам Ева хоёрын гаргасан шийдвэрийг та юу гэж үзэж байна вэ? Тэд Сатаны үгэнд орж, Бурханд дуулгаваргүй болсон нь зөв байсан уу? Уг нь Ехова л Адам Ева хоёрт мөнхийн амь, үзэсгэлэнт дэлхий, сонирхолтой ажил гээд хамгийн сайн сайхан бүхнийг өгсөн шүү дээ. Харин Сатан тэдэнд хэзээ ч сайн юм хийж байгаагүй. Та тэдний оронд байсан бол яах байсан бэ?

10. Хүн бүр ямар чухал сонголт хийх ёстой вэ?

10 Хүн бүр хэний талд орохоо сонгох ёстой. Хэнийг сонгохоос бидний амь амьдрал шалтгаална. Та Еховаг Захирагчаа гэж үзэн дуулгавартай байвал Сатаны худалчийг батална. Эсвэл Сатаныг Захирагчаа болгож болох юм (Дуулал 73:28; Сургаалт үгс 27:11-ийг уншина). Харамсалтай нь, өнөөдөр Бурханд захирагддаг хүн цөөхөн байдаг. Үнэндээ бол, энэ ертөнцийг Бурхан захирдаггүй. Тэгвэл хэн захирдаг вэ?

ЭНЭ ЕРТӨНЦИЙГ ХЭН ЗАХИРДАГ ВЭ?

Сатан дэлхийн бүх улс гүрнийг Есүст өгье гэж хэлсэн

«Дэлхийн бүх улс гүрэн» Сатаны мэдэлд байгаагүй бол Есүст өгье гэх байсан гэж үү?

11, 12. а) Сатан Есүст юу гэж хэлсэн бэ? Үүнээс юу мэдэж болох вэ? б) Сатан энэ ертөнцийн захирагч гэдгийг Библи хэрхэн баталдаг вэ?

11 Есүс энэ ертөнцийн захирагч хэн гэдгийг сайн мэддэг байсан. Нэгэн удаа Сатан Есүст «дэлхийн бүх улс гүрнийг эд баялагтай нь үзүүлж “Надад ганц удаа мөргөвөл энэ бүхнийг чамд өгье”» гэжээ (Матай 4:8, 9; Лук 4:5, 6). Хэрэв «дэлхийн бүх улс гүрэн» Сатаны мэдэлд байгаагүй бол Есүст өгье гэж хэлж чадах байсан уу? Үгүй. Тэгэхээр улс орнуудын төр засаг Сатаны мэдэлд байдаг байх нь.

12 «Сатан энэ ертөнцийн захирагч гэж үү? Ехова орчлонт ертөнцийг бүтээсэн Төгс хүчит Бурхан биз дээ?» гэж та бодож болох юм (Илчлэл 4:11). Бурхан үнэхээр Төгс хүчит Бурхан мөн. Гэхдээ Есүс Сатаныг энэ «ертөнцийн захирагч» гэж тодорхой хэлсэн (Ёохан 12:31; 14:30; 16:11). Элч Паул бас Сатан Диаволыг «өнөө үеийн бурхан» гэжээ (2 Коринт 4:3, 4). Мөн «бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» гэж элч Ёохан бичсэн байдаг (1 Ёохан 5:19).

САТАНЫ ЕРТӨНЦИЙГ ХЭРХЭН УСТГАХ ВЭ?

13. Бидэнд яагаад шинэ нийгэм хэрэгтэй вэ?

13 Өнөөгийн нийгэм улам бүр дордож байна. Дайн, авилгал, шударга бус явдал, хүчирхийлэл газар авчээ. Энэ бүхнийг хүн яаж ч хичээсэн өөрчилж чадахгүй. Гэхдээ Бурхан удахгүй Хармагедон гэдэг дайнаар бузар муу Сатаны ертөнцийг устгаж, зөв шударга нийгмийг байгуулна (Илчлэл 16:14–16; Тайлбар 10-ыг үзнэ үү).

14. Бурхан засгийн газрынхаа тэргүүнээр хэнийг томилсон бэ? Есүсийн талаар Библид юу гэж зөгнөсөн вэ?

14 Ехова Бурхан тэнгэрийн Хаант төр буюу засгийн газрынхаа тэргүүнээр Есүс Христийг томилсон. Есүсийг «Энхийн Жонон» мэт захирна, Хаант төр нь мөнхөд оршино гэж Библид эртнээс зөгнөсөн (Исаиа 9:6, 7). Есүс дагалдагчдадаа «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэж залбирч байхыг захижээ (Матай 6:10). Бурхны Хаант төр өнөөгийн бүх засгийн газрыг устгах тухай 8 дугаар бүлгээс дэлгэрэнгүй үзнэ (Даниел 2:44-ийг уншина). Тэнгэрийн засгийн газар дэлхийг бүхэлд нь үзэсгэлэнт диваажин болгоно (Тайлбар 11-ийг үзнэ үү).

ШИНЭ ЕРТӨНЦ ОЙРХОН БАЙНА!

Шинэ ертөнцөд хүмүүс дуулж, хөгжим тоглож, жаргалтай амьдарч байна

15. «Шинэ газар» гэж юу вэ?

15 «Шинэ тэнгэр, шинэ газрыг Бурхан амласан учир бид хүлээж байна. Тэнд шударга ёс үүрд ноёлно» хэмээн Библид бичжээ (2 Петр 3:13; Исаиа 65:17). Библид заримдаа «газар», «дэлхий» гэдэг үгээр хүмүүсийг хэлдэг (Эхлэл 11:1). Тиймээс «шинэ газар» гэдгээр Бурханд дуулгавартай захирагдаж, ивээлийг нь хүртэх хүмүүсийг хэлдэг.

16. Шинэ ертөнцөд хүмүүс ямар шагнал авах вэ? Шагнуулахын тулд яах хэрэгтэй вэ?

16 Шинэ ертөнцөд хүмүүс мөнхийн амиар шагнуулна гэдгийг Есүс батлан хэлсэн (Марк 10:30). Тэгвэл мөнхийн амиар шагнуулахын тулд яах хэрэгтэй вэ? Хариуг нь Ёохан 3:16; 17:3-аас мэдэж аваарай. Дэлхий диваажин болоход амьдрал ямар байхыг Библиэс үзье.

17, 18. Диваажин дэлхийд амьдрал ямар байх вэ?

17 Муу муухай явдал, дайн, гэмт хэрэг, хүчирхийлэл үгүй болно. Муу юм хийдэг хүн дэлхий дээр байхгүй болно (Дуулал 37:10, 11). Бурхан «дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсооно» (Дуулал 46:9; Исаиа 2:4). Бурхныг хайрладаг, дуулгавартай хүмүүс л дэлхий дээр амьдарч, энх тайван үүрд мөнх тогтоно (Дуулал 72:7).

18 Еховагийн ард түмэн айх аюулгүй амьдарна. Бурхан эртний израйлчуудыг дуулгавартай байхад нь хамгаалдаг байсан учраас тэд айх аюулгүй амьдардаг байсан (Левит 25:18, 19). Үүнтэй адилаар бид диваажинд хэнээс ч, юунаас ч айхгүй, үргэлж амар тайван амьдарна (Исаиа 32:18; Мика 4:4-ийг уншина).

19. Шинэ ертөнцөд хоол хүнс ямар байх вэ?

19 Хоол хүнс элбэг дэлбэг байна. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болно» гэж Библид бичжээ (Дуулал 72:16). Ехова Бурхан биднийг ивээж, «газар ургацаа ургуулан гаргана» (Дуулал 67:6).

20. Дэлхий ямар болох вэ?

20 Дэлхий бүхэлдээ диваажин болно. Хүмүүс тохилог сайхан орон байртай болно (Исаиа 65:21–24; Илчлэл 11:18-ыг уншина). Дэлхий бүхэлдээ Еден цэцэрлэг шиг үзэсгэлэнтэй сайхан болно. Ехова үргэлж хэрэгтэй бүхнийг маань өгнө. Бурхан «мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангана» гэж Библид бий (Дуулал 145:16).

21. Хүн амьтан хоёр яах вэ?

21 Хүн амьтан хоёр эвтэй байна. Амьтад хүмүүст аюул учруулахгүй. Тийм учраас бяцхан хүүхэд хүртэл одоогийн аюултай амьтдаас айхгүй (Исаиа 11:6–9; 65:25-ыг уншина).

22. Өвчтэй хүмүүс яах вэ?

22 Нэг ч хүн өвдөхгүй. Есүс дэлхийд байхдаа олон хүнийг эдгээсэн (Матай 9:35; Марк 1:40–42; Ёохан 5:5–9). Бурхны Хаант төрийн Хаан тэрээр диваажин дэлхийд бүх хүнийг эдгээнэ. Тиймээс «Би өвчтэй байна» гэж хэлэх хүн нэг ч гарахгүй (Исаиа 33:24; 35:5, 6).

23. Нас барсан хүмүүс яах вэ?

23 Нас барсан хүн амилна. Нас барсан олон сая хүнийг амилуулна гэж Бурхан амласан. «Шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» (Ёохан 5:28, 29-ийг уншина; Үйлс 24:15).

24. Диваажин дэлхийд амьдарна гэхээр танд ямар санагдаж байна вэ?

24 Еховаг таньж мэдэн хүслийг нь биелүүлж амьдрах уу эсвэл өөрийнхөө хүслээр амьдрах уу гэдгээ хүн бүр өөрөө шийдэх эрхтэй. Хэрэв та Еховад үйлчлэхээр шийдвэл таныг гайхалтай ирээдүй хүлээж байна. Хаан болохоороо намайг санаарай гэж гуйсан нэгэн хүнд Есүс: «Чи надтай хамт Диваажинд байх болно» гэж амлажээ (Лук 23:43). Есүс Христийн тухай дэлгэрэнгүй үзэж, Бурхны амлалтуудыг яаж биелүүлэхийг нь мэдэж авцгаая.

ДҮГНЭЛТ

1. БУРХАН ХҮНИЙГ ТОДОРХОЙ ЗОРИЛГОТОЙ БҮТЭЭСЭН

«Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

Бурхан хүн төрөлхтний төлөө ямар санаа зорилготой вэ?

  • Эхлэл 1:28

    Бурхан хүмүүсийг дэлхийгээ диваажин болгож, ан амьтдыг хайрлан хамгаалаасай гэж хүссэн.

  • Исаиа 46:9–11; 55:11

    Бурхныг санаа зорилгоо биелүүлэхэд хэн ч, юу ч саад болж чадахгүй.

2. АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙГААГИЙН УЧИР

«Бид Бурхных гэдгээ мэддэг. Харин бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» (1 Ёохан 5:19).

Энэ ертөнцийг хэн захирдаг вэ?

  • Ёохан 12:31

    Есүс Сатаныг энэ ертөнцийн захирагч гэсэн.

  • Яаков 1:13–15

    Сатан бусдын юманд шунасан.

  • Эхлэл 2:17; 3:1–6

    Сатан Еваг мэхэлсэн. Адам Ева хоёр Бурханд дуулгаваргүй загнаж, хожим нь хоёулаа үхсэн.

  • Ром 3:23; 5:12

    Бид Адамаас нүглийг өвлөн авсан учир үхдэг.

  • 2 Коринт 4:3, 4

    Сатан хүмүүсийг мэхэлдэг.

3. БУРХНЫ ХААНТ ТӨР БҮХ БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

«Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал ... дэлхий дээр биелээсэй» (Матай 6:10).

Ехова юу хийх вэ?

  • Даниел 2:44

    Бурхны засгийн газар хүний засгийн газрыг устгана.

  • Илчлэл 16:14–16

    Бурхан өнөөгийн бузар муу ертөнцийг Хармагедоноор устгана.

  • Исаиа 9:6, 7

    Ехова тэнгэрийн засгийн газрынхаа Тэргүүнээр Есүсийг сонгосон. Есүс хүн төрөлхтнийг захирна.

4. БУРХНЫ ХААНТ ТӨР ДЭЛХИЙГ ДИВААЖИН БОЛГОНО

«Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг юм» (Дуулал 145:16).

Бурхны Хаант төр бидний төлөө юу хийх вэ?

  • Дуулал 46:9

    Дайн, гэмт хэрэг, хүчирхийлэл гарахгүй.

  • Исаиа 32:18; 65:21–24

    Шинэ ертөнцөд бүх хүн сайхан гэр оронтой болж, амар тайван амьдарна.

  • Дуулал 72:16

    Хоол хүнс элбэг дэлбэг байна.

  • Исаиа 11:6–9

    Хүн амьтан бие биедээ аюул учруулахгүй.

  • Исаиа 33:24; Үйлс 24:15

    Нэг ч хүн өвдөхгүй. Нас барсан хүн амилна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах