Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • еи хэсэг 5 х. 12-15
  • «Сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид» эргээд ир

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид» эргээд ир
  • Еховадаа эргээд ир
  • Ижил төстэй материал
  • «Над уруу буцан ирэгтүн»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Бурхан таныг бататгана
    Еховадаа дуулъя дууны үг
  • Ехова таныг өндөр үнэлдэг!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Даруй буцаж ирэхэд нь туслагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
Илүү дэлгэрэнгүй харах
Еховадаа эргээд ир
еи хэсэг 5 х. 12-15

ХЭСЭГ 5

«Сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид» эргээд ир

Энэ товхимолд тоочиж бичсэн бэрхшээл танд тулгардаг уу? Тийм бол, та ганцаараа биш ээ. Эрт эдүгээгийн үнэнч олон хүн таныхтай адил бэрхшээлийг давж гарч байсан. Бэрхшээлийн ард гарахад нь Ехова тусалсан. Танд ч тусална.

Эргээд ирэхэд тань Ехова тусална

ЭРГЭЭД ирэхэд тань Ехова тусална гэдэгт битгий эргэлзээрэй. Түүний тусламжтайгаар та санаа зовохоо больж, хүнд гомдсон бол уучилж, өөрийгөө буруутгахаа больж сэтгэл амар явна. Тэгээд итгэл нэгтнүүдийнхээ дунд орж, Еховадаа эргээд үйлчлэхийг хүсэх биз ээ. Нэгдүгээр зууны зарим христианд бас ийм явдал тохиолдож байжээ. Тэдний тухай элч Петр: «Та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид буцаж ирэв» гэж бичсэн (1 Петр 2:25).

Еховад эргээд ирнэ гэдэг нь таны хувьд хамгийн зөв алхам. Яагаад? Ингэснээрээ та Еховаг баярлуулна (Сургаалт үгс 27:11). Ехова сэтгэл мэдрэмжтэй учраас бид түүнийг үйл хэргээрээ нэг бол гомдооно, нэг бол баярлуулна. Намайг хайрла, намайг шүт гэж Ехова хэнийг ч албаддаггүй (Дэд хууль 30:19, 20). Библи судлаач нэгэн эрдэмтэн үүнийг дараах жишээгээр тайлбарлажээ. «Хүний зүрх сэтгэлийн үүд гаднаа биш, дотроо бариултай. Дотроосоо л онгойно». Хайраар дүүрэн зүрх сэтгэлээр үйлчлэх буюу зүрхнийхээ үүдийг нээвэл чин үнэнч сэтгэлээ Бурханд зориулж байна гэсэн үг. Ингэвэл Бурхан танд хэмжээлшгүй ихээр баярлана. Еховаг шүтэхийн баяр жаргалыг юутай ч харьцуулшгүй. Зөвхөн Ехова биднээр шүтүүлэх эрхтэй билээ (Үйлс 20:35; Илчлэлт 4:11).

Идэвхгүй болсон эмэгтэйг эргээд ирэхэд хурлынхан нь халуун дотноор угтан авч байна

Түүнчлэн, эргээд Еховаг шүтдэг болбол чухал хэрэгцээгээ хангана (Матай 5:3). Олон хүн «Би юуны төлөө амьдарч байгаа юм бэ?» гэж боддог. Амьдралын утга учрыг олохсон гэж их хүсдэг. Ехова хүнийг тийм хэрэгцээтэйгээр бүтээсэн. Бид Еховад үйлчилсэн цагт л сэтгэл хангалуун байна. Еховаг хайрын үүднээс шүтэх шиг жаргал хаа ч байхгүй (Дуулал 63:1–5).

Таныг өөрт нь эргээд ирээсэй гэж Ехова хүсдэг. Үүний баталгаа юу вэ? Бодоод үз дээ. Энэ товхимлыг их залбирч байж бэлдэн гаргасан. Таныг уншаасай гээд ахлагч юм уу итгэл нэгтэн тань өгсөн байх. Та энэ товхимлыг уншаад сэтгэл хөдөлсөн биз ээ. Энэ бүхэн бол Ехова таныг мартаагүйн баталгаа юм. Тэрбээр таныг өөр лүүгээ алгуур хөтөлж байна (Иохан 6:44).

Төөрөн явсан үйлчлэгчээ Ехова хэзээ ч мартдаггүйг мэдэхлээр сэтгэл тайвширдаг. Дона гэдэг эмэгтэйн тухай ярья. Тэрбээр: «Би үнэнээс аажмаар холдоод явсан. Гэхдээ Дуулал 139:23, 24-т байдаг “Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, мөнхийн зам уруу намайг залаач” гэсэн үгийг үргэлж боддог байсан. Би ертөнцийнх биш гэдгээ, ертөнцөд байж чадахгүйгээ, Еховагийн байгууллагад байх ёстойгоо ойлгож байсан. Ехова намайг хэзээ ч орхиогүй, харин би өөрөө Еховад эргээд очих ёстойгоо ухаарсан юм. Эргээд ирсэндээ их баяртай байна» хэмээн ярьжээ.

«Ехова намайг хэзээ ч орхиогүй, харин би өөрөө Еховад эргээд очих ёстойгоо ухаарсан юм»

Таныг Еховад үйлчлэхийн «баяр баясгаланг» эргээд олж аваасай гэж бид чин сэтгэлээсээ залбирч байна (Нехемиа 8:10). Еховад эргээд ирсэндээ та хэзээ ч харамсахгүй.

Еховад эргээд ирэхийг хүсдэг хүмүүсийн асуултын хариу

БИ ЮУНААС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Идэвхгүй болсон христиан эмэгтэй Библи уншиж байна.

Өвдөөд эдгэрч байгаа хүн хэвийн байдалдаа аажим аажмаар ордог. Үүнтэй адилаар, итгэлээ бэхжүүлэхийн тулд итгэмжит ухаалаг боолын өгдөг хоол ундыг бага багаар хүртэх хэрэгтэй. Бүгдийг нэг дор хийх гэж хичээх хэрэггүй. Хэдэн минут Библи уншиж, ном хэвлэл судлах юм уу jw.org сайтыг үзэж болох юм. Бас даруйхан цуглаанд суухыг хичээгээрэй. Хамгийн гол нь, Еховагаас тусламж гуйн залбираарай. «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» (1 Петр 5:7).

«Би идэвх муутай болсноосоо хойш залбирахаасаа хүртэл ичиж байлаа. Эргээд залбирдаг болсон үед хурлын маань нэг ахлагч манайд ирсэн юм. Ехова намайг буцаж ирэхээсээ өнгөрсөн гэж боддоггүйг тэр ахлагч надад ойлгуулсан. Тэгээд Библийг өдөр бүр уншихыг зөвлөв. Библи уншаад байсан чинь цуглаанд явах урам зориг орж байлаа. Тэгээд яваандаа буцаад дэлгэрүүлдэг болов. Намайг орхиогүйд би Еховад үргэлж талархдаг»—Эва.

ХУРЛЫНХАН МААНЬ НАМАЙГ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ?

Хурлынхан тань халуун дотноор хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байж болно. Тэд таныг буруушааж, шүүмжлэхгүй. Харин хайртайгаа батлан таны урмыг сэргээхийн тулд чадах бүхнээ хийнэ (Еврей 10:24, 25).

«Хаанчлалын танхимд очно гэхээр надад эвгүй байсан. Найзууд маань намайг яаж хүлээж авах бол гэж бодож байлаа. Хуралд 30 жил байсан нэг настай эгч “Хүү минь ирээ юү!” гэж хэлж билээ. Энэ үгийг сонсоод сэтгэл минь хөдөлж, яг л гэртээ ирсэн мэт санагдсан»—Хавиер.

«Би Хаанчлалын танхимд очоод хүмүүст танигдахгүй гэсэндээ хамгийн арын эгнээнд суулаа. Гэтэл хүүхэд байхаас минь мэддэг олон хүн намайг танив. Тэд намайг халуун дотноор хүлээн авч, тэврэхэд би ч тайвширч, яг л гэртээ ирчихсэн юм шиг санагдаж билээ»—Марко.

АХЛАГЧИД НАДАД ЯАЖ ТУСЛАХ ВЭ?

Ахлагчид тантай аядуу зөөлөн харьцана. Еховаг гэсэн «анхны хайраа» сэргээхийг хүсэж байгааг тань магтана (Илчлэлт 2:4). Тэд танд нинжин сэтгэлээр тусалж, гаргасан алдааг тань «дөлгөөн байдлаар» засаж залруулна (Галат 6:1; Сургаалт үгс 28:13). Тантай «Үүрд жаргалтай амьдраарай!» гэх мэтийн номоор хичээл хийх хүн олж өгч болох юм. Алхам хийх бүрд тань ахлагчид таны сэтгэлийг амрааж, тусалж дэмжинэ (Исаиа 32:1, 2).

«Намайг 8 жил хурлаас хол хөндий байхад ахлагчид надтай үргэлж холбоо барьж байсан. Нэг өдөр ахлагч ирээд, өмнө нь хамт авахуулсан зураг үзүүлж билээ. Тэгэхэд олон сайхан дурсамж сэргэж, Еховад урьдынх шигээ баяр хөөртэй үйлчлэх хүсэл бадарсан. Еховатай тогтоосон харьцаагаа сэргээхэд минь ахлагчид их тусалсан»—Виктор.

Бурхан таныг бататгана

Цуглаан дээр дууны номоо дундаа бариад дуулж буй хоёр Гэрч эмэгтэй

Бурхантай дотно болгодог үйл хэрэгт дахин оролцох урмыг бадраасан, сэтгэл сэргээм олон сайхан дуу «Еховадаа дуулъя» номд бий. Жишээ нь, 60-р дууны үгийг тунгаан бодъё. «Бурхан таныг бататгана» гэсэн энэ дуу 1 Петр 5:10-т үндэслэсэн.

  1. Бүтээгчээ таньж мэдэн зөвийг үйлдэхсэн гэж

    Халуун зүрхнээсээ хүсэн тэмүүлэхэд

    Бурхан хайрлан энэрч харанхуйгаас гаргаад

    Гайхамшигт гэрэл гэгээ рүү дууджээ

    Хүслий нь биелүүлэхээ амласан болохоор

    Хэзээ ямагт түшиг тулгуур болно

  2. Хамгаас хайртай Хүүгээ харамлаагүй Бурхан

    Хүчийг харамгүй өгөх нь дамжиггүй

    Сэтгэлийнхээ гүнээс эрхэмлэн хүндэтгэж

    Зөв амьдралд хүргэх үүдийг нээж өгсөн

    Хайр, итгэлийг тань хэзээ ч мартахгүй

    Халамжлан анхаарч, хэзээ ч орхихгүй

    (ДАХИЛТ)

    Ехова их үнэ цэнээр таныг өөртөө авсан

    Хүч тэнхээ хайрлана, бататган бэхжүүлнэ

    Хүчирхэг мутраараа авран хамгаалж, удирдана

    Хүч тэнхээ хайрлана, бататган бэхжүүлнэ

Еховадаа дуулъя—Төгөлдөр хуурын ая

Энэ болон бусад дууг сонсъё гэвэл код уншуулах эсвэл jw.org-т орно уу.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах