ХИЧЭЭЛ 4
Библиэс уншихын өмнө оновчтой оршил хэлэх
Матай 22:41–45
ТОВЧ АГУУЛГА: Библиэс уншихын өмнө сонсогчдынхоо сэтгэлийг бэлдээрэй.
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Библийн зүйлийг ямар зорилгоор уншихаа бодох. Тухайн зүйлээс онцолмоор байгаа санаагаа урьдчилан бодоорой. Сонсогчдын анхаарлыг тэр санаа руугаа хандуулах оршил үг зохиогоорой.
Библид үндэслэн ярьж байгаагаа хэлэх. Бурханд итгэдэг хүнтэй ярихдаа Библи бол Бурхны Үг гэдгийг онцлоорой. Ингэснээр зааж байгаа сургаал тань хүнийх биш, Бурхных гэдгийг ойлгуулж чадна.
Библийн зүйлийг унших хүсэл төрүүлэх. «Библийн энэ зүйл ийм асуултад хариулна, ийм асуудлыг шийдэхэд тусална, энэ зарчмын үнэнийг харуулна» гэх маягаар сонирхол татахуйц оршил үг хэлээрэй.