III хэсгийн давтах асуулт
Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Сургаалт үгс 27:11-ийг уншина уу.
Та Еховад яагаад үнэнч баймаар байна вэ?
(34-р хичээлийг үзнэ үү).
Библид тодорхой заавар байхгүй үед яаж ухаалаг шийдвэр гаргах вэ?
(35-р хичээлийг үзнэ үү).
Үргэлж үнэнч шударга байхын тулд яах хэрэгтэй вэ?
(36-р хичээлийг үзнэ үү).
Матай 6:33-ыг уншина уу.
Ажил төрөл, мөнгө төгрөгтэй холбоотой шийдвэр гаргахдаа «Хаант төрийг ... үргэлж эн тэргүүнд тавьдгаа» яаж харуулах вэ?
(37-р хичээлийг үзнэ үү).
Еховаг дуурайн амийг эрхэмд үздэгээ яаж харуулах вэ?
(38-р хичээлийг үзнэ үү).
Үйлс 15:29-ийг уншина уу.
Цусны талаарх Еховагийн хуулийг амьдрал дээр яаж сахих вэ?
Та Еховагийн энэ шаардлагыг биелүүлж болохоор гэж бодож байна уу?
(39-р хичээлийг үзнэ үү).
2 Коринт 7:1-ийг уншина уу.
Ахуй, бие, ёс суртахууны хувьд яаж цэвэр ариун байх вэ?
(40-р хичээлийг үзнэ үү).
1 Коринт 6:9, 10-ыг уншина уу.
Библид сексийн тухай юу гэж байдаг вэ? Бурхны хэм хэмжээ зөв гэдэгтэй та санал нийлэх үү?
Согтууруулах ундаа хэрэглэх тухай Библид юу гэж байдаг вэ?
(41, 43-р хичээлийг үзнэ үү).
Матай 19:4–6, 9-ийг уншина уу.
Бурхан гэрлэлтийн талаар ямар хэм хэмжээ тогтоосон бэ?
Яагаад хуулийн дагуу гэр бүлээ бүртгүүлэх юм уу цуцлуулах ёстой вэ?
(42-р хичээлийг үзнэ үү).
Еховад ямар баяр ёслолууд таалагддаггүй вэ? Яагаад?
(44-р хичээлийг үзнэ үү).
Ёохан 17:16; Үйлс 5:29-ийг уншина уу.
Төвийг сахина гэж яахыг хэлдэг вэ?
Төр засгийн гаргасан хууль Бурхны хуультай зөрчилдвөл та яах вэ?
(45-р хичээлийг үзнэ үү).
Марк 12:30-ийг уншина уу.
Та Еховад хайртайгаа яаж харуулах вэ?
(46, 47-р хичээлийг үзнэ үү).