Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хшб хичээл 6
  • Зоригтой байх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Зоригтой байх
  • Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Есүс яасан бэ?
  • Есүсээс юу сурах вэ?
  • Есүсийг дуурайгаарай
  • Есүсийг дуурайн зоригтой дэлгэрүүлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • «Бурхны үгийг зоригтойгоор яригтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
  • Дараах асуултын хариуг мэдэж аваарай
    2018–2019 оны дүүргийн чуулганы хөтөлбөр (Дүүрэг хариуцагч оролцоно)
  • Зоригтой байхад туслаач
    Еховадаа дуулъя—Шинэ дуунууд
Илүү дэлгэрэнгүй харах
Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
хшб хичээл 6

ЯРИА ЭХЛЭХ

Есүс модонд авирсан Закхайг дуудахад хүмүүс гайхан харж байна.

Лук 19:1–7

ХИЧЭЭЛ 6

Зоригтой байх

Зарчим: «Бид ... Бурхны сайн мэдээг та нарт эр зоригтой тунхагласан. Бурхан бидэнд эр зориг хайрласан билээ»—1 Тес. 2:2.

Есүс яасан бэ?

Есүс модонд авирсан Закхайг дуудахад хүмүүс гайхан харж байна.

ВИДЕО: «Есүс Закхайд дэлгэрүүлсэн нь»

1. ВИДЕОГ үзэх юм уу Лук 19:1–7-г уншаад дараах асуултыг бодоорой.

  • а. Хүмүүс яагаад Закхайгаас дөлдөг байсан бэ?

  • б. Есүс яагаад түүнд сайн мэдээ дэлгэрүүлсэн бэ?

Есүсээс юу сурах вэ?

2. Хэнийг ч ялгалгүй дэлгэрүүлэхэд эр зориг хэрэгтэй.

Есүсийг дуурайгаарай

3. Еховад найдах. Бурхны агуу хүч Есүсийг сайн мэдээ дэлгэрүүлэх зоригтой болгосон. Таныг ч бас зоригтой болгоно (Мат. 10:19, 20; Лук 4:18). Хэрэв та хэн нэгнээс айж сүрдэж байгаа бол тэр хүнд зоригтой дэлгэрүүлэхэд туслаач гэж Еховагаас гуйгаарай (Үйлс 4:29).

4. Урьдчилан дүгнэхгүй байх. Заримдаа хүний гадаад төрх, нийгмийн байдал, амьдралын түвшин, шашин шүтлэг зэргээс болоод ярилцахаас халширч магадгүй. Гэхдээ дараах зүйлийг санаарай.

  • а. Хүний зүрх сэтгэлийг бид биш, Ехова Есүс хоёр л хардаг.

  • б. Еховагийн өршөөлийг бүх хүн хүртэх эрхтэй.

5. Зоригтой хэр нь хүндэтгэлтэй, болгоомжтой байх (Мат. 10:16). Маргалдахаас зайлсхийгээрэй. Хэрэв хүн сайн мэдээг сонсох дургүй байвал эсвэл танд аюултай санагдвал яриагаа эвтэйхэн дуусгаарай (Сур. 22:3).

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ

Үйлс 4:31; Эф. 6:19, 20; 2 Тим. 1:7

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах