ДАВТАН УУЛЗАХ
ХИЧЭЭЛ 7
Шантрахгүй байх
Зарчим: «Сайн мэдээг тасралтгүй тунхаглаж, зааж сургаж байв»—Үйлс 5:42.
Паул яасан бэ?
1. ВИДЕОГ үзэх юм уу Үйлс 19:8–10-ыг уншаад дараах асуултыг бодоорой.
а. Паул эсэргүүцэлтэй тулгарсан ч сонирхсон хүмүүст хэрхэн шантралгүй дэлгэрүүлсэн бэ?
б. Паул сонирхсон хүмүүст хичээл заахын тулд хэдий хугацаанд, хэр олон удаа уулзсан бэ?
Паулаас юу сурч болох вэ?
2. Давтан уулзалтыг үр дүнтэй хийж, Библийн хичээл эхлэхийн тулд цаг зав, хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй.
Паулыг дуурайгаарай
3. Нөгөө хүнд тохиромжтой цагийг сонгоорой. «Хэдийд очвол гэртээ байх бол? Хэзээ, хаана ярилцвал дуртай байх бол?» гэж бодоорой. Өөрийнхөө бус, уулзахыг зорьсон хүнийхээ боломжид тааруулаад дахин очоорой.
4. Цаг товлох. Ярианыхаа эцэст хэзээ дахин уулзахаа товлож байгаарай. Товлосон цагаа хэзээд баримтлаарай.
5. Өөдрөг байх. Гэртээ бараг байдаггүй эсвэл завгүй хүнийг үнэнийг сонирхохгүй байна гэж яаран бүү дүгнээрэй (1 Кор. 13:4, 7). Бууж өгөлгүй тэр хүнтэйгээ уулзахыг хичээгээрэй. Үүний зэрэгцээ цагаа зохицуулаарай (1 Кор. 9:26).