Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хшб хичээл 10
  • Тусалъя гэж бат шийдэх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тусалъя гэж бат шийдэх
  • Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Есүс яасан бэ?
  • Есүсээс юу сурч болох вэ?
  • Есүсийг дуурайгаарай
  • Еховад үйлчилдэг болоход нь суралцагчдаа туслаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (I хэсэг)
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • «Явж бүх үндэстнийг шавь болгогтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Баптисм хүртэхэд нь суралцагчдаа тусалъя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
Илүү дэлгэрэнгүй харах
Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
хшб хичээл 10

ШАВЬ БОЛГОХ

Есүс Никодем хоёр шөнө гадаа суугаад ярилцаж байна.

Ёох. 3:1, 2

ХИЧЭЭЛ 10

Тусалъя гэж бат шийдэх

Зарчим: «Та нарт үнэхээр их хайртай болсон учир Бурхны сайн мэдээг тунхаглаад зогсохгүй та нарын төлөө амиа өгөхөд бэлэн байсан»—1 Тес. 2:8.

Есүс яасан бэ?

Есүс Никодем хоёр шөнө гадаа суугаад ярилцаж байна.

ВИДЕО: «Есүс Никодемд заасан нь»

1. ВИДЕОГ үзэх юм уу Ёохан 3:1, 2-ыг уншаад дараах асуултыг бодоорой.

  • а. Никодем Есүстэй яагаад шөнө уулзахыг хүссэн бэ? (Ёох. 12:42, 43-ыг үзээрэй).

  • б. Есүс хүмүүсийг шавь болгох чин хүсэлтэй нь юунаас харагддаг вэ?

Есүсээс юу сурч болох вэ?

2. Бид хүмүүст хайртай учраас тэднийг Есүсийн шавь болгох чин хүсэлтэй.

Есүсийг дуурайгаарай

3. Суралцагчийнхаа тохиромжтой цагт, хүссэн газар нь очиж хичээл заах. Суралцагч тань долоо хоногийн тогтсон өдөр, цагт хичээл заалгах хүсэлтэй байж болох юм. Ажил дээрээ, гэртээ эсвэл олон нийтийн газрын алинд нь хичээл хийх дуртай байна вэ? Болж өгвөл суралцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж цагаа зохицуулаарай.

4. Хичээлээ тогтмол хийх. Хол явахаар болбол хичээлээ битгий завсардуулаарай. Ингэж бодож үзээрэй.

  • а. «Хичээл хийдэг цагаа түр өөрчилж үзэх үү?»

  • б. «Утас, интернэтээр хичээл хийх боломж байна уу?»

  • в. «Өөр хүнийг гуйж хичээл заалгах уу?»

5. Зөв хандлагатай байхад туслахыг гуйж залбирах. Суралцагч тань хичээлээ тогтмол хийж чадахгүй эсвэл Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хойрго байвал яах вэ? Найдваргүй гэж бодохын оронд тусалъя гэсэн шийдвэрээсээ няцахгүйн тулд Еховагаас тусламж гуйгаарай (Флп. 2:13). Суралцагчийнхаа сайн зан чанарыг анхаарахад туслахыг гуйж залбираарай.

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ

Сур. 3:27; Үйлс 20:35; 2 Кор. 12:15

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах