Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хшб хичээл 11
  • Энгийн заах

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Энгийн заах
  • Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Есүс яасан бэ?
  • Есүсээс юу сурч болох вэ?
  • Есүсийг дуурайгаарай
  • Баптисм хүртэхэд нь суралцагчдаа тусалъя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • «Үүрд жаргалтай амьдраарай!» номоор хичээл заах
    Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
  • «Заах урлагтаа» анхаарал тавигтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (II хэсэг)
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
Илүү дэлгэрэнгүй харах
Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
хшб хичээл 11

ШАВЬ БОЛГОХ

Есүс нуурын ойролцоо хэсэг хүмүүст сургаал зааж байна. Дээгүүр нь шувууд нисэж, дэргэд нь хээрийн цэцэгс дэлгэрчээ.

Мат. 6:25–27

ХИЧЭЭЛ 11

Энгийн заах

Зарчим: «Ойлгогдохоор ярих»—1 Кор. 14:9.

Есүс яасан бэ?

Есүс нуурын ойролцоо хэсэг хүмүүст сургаал зааж байна. Дээгүүр нь шувууд нисэж, дэргэд нь хээрийн цэцэгс дэлгэрчээ.

ВИДЕО: «Тэнгэрийн Эцэг маань санаа тавьдгийг Есүс жишээгээр тайлбарласан нь»

1. ВИДЕОГ үзэх юм уу Матай 6:25–27-г уншаад дараах асуултыг бодоорой.

  • а. Ехова бидэнд санаа тавьдгийг Есүс жишээгээр хэрхэн тайлбарласан бэ?

  • б. Есүс шувуудыг нэгд нэгэнгүй мэддэг байсан ч ямар энгийн юм ярьсан бэ? Тэр нь яагаад үр дүнтэй байсан бэ?

Есүсээс юу сурч болох вэ?

2. Энгийн заавал хүн амархан тогтоодог. Бас зүрх сэтгэлд нь хүрдэг.

Есүсийг дуурайгаарай

3. Хэтэрхий их ярихгүй байх. Тухайн сэдвээр мэддэг бүхнээ ярих гэсний хэрэггүй. Судлах материалд бичсэнээс хазайхгүй байхыг хичээгээрэй. Асуулт асуусан бол хариулахыг нь хүлээгээрэй. Суралцагч юу гэж хариулахаа мэдэхгүй юм уу Библийн сургаалтай зөрчилдөх юм хэлбэл бодуулахын тулд нэмэлт асуулт асуугаарай. Гол санааг ойлгосон бол цааш нь үргэлжлүүлээрэй.

4. Шинэ зүйлийг өмнө нь мэдэж авсан зүйлтэйгээ холбож ойлгоход нь туслах. Жишээ нь амилах тухай хичээл рүү орохоосоо өмнө хүн үхээд яадаг тухай хичээлийг товчхон давтаж болох юм.

5. Сайтар бодож байгаад жишээ татах. Жишээ татахаасаа өмнө өөрөөсөө ингэж асуугаарай.

  • а. «Энэ жишээ энгийн байна уу?»

  • б. «Суралцагч маань шууд ойлгох уу?»

  • в. «Зөвхөн жишээг биш, гол санааг нь бас тогтоох болов уу?»

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ

Мат. 11:25; Ёох. 16:12; 1 Кор. 2:1

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах