Чуулганд хүрэлцэн ирэгсдийн анхааралд
АНХНЫ ТУСЛАМЖ Зөвхөн яаралтай тусламж үзүүлдэг болохыг анхаарна уу.
БАПТИСМ Танхимын урд эгнээг баптисм хүртэх хүмүүст зориулсан. Өөр газар суудал гаргахаар бол урьдчилан мэдэгдэнэ. Баптисм хүртэх хүмүүс чуулганы хоёр дахь өдрийн өглөө баптисмын илтгэлийг тавихаас өмнө, заасан суудалд суусан байх ёстой. Хүн бүр алчуур болон Бурхны үйлчлэгч хүнд зохистой усны хувцас авчирсан байх шаардлагатай.
ЗОХИЦУУЛАГЧИД Зохицуулагчид танд туслах үүрэгтэй. Машин тавих, эмх замбараатай байх, бусдад суудал авах тухай зааврыг нь дагаж мөрдөнө үү.
ОЛСОН, ГЭЭСЭН ЭД ЗҮЙЛС Эзэнгүй эд зүйлсийг энэ тасагт хүлээн авна. Эд зүйлээ гээсэн бол энэ тасгаас сураглаарай. Эцэг эхээсээ төөрсөн эсвэл ганцаараа яваа хүүхдийг бас энд авчирна уу. Ийм асуудал гаргахгүйн тулд эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаараарай.
САЙН ДУРЫН АЖИЛ Чуулганаар сайн дурын ажилд оролцох хүсэлтэй бол уг ажлыг хариуцсан тасагт хандана уу.
СУУДАЛ Бусдыг бодолцож үзнэ үү. Нэг унаагаар ирсэн эсвэл нэг гэрт амьдардаг хүн, гэр бүл юм уу суралцагчдаа л суудал авч болно. Хүнд суудал аваагүй бол суудал дээр юм тавихгүй байхыг хүсье.
ХАНДИВ Чуулган явагдах орчныг таатай болгож, хүрэлцэн ирэгсдэд хангалттай суудал гаргаж, дүрс бичлэг болон дуу чимээний төхөөрөмж ажиллуулах гэх мэт зүйлд багагүй зардал гардаг. Энэ нь чуулганд ирсэн хэн бүхнийг Еховатай дотносоход туслах зорилготой. Таны өргөсөн сайн дурын хандиваар энэхүү зардлыг нөхөхөөс гадна манай байгууллагын дэлхий дахинд явуулж буй үйл хэргийг дэмждэг. Хандив өгөх хүсэлтэй хүмүүст зориулан чуулганы танхимд хандивын хайрцгуудыг байрлуулдаг. Мөн donate.jw.org сайтаар дамжуулан хандив өргөх боломжтой. Хандив өргөх бүх хүнд талархъя. Хаант төрийн үйл хэргийг дэмжин өгөөмөр сэтгэл гаргадаг та бүхэнд Удирдах Зөвлөл ч мөн чин сэтгэлээсээ талархдаг.
Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлөөс зохион байгуулав
© 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania