Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц99 6/1 х. 7-10
  • «Хүн бэлгүүдийг» хүндлэгтүн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Хүн бэлгүүдийг» хүндлэгтүн
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «Та нарын баяр баясгалангийн төлөө хамтран ажиллагчид»
  • Баяртайгаар үйлчлэхэд бүгдэд нь туслах
  • «Дуулгавартай байж, захирагдагтун»
  • «Хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэгтүн»
  • Еховагийн хонинуудыг халамжлах «хүн бэлгүүд»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • «Дунд чинь ажилладаг ... хүмүүсийг хүндэл»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Ахлагчид ба баяр баясгалан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ахлагчид аа, элч Паулыг дуурайж байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
хц99 6/1 х. 7-10

«Хүн бэлгүүдийг» хүндлэгтүн

«Дунд чинь ажилладаг... хүмүүсийг хүндлэхийг бид та нараас эдүгээ гуйж байна. Тэдний ажлын учир хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэгтүн» (1 ТЭСАЛОНИК 5:12, 13).

1.Үйлс 20:35-ийн дагуу бид юунд хүрэх вэ? Жишээгээр тайлбарлана уу.

«АВАХААСАА өгөх нь илүү ерөөлтэй» (Үйлс 20:35). Есүсийн хэлсэн эдгээр үгсийн чухам үнэнийг та хамгийн сүүлд хэзээ өөрийн биеэр амсаж мэдэрсэн бэ? Магадгүй та хайртай хүндээ бэлэг өгсөн ч байж болох шүү дээ. Та уг бэлгийг сонгохдоо их л хичээж, тэр хүнд тань таатай сайхан санагдаасай гэж хүссэн нь лавтай. Тэр хүний баярласан сэтгэл таны зүрх сэтгэлийг ч бүлээцүүлнэ! Чин сэтгэлийн угаас бэлэг өгснөөрөө бид хайраа илэрхийлдэг бөгөөд харин хайр нь биднийг аз жаргалтай болгодог юм.

2, 3. а) Ямар учраас Еховагаас илүү аз жаргалтай нэгэн гэж байдаггүй вэ? «Хүн бэлгүүдийг» өгснөөрөө тэр яагаад баярладаг вэ? б) Бурхны бэлгийн тухайд бид юуг хүсдэггүй вэ?

2 Тиймд «аливаа төгс бэлгийг» Бэлэглэгч Еховагаас илүү аз жаргалтай хэн байх билээ? (Иакоов 1:17; 1 Тимот 1:11). Тэрбээр бэлэг болгоноо хайрын сэтгэлээс өгдөг (1 Иохан 4:8). Энэ нь Еховагийн Христээр дамжуулан хуралд өгсөн «хүн бэлгүүдэд» ч хамаатай (Эфэс 4:8, ШЕ). Сүргээ халамжлуулахаар ахлагч нарыг өгснөөр ард түмнээ хайрлах түүний их хайр илэрдэг. Эдгээр эрэгтэй хүмүүсийг маш нарийн сонгодог ба тэд библийн шаардлагыг хангах ёстой (1 Тимот 3:1–7; Тит 1:5–9). Тэд «сүргийг энэрэх» ёстой гэдгээ мэддэг. Тэгсэн нөхцөлд ийм халамжтай хоньчидтой байдагтаа хонинууд талархах болно (Үйлс 20:29; Дуулал 100:3). Хонинуудынх нь зүрх сэтгэл талархлаар дүүрэн буйг хараад Ехова ч мөн баярладаг! (Сургаалт үгс 27:11).

3 Бурхны бэлгийн үнэ цэнийг бууруулан, баярлан талархахгүй байхыг бид хүсдэггүй маань эргэлзээгүй. Үүнээс үндэслэн: ахлагч нар хуралд гүйцэтгэх үүрэгтээ хэрхэн хандах вэ? «Хүн бэлгүүдэд» талархаж явдгаа хонинууд яаж илэрхийлэх вэ? гэсэн хоёр асуулт урган гарч байна.

«Та нарын баяр баясгалангийн төлөө хамтран ажиллагчид»

4, 5. а) Паул хурлыг юутай зүйрлэсэн ба яагаад энэ жишээ нь тохирохуйц жишээ болдог вэ? б) Бид бие биедээ хэрхэн хандах талаар Паулын жишээ юу өгүүлдэг вэ?

4 Ехова хурлын тодорхой хэмжээний эрх мэдлийг «хүн бэлгүүдэд» өгчээ. Ахлагч нар эрх мэдлээ урвуулан ашиглахыг хүсдэггүй нь гарцаагүй боловч төгс бус хүний хувьд ийм алдаа гаргахад хялбархан. Тийм болохоор, бусад хонинуудын хувьд тэд өөрсдийгөө хэн гэж үзэх ёстой вэ? Элч Паулын татсан жишээнд анхаарлаа хандуулцгаая. Паул «хүн бэлгүүд» юуны тулд өгөгдсөнийг тайлбарлан, «Бид хайрын дотор үнэнийг ярьж, бүх талаараа Түүнд хүртэл өсөхийн тулд юм. Тэр бол Тэргүүн болох Христ болой. Түүнээс, хайр дотор өөрийг нь босгохын тулд биеийг өсгөдөг хэсэг нэг бүр нь өөрийн хэмжээ доторх үйлчлэлийн дагуу хангагдаж байдаг холбоо болгоноор хамтдаа холбогдон нийлсэн бүтэн Бие нь байна» хэмээн бичжээ (Эфэс 4:14–16).

5 Хүний бие нь олон эрхтнээс бүтдэг хэдий ч толгой нь ганц л байдаг билээ. Гэвч, аль нэг булчин, мэдрэлийн судал, эсвэл венийн судас гээд илүүдсэн зүйл ер үгүй. Эрхтэн болгон эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэж, бүх биеийн гоо сайханд нөлөөлдөг бөгөөд үнэ цэнэтэй байдаг. Үүний адилаар хурал нь олон гишүүнтэй байдгаас тэд хөгшин залуу, хүчтэй дорой гээд ямар ч байлаа гэсэн хурлынхаа сүнслэг эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлдөг (1 Коринт 12:14–26). Өөрийгөө илүүдэл гэж бодох нь хэнд ч зохисгүй. Гэвч, нөгөө талаас хэн ч өөрийгөө бусдаас дээгүүр тавих ёсгүй бөгөөд хоньчид ба хонинууд гээд бид бүгдээрээ Христ гэдэг ганц толгой бүхий биеийн хэсгүүд билээ. Иймээс, бидний бие биедээ илэрхийлэх ёстой хайр, анхаарал халамж, хүндэтгэлийг Паул дүрслэн өгүүлжээ. Хэрэв ахлагч нар үүнийг ухамсарлан ойлгодог бол хуралд гүйцэтгэх үүрэгтээ номхон даруу хийгээд төлөв түвшин хандахад хялбар болно.

6. Паул хэдийгээр элчийн эрх мэдэлтэй байсан ч хэрхэн даруу зан гаргасан бэ?

6 Эдгээр «хүн бэлгүүд» нь итгэл нэгтнүүдийнхээ амь нас болоод итгэлийг нь захиргаандаа оруулахыг зорьдоггүй. Хэдийгээр Паул элчийн эрх мэдэлтэй байсан ч коринтчуудад хандан: «Бид та нарын итгэлийг захирдаггүй, харин та нарын баяр баясгалангийн төлөө хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог» гэж даруухнаар хэлсэн байдаг (2 Коринт 1:24). Паул ах дүү нарынхаа итгэлийг захирч, хэрхэн амьдрахыг нь заахыг хүсээгүй юм. Ингэх шаардлагатай гэж тэрбээр бодоогүй бөгөөд хэлсэн үгнээс нь үзэхэд, тэд зөв үйлийг хийх хүслийн улмаас Еховагийн байгууллагад байгаа гэдэг үнэнч байдалд нь эргэлзэхгүй байв. Иймээс, Паулын өөрийнхөө болоод замын хань Тимотын тухайд хэлсэн үгсийг «Бидний зорилго бол Бурханд баяртайгаар үйлчлэхэд хамтран ажиллах явдал билээ» гэж өөрчлөн найруулж болох юм (2 Коринт 1:1). Юутай эгэл даруу зан вэ!

7. Даруухан ахлагч нар маань хуралд гүйцэтгэх үүрэгтэйгээ холбогдуулан юуг ойлгодог ба хамтран ажиллагсдын талаар юунд эргэлздэггүй вэ?

7 Одоогийн «хүн бэлгүүдэд» ч гэсэн мөн адил зорилго бий. Тэд бол бидний «баяр баясгалангийн төлөө хамтран ажиллагчид» юм. Номхон даруу ахлагч нар маань бусад хүмүүс Бурханд хичнээн хэмжээгээр үйлчлэхийг шийдэхгүй гэдгээ ухамсарладаг. Тэд хэдийгээр ах эгч нарыгаа үйлчлэлээ улам өргөтгөх эсвэл сайжруулах талаар урамшуулж болох боловч Бурханд үйлчлэхийг тухайн хүний зүрх сэтгэл өдөөх ёстой гэдгийг тэд мэддэг. (2 Коринт 9:7 харьцуул.) Хэрэв хамтран ажиллагсад нь баяр баясгалантай бол чадах бүхнээ хийх болно гэдэгт ахлагч нар эргэлздэггүй. Иймийн учир ах дүү нарыгаа «баяртайгаар Эзэнд зарагдахад» нь туслахыг ахлагч нар чин сэтгэлээсээ хүсдэг (Дуулал 100:2).

Баяртайгаар үйлчлэхэд бүгдэд нь туслах

8. Ахлагч нар Еховад баяртай үйлчлэхэд нь ах дүү нартаа яаж туслах вэ?

8 Ахлагч нар аа, та нар ах дүү нарыгаа баяртайгаар үйлчлэхэд нь яаж туслах вэ? Жишээ бологтун (1 Пэтр 5:3). Та бүхэн чармайн хичээж, баяртайгаар үйлчилбэл бусад нь урамшина. Тэдний чин сэтгэлээсээ үйлчилж буйг нь магтан сайшаагтун (Эфэс 4:29). Чин сэтгэлийн бөгөөд үнэн зүрхний угаас гарах алив магтаал нь хүн өөрийгөө ач тустай, хэрэгтэй хүн гэдгийг мэдрэхэд тустай байдаг. Энэ нь Бурханд үйлчлэхдээ боломжтой бүхнийг хийх гэсэн хүслийг хонинд төрүүлдэг. Эвгүй харьцуулалт хийхээс зайлсхийгтүн (Галат 6:4). Ингэж харьцуулах нь сайжруулах биш харин ч урам зоригийг мохоодог. Үүний зэрэгцээгээр Еховагийн хонинууд өөр төдийгүй, хүн болгон харилцан адилгүй нөхцөл боломж болоод авъяас чадвартай байдаг. Паулын адилаар ах дүү нартаа итгэдэг болохоо харуулаарай. Хайр «бүгдэд итгэдэг» болохоор ах дүү нар маань Бурханд хайртай ба түүнд таалагдахыг хүсдэг гэдэгт бид итгэх хэрэгтэй (1 Коринт 13:7). Та нар «бусдыг өөрөөс илүү хүндэлснээр» хамгийн сайн чанаруудаа илэрхийлэхэд нь тэднийг өдөөх болно (Ром 12:10, ШГ). Хэрэв хонинуудыг урамшуулан зоригжуулж, бэхжүүлэх аваас тэдний олонх нь чадлынхаа хирээр Бурханд үйлчилж, мөн үйлчлэлдээ баяртай байна гэдэгт бүү эргэлзээрэй (Матай 11:28–30).

9. Бусад ахлагч нартаа яаж хандвал ахлагч болгонд баяртайгаар үйлчлэхэд туслах вэ ?

9 Та нар өөрийгөө хамтран ажиллагч гэж үзсэнээр баяртайгаар үйлчлэх хийгээд бусад ахлагч нарынхаа авъяас чадварыг үнэлэхэд өөрөө өөртөө туслах юм. Учир нь гэвэл ахлагч болгонд хурлынхаа сайн сайхны төлөө ашиглаж болох авъяас билиг, чадал чадвар байдаг (1 Пэтр 4:10). Тухайбал: хэн нэг нь тун авъяаслаг багш байлаа гэхэд нөгөө нэг нь зохион байгуулах чадвартай бол харин өөр нэг нь халуун дулаан, өрөвч сэтгэлтэй бөгөөд түүнтэй харьцахад амархан байх жишээтэй. Бүх авъяас чадвар нь нэгэн ижил хэмжээнд илэрдэг ахлагч гэж байхгүй. Тэгвэл тэдний хэн нэгэн нь багш байх өвөрмөц авъяастай байлаа гэвэл тэр бусдаас илүү гэсэн үг мөн үү? Үгүй! (1 Коринт 4:7). Нөгөө талаас, бусдын авъяас чадварт атаархах, эсвэл өөр хэн нэгэн ахлагчийн авъяас чадварыг магтсаны төлөө өөрийгөө чамлах шалтгаан байхгүй. Өөрт тань ч гэсэн Еховагийн олж хардаг авъяас чадвар байдгийг санаарай. Үүнийг хөгжүүлж, ах дүү нарынхаа тусын тулд ашиглахад тань тэрбээр тусална (Филиппой 4:13).

«Дуулгавартай байж, захирагдагтун»

10. «Хүн бэлгүүдийн» төлөө талархлаа илэрхийлэх нь яагаад зүйд нийцдэг вэ?

10 Бид бэлэг авахдаа талархлаа илэрхийлэх нь зүйд нийцдэг билээ. Колоссай 3:15-д «талархлаар дүүрэн байгтун» гэж бичигдсэн байдаг. Тэгвэл, Еховагийн өгсөн үнэт бэлэг болох «хүн бэлгүүдийн» тухайд яах вэ? Мэдээж, бид юуны өмнө өгөөмөр Бэлэглэгч Еховад талархдаг. Харин «хүн бэлгүүдийг» хэрхэх билээ? Тэднийг хүндэлдгээ бид яаж харуулж болох вэ?

11. а) «Хүн бэлгүүдийн» төлөө талархлаа хэрхэн илэрхийлж болох вэ? б) «Дуулгавартай байх», «захирагдах» гэсэн үгс ямар утгатай вэ?

11 «Хүн бэлгүүдийн» төлөө талархлаа илэрхийлж байна гэдгээ Библи дээр үндэслэсэн тэдний өгөх зөвлөгөө, гаргах шийдвэрийг дуртайяа дагаснаараа харуулж болно. «Та нарыг тэргүүлэгч хүмүүсийг дагаж [дуулгавартай байж, ШЕ], тэдэнд захирагдагтун. Учир нь тэд данс тооцоог үзүүлэгчид адил та нарын төлөө сэтгэлийг тань сонор сэрэмжтэй харж байдаг. Тэд үүнийг санаа алдахгүйгээр баяртайгаар хийг. Учир нь тийм тахилууд Бурханд тааламжтай» гэж Библид уриалдаг (Еврей 13:17). Биднийг удирддаг хүмүүст бид зөвхөн «дуулгавартай байх» төдийгүй «захирагдах» ёстой гэдгийг анхаарна уу. «Захирагдах» гэсэн грек үг нь «зөөлөн чихтэй байх» гэсэн утгатай ажээ. Библи судлаач эрдэмтэн Р. Ленски «дуулгавартай байх», «захирагдах» гэдэг хоёр үгийн талаар хэлэхдээ: «Хэн нэгэн дуулгавартай байна гэдэг нь түүнд тушааж байгаа зүйлийг зөвшөөрч, шаардаж байгаа зүйлийг үнэн зөв хийгээд зүйд нийцсэн гэдэгт үнэмшсэн байдаг бол зөөлөн чихтэй гэдэг нь өөр үзэл бодолтой байсан ч захирагдахыг хэлнэ» гэжээ. Биднийг удирддаг хүмүүсийн заавар зөвлөгөө нь бидэнд ойлгомжтой бөгөөд бид санал нэгтэй бол дуртайяа дуулгавартай байдаг. Харин аль нэг шийдвэрийн учир шалтгааныг бид ойлгохгүй бол яах вэ?

12. Бид аль нэг шийдвэрийн учир шалтгааныг ойлгохгүй байлаа ч яагаад бид захирагдах буюу эсвэл зөөлөн чихтэй байх ёстой вэ?

12 Энэ тохиолдолд ч гэсэн бид захирагдах буюу зөөлөн чихтэй байх хэрэгтэй. Яагаад? Тухайлбал: сүнслэг талаараа боловсорсон эдгээр эрэгтэйчүүд бидний л сайн сайхны төлөө ажилладаг гэдэгт бид итгэх хэрэгтэй. Тэгээд эцсийн эцэст өөрсдөд нь өгсөн хонинуудын төлөө Еховагийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ тэд сайн мэддэг (Иакоов 3:1). Түүнээс гадна, тэд алив шийдвэр гаргах үндэслэл болгосон албаны нууц баримтуудыг бид мэдэхгүй ч байсан болно гэдгийг санаж явах хэрэгтэй (Сургаалт үгс 18:13).

13. Эрх зүйн шинжтэй шийдвэрүүдэд захирагдахад маань бидэнд юу тус болох вэ?

13 Эрх зүйн шинжтэй шийдвэрт захирагдах уу? Хамаатан садан эсвэл дотны найзыг маань гээд бидний хайртай хэн нэгний харилцааг тасалсан үед үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг их амаргүй гэдэг нь ойлгомжтой. Гэвч ийм үед ч гэсэн «хүн бэлгүүдийн» шийдвэрт захирагдах хэрэгтэй. Тэд илүү үнэн бодьтойгоор шүүн тунгаах чадвартай бөгөөд бидний мэдэж буйгаас илүү ихийг мэдэж байж болох шүү дээ. Ихэнхдээ ийм шийдвэр гаргахдаа ах нарын хувьд сэтгэл нь өвддөг бөгөөд «Еховагийн өмнөөс шүүх» гэдэг нь асар том хариуцлага юм (Судрын дэд 19:6, ШЕ). Бурхан «уучлах дуртай» гэдгийг санангаа тэд энэрэнгүй байхын тулд бүхнийг хийдэг (Дуулал 86:5). Үүний зэрэгцээгээр, тэд хурлын цэвэр байдлыг хариуцаж байдаг болохоор гэмшдэггүй нүгэлтнүүдийг хурлаасаа хасаж байхыг Библи тэдэнд тушаадаг (1 Коринт 5:11–13). Олон тохиолдолд нүгэл үйлдэгч өөрөө ч хасах шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг. Нүгэл үйлдэгчийн ойр дотны хүмүүс болох бид ч гэсэн ахлагч нарын шийдвэрийг хүлцэнгүйгээр дагаснаар уг хүнийг сургамж авахад нь тус болох юм (Еврей 12:11).

«Хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэгтүн»

14, 15. а) 1 Тэсалоник 5:12, 13-ийн дагуу ямар учраас ахлагч нар бидний хүндэтгэлийг хүлээдэг вэ? б) Яагаад ахлагч нарыг «бидний дунд ажилладаг хүмүүс» гэж болох вэ?

14 «Хүн бэлгүүдийн» төлөө талархаж байна гэдгээ тэднийг хүндэтгэснээрээ харуулж болно. Паул, Тэсалоник номд бичихдээ «Ах дүүс минь, дунд чинь ажилладаг ба Эзний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас эдүгээ гуйж байна. Тэдний ажлын учир хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэгтүн» гэж уриалжээ (1 Тэсалоник 5:12, 13). «Ажилладаг хүмүүс» гэдэг үг нь хүч чадлаа хайрлалгүй бидэнд тусалдаг үнэнч ахлагч нарт үнэхээр тохиром үг билээ! Энэ хүндэт ах нар маань ямар хүнд ачаа үүрдэг болохыг хормын төдий ч болов эргэцүүлэн бодоцгооё

15 Олонхи ахлагч нар маань гэр бүлтэй болохоор тэднийгээ тэжээхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй болдог (1 Тимот 5:8). Хэрэв ахлагч хүүхэдтэй бол эцэг хүний хувьд тэднийгээ анхааран халамжилж, цаг зав гаргах хэрэгтэй. Хичээлээ хийхэд нь хүүхдүүддээ туслах, цаашлаад тэднийгээ зугаацуулан амраах цаг зав хэрэгтэй (Номлогчийн үгс 3:1, 4). Хамгийн гол нь, ахлагч хүн Библийг гэр бүлээрээ хамтран судалж, ойр дотныхонтойгоо хуралд болоод дэлгэрүүлэх ажилд хамт явснаар гэр бүлийнхээ оюуны хэрэгцээг хангадаг (Дэд хууль 6:4–7; Эфэс 6:4). Тэрчлэн, бидний олонхид байдгаас гадна цуглааны хөтөлбөрт бэлтгэх, ахлагчийн эргэлт хийх, хурлын сайн сайхны төлөө санаа тавих, шаардлагатай тохиолдолд эрх зүйн асуудал шийдвэрлэх гэх мэт өөр олон үүрэг хариуцлага оногддог болохыг мартахгүй байя. Зарим нь дүүргийн ба мужийн чуулган, Хаанчлалын Танхим барих, эмнэлэгтэй хамтран ажилллах Хорооны ажил гэх зэргээр нэмэлт үүрэг хүлээдэг. Энэ ах нар маань үнэхээр «ажилладаг хүмүүс» гэж нэрлэгдэх эрхтэй юм!

16.Ахлагч нарыг хэрхэн хүндэтгэж болохыг хэлнэ үү?

16 Тэднийг яаж хүндлэх вэ? «Цагаа олсон үг юутай сайхан!» гэж Библид байдаг (Сургаалт үгс 15:23, ШЕ; 25:11). Өөрөөр хэлбэл, чин сэтгэлийн талархалын болоод урамшуулан хэлэх үгс маань тэд үүнийг хийх л ёстой гэж бид хүлээн авдаггүй гэдгийг харуулдаг. Бас тэднээс хэтэрхий ихийг шаардах хэрэггүй. Гэхдээ, бид тэднээс тусламж хүсэн чөлөөтэй харьцаж болно. Бидний «зүрх сэтгэл шаналж», Бурханы Үгийг «заах чадвартай» багш нарын тусламжтайгаар Ариун Бичээсээс удирдлага заавар хийгээд урамшуулал авах хэрэгтэй байдаг (Дуулал 55:4; 1 Тимот 3:2). Үүний зэрэгцээгээр, хурлын бусад гишүүдийг болоод гэр бүлээ үл тоомсорлож болохгүй учраас бидэнд зориулах цаг зав нь хязгаарлагдмал гэдгийг санах ёстой. Бидний «өрөвдөх» сэтгэл эдгээр хөдөлмөрч ах нартаа элдэв бодлогогүй шаардлага тавихыг зөвшөөрдөггүй (1 Пэтр 3:8, ШЕ). Харин ч үүнийхээ оронд тэдний боломжийнхоо хирээр бидэнд зориулдаг цаг зав, анхаарал халамжид талархацгаая (Филиппой 4:5).

17, 18 Ахлагч нарын эхнэрүүд өөрсдийгөө яаж золиосолдог вэ? Тэднийг хүндэтгэдгээ хэрхэн харуулж болох вэ?

17 Харин ахлагч нарын эхнэрүүдийн тухайд юу билээ? Тэд ч гэсэн бидний хүндэтгэлийг хүлээдэггүй гэж үү? Тэд нөхрүүдээ хуралтай хуваалцдаг гэж хэлж болно. Энэ нь тэднийг байнга өөрийгөө золиослохыг шаарддаг. Заримдаа ахлагч нар гэр бүлдээ зориулж болох цагаа хурлын ажил хэрэгт зориулдаг. Олон хуралд байдаг үнэнч христосийн шашинтан эмэгтэйчүүд нөхөрт нь Еховагийн хонинуудыг халамжлах боломж байгаасай гэсэндээ дуртайяа өөрийгөө золиослодог (1 Коринт 12:15 харьцуул.)

18 Эдгээр үнэнч христосийн шашинтан эгч дүү нарыгаа үнэлдэг гэдгээ яаж харуулж болох вэ? Мэдээж, нөхрүүдээс нь учиргүй ихийг шаардахгүй байснаараа. Гэхдээ талархалын үгс хэдийгээр энгийн боловч хүчтэй байдгийг үл мартъя. Сургаалт үгс 16:24-т: «Тааламжит үгс сархинагийн бал ажгуу. Энэ нь ясанд эм, сэтгэлд амтат бурам болой» гэсэн байдаг. Нэгэн удаа ийм явдал болжээ. Цуглааны дараа нэгэн гэр бүлийн хос хүүгийнхээ талаар ярилцахаар ахлагчид ханджээ. Ахлагчийг ярилцаж үед эхнэр нь тэвчээртэйгээр хүлээж байлаа. Ярилцсаны дараа хүүгийн ээж ахлагчийн эхнэрт дөхөж ирээд: «нөхөр чинь бидэнд зориулан цаг гаргасанд чамд ч гэсэн баярлалаа» гэж хэлжээ. Энгийн хэрнээ сэтгэлд таатай талархлын үгс ахлагчийн эхнэрийн зүрх сэтгэлд хүрчээ.

19. а) Ахлагч нар хамтдаа ямар даалгаврыг үнэнчээр биелүүлдэг вэ? б) Хүн болгон яах ёстой вэ?

19 Еховагийн хонинуудыг халамжлахаар өгөгдсөн ахлагч нар бол Бурхны «сайн өглөг»-үүдийн нэг юм (Иакоов 1:17). Мэдээж тэд төгс бус хүмүүс учраас бүгдээрээ алдаа гаргадаг (Хаант улсын дээд 8:46). Гэлээ ч гэсэн дэлхийн бүх хурлын ахлагч нар хамтдаа Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлдэг. Тэд сүргийг засдаг, байгуулдаг, нэгтгэдэг, хамгаалдаг. Ахлагч болгон ах дүү нарынхаа хувьд бэлэг буюу ивээл болж байснаараа цаашид Еховагийн хонинуудыг халамжлахыг хүсэж байг. Харин бид бүгдээрээ тэдэнд дуургавартай байж захирагдсанаараа, тэдний хүнд хөдөлмөрийг хүндэтгэснээрээ «хүн бэлгүүдийн» төлөө талархдаг гэдгээ харуулъя. Еховад талархах шалтгаан бидэнд байдгийн учир нь тэрбээр биднийг хайрласандаа «Бидний зорилго Бурханд баяртайгаар үйлчлэхэд тань туслах явдал мөн» гэж хэлдэг хүмүүсийг өгдөг билээ.

Та санаж байна уу?

◻ Яагаад хурлыг биетэй зүйрлэж болох вэ?

◻ Ах дүү нарыгаа баяртайгаар үйлчлэхэд нь ахлагч нар хэрхэн тусалж болох вэ?

◻ Биднийг удирддаг хүмүүст ямар учраас бид зөвхөн дуулгавартай байх төдийгүй захирагдах ёстой вэ?

◻ Ахлагч нарыг хэрхэн хүндэлж болох вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах