Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 1/1 х. 14-17
  • Хүмүүс Доркаст хайртай байсны учир

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хүмүүс Доркаст хайртай байсны учир
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Өөрт нь итгэдэг хүнийг Ехова хамгаалдаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Христианууд бие биедээ хэрэгтэй
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
  • Ганц бие байхын давуу талаа ашиглагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Еховагийн замаар замнагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 1/1 х. 14-17

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

Хүмүүс Доркаст хайртай байсны учир

БИД бүгдээрээ хайрлуулахыг хүсдэг. Чи бас ингэж хүсдэг үү?—a Олон хүний хайрыг татсан Доркас хэмээх эмэгтэйн тухай Библид бичсэн байдаг.

Доркас Газрын дундад тэнгисийн эрэгт орших Иоппа хотод амьдардаг байжээ. Тэр хот Иерусалимаас 56 орчим километр зайтай оршдог байв. Энэ эмэгтэй Есүсийн эртний шавь нарын нэг байлаа.

Хүмүүс ямар учраас Доркасыг тэгж их хайрладаг байсан юм бол?— Библид бичсэнээр, тэрбээр олон сайн юм хийдэг, өгөөмөр хүн байж. Бэлэвсэн буюу нөхөр нь нас барсан эмэгтэйчүүдэд хувцас хунар оёж өгдөг байв. Бас Есүсийг дууриан жинхэнэ Бурхан Еховагийн талаар хүмүүст ярьдаг байлаа.

Доркаст ямар муу юм тохиолдсоныг чи мэдэх үү?— Тэрбээр хүнд өвчин тусаад нас баржээ. Найз нөхөд нь ихэд гашуудаж, 16 орчим километр зайтай газар байсан Петр лүү хэдэн хүн явуулж, яаралтай ирэхийг хүсжээ. Петр ирээд Доркасыг тавьсан дээд өрөөнд ороход тэнд байсан эмэгтэйчүүд уйлж, Доркасын оёж өгсөн хувцсыг түүнд үзүүлэв.

Тэгтэл Петр бүх хүнийг өрөөнөөс гарахыг хүсжээ. Уг нь Петр болон бусад элч нар өмнө нь олон гайхамшиг үйлдэж байсан ч нэг нь ч үхсэн хүнийг амилуулж байгаагүй юм. Чиний бодлоор, одоо Петр яах бол?—

Петр Доркасын дэргэд сөхөрч суугаад Еховад хандан залбирчээ. Тэгээд бос гэхэд нь Доркас амилав! Петр түүнийг түшиж босгоод бэлэвсэн эмэгтэйчүүд болон бусад хүмүүсийг дуудан, тэдэнд харуулжээ. Тэнд байсан хүмүүс ямар их баярласныг чи төсөөлж байна уу?—

Доркасыг амилуулсан энэ явдлаас юу сурч болохыг бодож үзэцгээе. Хэрэв чи хүмүүст тусалдаг бол хүмүүс бас чамайг хайрлана. Хамгийн гол нь, Ехова үүний чинь төлөө чамайг хайрлаж, бусдын төлөө хийсэн сайн үйлийг чинь хэзээ ч мартахгүй. Тэгээд шинэ ертөнцөд аз жаргалтай, мөнх амьдруулна.

Библиэсээ уншаарай.

  • Үйлс 9:36–43

  • Илчлэлт 21:3–5

a Хэрэв та хүүхдэдээ уншиж өгөх бол зураас тавьсан газар түр зогсоод хүүхдийнхээ хариулахыг сонсоорой.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах