Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 3/15 х. 25-29
  • Арагшаа бүү хар

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Арагшаа бүү хар
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УРЬДЫН САЙХАН ӨДРҮҮД
  • ЗОЛИОСОЛСОН ЮМ
  • ТААГҮЙ ДУРСАМЖУУД
  • Ирээдүйгээ голлон анхаар
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Есүсийг дагая гэвэл яах ёстой вэ?
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
  • Лотын эхнэрт юу тохиолдсоныг санагтун
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
  • Лотын эхнэр эргэж харжээ
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 3/15 х. 25-29

Арагшаа бүү хар

«Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ» (ЛУК 9:62).

ХАРИУЛНА УУ

«Лотын эхнэрийг санах» ёстойн учир юу вэ?

Ямар гурван зүйлийг бодох ёсгүй вэ?

Яавал Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхах вэ?

1. Есүс юу гэж сэрэмжлүүлсэн бэ? Ямар ямар асуулт гарч байна вэ?

«ЛОТЫН эхнэрийг санагтун» (Лук 17:32). 2 000 жилийн тэртээ Есүс Христ ийнхүү сэрэмжлүүлжээ. Одоо энэ сэрэмжлүүлэг хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Есүс ингэж хатуу анхааруулсан нь ямар учиртай юм бол оо? Иудейчүүдэд учрыг тайлбарлах хэрэггүй байв. Лотын эхнэр гэр бүлийнхнийхээ хамт Содомоос зугтаж явахдаа дуулгаваргүй загнан эргэж харснаас болоод давсан багана болон хувирсныг тэд мэддэг байсан (Эхлэл 19:17, 26-г уншина уу).

2. Лотын эхнэр яагаад арагшаа харсан бэ? Тэрбээр дуулгаваргүй загнасны балгаар яасан бэ?

2 Лотын эхнэр яагаад эргэж харсан бэ? Юу болж байгааг сонирхох гэсэндээ юү? Хот устгагдана гэдэгт итгээгүйгээс болсон уу? Эсвэл Содомд орхисон бүхэндээ хоргодоо юм болов уу? (Лук 17:31). Аль нь ч бай, тэрбээр дуулгаваргүй загнасны балгаар амиа алдсан. Содом, Гоморрагийн завхран гажуудсан хүмүүсийг устгасан яг тэр өдөр үхсэн гээд бод доо! Тийм ч учраас Есүс: «Лотын эхнэрийг санагтун» гэж хэлжээ.

3. Арагшаа харж болохгүй гэдгийг Есүс хэрхэн онцолсон бэ?

3 Лотын эхнэр арагшаа харах ёсгүй байсан. Бид ч бас арагшаа харах буюу ард орхисон зүйлээ үргэлж санаж явах ёсгүй. Есүс шавь нь болохыг хүссэн хүнтэй ярихдаа энэ санааг онцолж, «Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ» хэмээн хэлсэн (Лук 9:62). Есүс хэтэрхий хатуу үг хэлж, энэрэх сэтгэлгүй хандсан хэрэг үү? Тийм биш ээ. Есүс тэр хүнийг ердөө л үүрэг хариуцлагаас зайлсхийх аян шалтаг хайж байгааг мэдэж байсан. Бурхны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс хойш суух нь «арагшаа харж» буй хэрэг гэдгийг Есүс хэлсэн. Анжсаар газар хагалж байгаа хүн хоромхон зуур арагшаа харах юм уу, анжсаа тавьчихаад эргэж харвал юу болох вэ? Анхаарал нь сарниснаас болоод ажлаа сайн хийж чадахгүйд хүрнэ.

4. Бид хаашаа харах ёстой вэ?

4 Бид улиран өнгөрснийг бодож явахын оронд хойч ирээдүйдээ хамаг анхаарлаа хандуулж амьдрах ёстой. Үүнийг Сургаалт үгс 4:25-д «Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг. Харц чинь урагшаа эгц тусаг» гэж яруу тод бичсэн байдаг.

5. Арагшаа харахгүй байх ямар шалтгаан байдаг вэ?

5 Арагшаа харахгүй байх шалтгаан бидэнд бий. Тэр нь юу вэ? Өнөө үе бол «эцсийн өдрүүд» юм (2 Тим. 3:1). Бурхан завхран гажуудсан хоёрхон хотыг бус, харин энэ тогтолцоог бүхэлд нь устгах гэж байна. Бид Лотын эхнэр шиг болохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Юуны түрүүнд, хармаар санагдаад байдаг ямар зүйл ард маань байгааг мэдэх хэрэгтэй (2 Кор. 2:11). Тэгвэл одоо, сэтгэл хоргодож болох зүйлийн тухай ярилцаж, тэдгээр зүйлийг харахгүйн тулд яах хэрэгтэйг авч үзье.

УРЬДЫН САЙХАН ӨДРҮҮД

6. Хүн өнгөрсөн амьдралаа бодит байдлаас яагаад хэтрүүлж дурсдаг вэ?

6 Өнгөрсөн амьдралаа санагалзан, тэр үед сайхан байж дээ гэж бодох нь аюултай. Хүн өнгөрсөн амьдралаа бодит байдлаас хэтрүүлж дурсах нь бий. Амсаж байсан зовлонгоо бага юм шиг, эдэлж байсан жаргалаа илүү юм шиг санаж магадгүй. Үүнээс болоод өмнөх амьдралаа үгүйлдэг болж мэднэ. Харин Библид «„Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?“ гэж бүү хэл» гэсэн анхааруулга бий (Ном. 7:10). Ингэж бодох нь ямар учраас аюултай вэ?

7-9. а) Израильчууд Египетэд ямаршуухан амьдарч байсан бэ? б) Израильчууд яагаад баярласан бэ? в) Израильчууд юунаас болоод дургүйцэн гомдоллож эхэлсэн бэ?

7 Мосегийн үеийн израильчуудад юу тохиолдсоныг авч үзье. Эхэндээ египетчүүд өөрийн газар нутаг дээр амьдарч байсан израильчуудыг зочин мэт үзэж байсан боловч Иосефыг нас барсны дараа «тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив» (Ег. 1:11). Эцэст нь фараон Бурхны ард түмнийг өсөн нэмэгдэхээс сэргийлж, дөнгөж төрсөн бүстэй хүүхэд бүрийг хөнөөх тушаал буулгажээ (Ег. 1:15, 16, 22). Ехова Мосед «Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Учир нь Би тэдний зовлонг мэдсэн» гэж хэлсэн нь ийм учиртай (Ег. 3:7).

8 Израильчууд Египетийн боолчлолоос чөлөөлөгдөөд хэчнээн их баярласан бол оо. Ехова бардам ихэмсэг фараон болон түүний ард түмэн дээр агуу хүчээрээ Арван гамшиг буулгасан нь сүрдмээр явдал байлаа (Египетээс гарсан нь 6:1, 6, 7-г уншина уу). Эцэст нь египетчүүд израильчуудыг явуулахаар болжээ. Түүгээр ч зогсохгүй, бушуухан явуулахын түүс болж асар их алт мөнгө өгдөг. Бурхны ард түмэн ингэж «египетчүүдийг дээрэмдсэн билээ» (Ег. 12:33–36). Дараа нь фараоныг цэргүүдтэйгээ хамт Улаан тэнгист живж сүйрэхийг хараад дотор нь уужирсан (Ег. 14:30, 31). Ийм сэтгэл хөдөлгөм үйл явдлыг үзээд тэдний итгэл үнэхээр бэхэжсэн!

9 Гэтэл тэд гайхамшгийн хүчээр аврагдаад удаагүй байхдаа дургүйцэн гомдоллосон нь хачирхалтай. Юунаас болоод тэр вэ? Хоолноос! Еховагийн өгсөнд сэтгэл ханалгүй, «Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна. Харин одоо бидэнд идэх дур алга. Энэ маннагаас ондоо харах юм энд юу ч алга» хэмээн гомдолложээ (Тоол. 11:5, 6). Тийнхүү хуучин амьдралаа бодит байдлаас зөрүүтэй бодож эхэлсэн. Түүгээр ч үл барам, боолчлогдож байсан нутагтаа буцаж очихыг хүссэн (Тоол. 14:2–4). Израильчууд арагшаа харж, Еховагийн тааллыг алджээ (Тоол. 11:10).

10. Израильчуудын жишээнээс ямар сургамж авч болох вэ?

10 Энэ явдал өнөөдрийн бидэнд ямар сургамжтай вэ? Зовлон бэрхшээл тохиохын цагт өнгөрсөн амьдралынхаа, ялангуяа, үнэнийг мэдээгүй байх үеийнхээ сайн сайхныг дэндүү сайхан байсан гэж бодохгүй байцгаая. Өмнөхөөсөө ямар сургамж авснаа эргэцүүлж бодох юм уу, сайхан дурсамжаа сэргээж санах нь буруу биш ч юманд бодитой хандаж, дүн нуруу алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоогийн амьдралдаа сэтгэл үл ханан, хуучин янзаараа амьдрах хүсэлтэй болж мэднэ (2 Петр 2:20–22-ыг уншина уу).

ЗОЛИОСОЛСОН ЮМ

11. Зарим хүн золиосолсон юмныхаа талаар ямар бодолтой байдаг вэ?

11 Зарим хүн золиосолсон юмандаа харамсаад эргэж хардаг нь тоогүй. Та дээд боловсрол эзэмших, нэрд гарах, баян чинээлэг амьдрах боломжтой байсан байж болох юм. Гэхдээ энэ бүхний хойноос явахгүй байхаар шийдсэн. Бизнес, урлаг, боловсрол, спорт гэх мэтийн салбарт ашиг орлоготой ажиллаж байсан ч түүнийгээ орхисон христиан олон бий. Он жилүүд улиран өнгөрөвч төгсгөл болоогүй л байна. Тэр бүхнээ орхиогүй бол би өдийд тэгэх байсан даа гэж боддог уу?

12. Паул ард орхисон зүйлээ юу гэж үзсэн бэ?

12 Элч Паул Христийн дагалдагч болохын тулд олон юмаа золиосолсон (Флп. 3:4–6). Тэрбээр ардаа орхисон зүйлээ юу гэж үзсэн бэ? «Миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов» гэж хэлжээ. Ямар учраас тэгсэн бэ? Тэрбээр цааш нь «Би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмны гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд»a гэжээ (Флп. 3:7, 8). Хүн хаясан хогныхоо хойноос харамсдаггүй шиг Паул ертөнцөөс олж болох бүхнийг орхисондоо харамсаагүй. Тэдгээрийг үнэ цэнэтэй гэж үзэхээ хэдийнээ больсон ажээ.

13, 14. Паулыг хэрхэн дууриах вэ?

13 Золиосолсон юм маань бодогдоод байвал яах хэрэгтэй вэ? Паулыг дууриагаарай. Яаж? Одоо юутай билээ, хэр зэргийн үнэ цэнэтэй вэ гэдгийг бодоорой. Та Еховатай эрхэм нандин харьцаа тогтоосон. Ехова ч таныг үнэнч үйлчлэгчээ гэж боддог (Евр. 6:10). Сатаны ертөнцөөс олж авч болох ямар ч эд баялаг одоо хүртэж байгаа болон ирээдүйд хүртэх ивээлийн хаана нь ч хүрэхгүй шүү дээ (Марк 10:28–30-ийг уншина уу).

14 Паулын хэлсэн дараах үг үргэлж үнэнч явахад тус болно. Тэрбээр «ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж» байснаа хэлжээ (Флп. 3:13). Паул хоёр чухал зүйлийг онцлон тэмдэглэснийг анхаарна уу. Нэгдүгээрт, ард орхисон юмаа мартах ёстой. Тийм юмыг хэтэрхий их бодож цаг зав, хүч чадлаа барах хэрэггүй. Хоёрдугаарт, бариа руу ойртож буй гүйлтийн тамирчин шиг урьдах зүйлс рүүгээ зүтгэн тэмүүлэх учиртай.

15. Бурхны үнэнч үйлчлэгчдийн жишээг эргэцүүлэн бодвол ямар ач тустай вэ?

15 Бурханд үнэнч үйлчилсэн эрт цагийн болон орчин үеийн хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодохлоор арагшаа харах биш, урагшаа тэмүүлэх хүсэлтэй болдог. Жишээ нь, Абрахам Сара хоёр Ур хотын тухай бодоод л байсан бол «тэдэнд буцах боломж байх байсан» (Евр. 11:13–15). Гэвч тэд буцаж яваагүй. Мосе анх удаа Египетээс явахдаа бусад израильчуудын орхисноос ч илүү их юмыг золиосолсон. Гэхдээ үүндээ харамссан гэж Библид байдаггүй. Харин ч түүний тухай «Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа» гэж бичжээ (Евр. 11:26).

ТААГҮЙ ДУРСАМЖУУД

16. Таагүй дурсамж хүнд яаж нөлөөлдөг вэ?

16 Эргээд дурсахад таагүй явдал ч бидний амьдралд тохиолдсон байдаг. Зарим хүн гаргасан алдаа юм уу, хийсэн нүглийнхээ тухай бодон хэт их шаналдаг (Дуу. 51:3). Хатуу зэмлүүлснээ бодохлоороо уурлаж эгдүүцэх юм уу, гуньж гутардаг хүн ч бий (Евр. 12:11). Шударга бус явдал эсвэл шударга бус юм шиг санагдсан зүйл ухаан бодлыг эзэмдэж болох юм (Дуу. 55:2). Энэ бүхнийг бодохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Гурван зүйлийг авч үзье.

17. а) Паул өөрийгөө «бүх ариун хүнээс хамгийн өчүүхэн» нь гэсний учир юу вэ? б) Паул таагүй бодолд автахгүйн тулд яадаг байсан бэ?

17 Өмнө нь гаргасан алдаа. Элч Паул өөрийгөө «бүх ариун хүнээс хамгийн өчүүхэн» нь гэсэн (Еф. 3:8). Яагаад тэгж бодсон бэ? «Бурханы чуулганыг хавчиж байсан» гэж өөрөө хэлжээ (1 Кор. 15:9). Хавчиж байсан тэр хүмүүстэйгээ уулзахад Паулд ямар хэцүү байсан бол? Гэхдээ өөрийгөө буруутган таагүй юм бодохын оронд өөрт нь үзүүлсэн нигүүлсэлд гол анхаарлаа хандуулсан (1 Тим. 1:12–16). Тэгээд талархсан сэтгэлдээ хөтлөгдөн, идэвх зүтгэлтэй үйлчлэхийг хүссэн. Паулын мартахаар шийдсэн зүйлсийн дотор урьдын нүгэл нь бас ордог. Нэгэнт бид өнгөрснийг өөрчилж чадахгүйгээс хойш, тэр тухай бодоод байвал тамир тэнхээгээ барахаас цаашгүй. Харин үүний оронд Еховагийн үзүүлсэн нигүүлслийг санан, түүнд үйлчлэхийн төлөө хүч чадлаа зориулах хэрэгтэй.

18. а) Хатуу зэмлүүлснээ бодоод байвал юу болох вэ? б) Зэмлүүлсэн бол Соломоны зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

18 Хатуу зэмлэл. Хатуу зэмлүүлснээ бодоод байвал уурлаж гутраад зогсохгүй сэтгэлээр унаад юу ч хийж чадахгүй болж мэдэх юм (Евр. 12:5). Зэмлүүлсэн ч тоохгүй, эсвэл зөвлөгөөг хүлээж авсан ч тууштай дагахгүй бол эцсийн дүн нь ялгаагүй. Өөрөөр хэлбэл, засарч сайжрахгүй. Харин Соломоны зөвлөснийг дагах нь ухаалаг хэрэг юм. Тэрбээр: «Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. Мэргэн ухааныг хамгаал, учир нь тэр бол чиний амь мөн» гэж бичжээ (Сур. 4:13). Замын тэмдгүүдийг баримталж явдаг жолоочийн адилаар, зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлээд урагш тэмүүлцгээе (Сур. 4:26, 27; Еврей 12:12, 13-ыг уншина уу).

19. Бат итгэлтэй Иеремиа Хабаккук нарыг хэрхэн дууриах вэ?

19 Шударга бус явдал эсвэл шударга бус санагдсан зүйл. Шударга бус явдлыг зөвшөөрдгийнх нь учрыг ойлгохгүй, шударга ёс тогтоож өгөхийг Еховагаас гуйн хашхирах үе зөнч Хабаккукт байсан. Танд бас заримдаа тэгж санагддаг байх (Хаб. 1:2, 3). Гэхдээ «Би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана» гэж хэлсэн зөнч шиг итгэлтэй байцгаая (Хаб. 3:18). Иеремиаг дууриан, шударга ёсны Бурхан Ехова цаг нь болохоор бүх юмыг засаж залруулна гэдэгт бүрэн дүүрэн итгэж «найдах» хэрэгтэй (Гаш. 3:19–24).

20. «Лотын эхнэрийн санагтун» гэсэн сэрэмжлүүлгийг анхаардаг хүн яадаг вэ?

20 Бид сэтгэл хөдөлгөм цаг үед амьдарч байна. Гайхамшигтай үйл явдал одоо болж байна. Ойрын ирээдүйд бүр ч гайхалтай үйл явдал болно. Бид бүгдээрээ Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхах учиртай. Арагшаа бүү хар, урагшаа хар гэсэн Библийн зөвлөгөөг дагацгаая. Тэгвэл «Лотын эхнэрийг санагтун» гэсэн сэрэмжлүүлгийг анхаарч байна гэсэн үг!

[Зүүлт]

a «Хог» гэж орчуулсан грек үг нь «нохойд хаяж өгсөн юм», «өтөг бууц», «ялгадас» гэсэн утгыг бас илэрхийлдэг ажээ. Нэгэн Библи судлаач эрдэмтний тайлбарласнаар, Паулын хэрэглэсэн энэ үг ямар ч үнэ цэнэгүй, балиар заваан, дахин хармааргүй зүйлийг хэлдэг байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах