Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 10/1 х. 18-21
  • Библи хүнийг өөрчилдөг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библи хүнийг өөрчилдөг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Библи хүний өөрчилдөг
    Харуулын цамхаг: Библи хүнийг өөрчилдөг
  • Библи хүнийг өөрчилдөг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Библи хүнийг өөрчилдөг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • «Би хүссэн бүхнээ олоод авчихсан гэж бодож байлаа»
    Библи хүнийг өөрчилдөг
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 10/1 х. 18-21

Библи хүнийг өөрчилдөг

ИХ амжилтад хүрсэн шотланд бизнесмен ямар ажлыг илүү их таашаах болсон бэ? Ёс журамгүй явдал, хар тамхи татдаг зуршлаасаа салахад нь бразил эрд юу тусалсан бэ? Архийг ус шиг уудаг байсан словен залуу муу зуршлаа яаж зассан бэ? Тэдний яриаг уншаарай.

«Жаргалтай амьдарч явна гэж боддог байв» ЖОН РИКЕТС

ТӨРСӨН ОН: 1958

УЛС: ШОТЛАНД

ӨМНӨ НЬ: АМЖИЛТАД ХҮРСЭН БИЗНЕСМЕН

ӨМНӨХ АМЬДРАЛ: Би боломжийн айлын хүүхэд байлаа. Аав Британийн армийн офицер байсан учир манайх их нүүдэг байв. Шотландаас гадна Англи, Герман, Кени, Малайз, Ирланд, Кипрт амьдарч байсан. Би наймтайгаасаа Шотландад дотуур байртай сургуульд сурч, хожим нь Кембрижийн их сургуулийг төгссөн.

Бизнесийн гараагаа 20 настайдаа эхэлж, найман жил газрын тосны бизнес эрхэллээ. Эхлээд Өмнөд Америкт, дараа нь Африкт, сүүлд нь баруун Австралид ажиллаж байв. Тэндээ суурьшиж хөрөнгө оруулалтын компани байгуулаад дараа нь зарсан.

Тэр наймаанаас чамгүй их мөнгө олсон учир цаашид ажил хийх хэрэггүй боллоо. Тэгэхэд би 40-тэй байлаа. Ингэж эрх чөлөөтэй болсон би аялж явдаг болов. Австралийг хоёр удаа мотоциклоор тойрч, дэлхийг нэг удаа тойрон аялж билээ. Жаргалтай амьдарч явна гэж боддог байв.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН: Би бүр ажилтай байхдаа ч сайн сайхан яваагийнхаа төлөө Бурханд талархах юмсан гэж боддог байлаа. Багадаа явдаг байсан Англикан урсгалын сүмд очдог болов. Гэвч тэд Библиэс зааж сургадаггүй байв. Дараа нь мормончуудтай Библи судалж үзлээ. Библийг удирдлага болгодоггүйг нь ойлгоод сонирхол буурав.

Нэг өдөр Еховагийн Гэрчүүд үүдийг минь тогшсон юм. Тэднийг сургаалаа Библид яг таг үндэслэдгийг дор нь ойлгов. Гэрчүүд надад Бурхан «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» гэж байдаг 1 Тимот 2:3, 4-ийг үзүүлсэн юм. Гэрчүүд зүгээр нэг мэдлэгтэй байхыг бус, үнэний мэдлэгтэй байхыг чухалд үздэг нь миний сэтгэлд их хүрч билээ.

Еховагийн Гэрчүүдтэй Библи судалсан минь үнэний нарийн зөв мэдлэг эзэмшихэд тус болсон. Жишээ нь, Бурхан Есүс хоёр бол тус тусдаа бодгаль бөгөөд Гурвал гэгч учир битүүлэг бурхан биш гэдгийг нь мэдэж авав (Иохан 14:28; 1 Коринт 11:3). Энгийн боловч энэ чухал үнэнийг мэдсэндээ их баярлаж байв. Гэхдээ худал, ойлгомжгүй сургаалыг ойлгохсон гэж цагаа үрж явсандаа бас дургүй хүрч билээ!

Удалгүй Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очдог боллоо. Гэрчүүдийн нөхөрсөг зан, ёс журамтай байдал нь надад их гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ёстой л нөгөө гэгээнтнүүд нь байна даа гэж санагдаж билээ. Тэдний чин сэтгэлийн хайрыг мэдрээд жинхэнэ шашныг олсон гэдэгтээ эргэлзээгүй итгэсэн юм (Иохан 13:35).

ОДОО: Би баптисм хүртсэнийхээ дараа Даяан гэдэг сайхан бүсгүйтэй учрав. Еховагийн Гэрч эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн түүний олон сайхан зан чанарт миний сэтгэл татагдсан юм. Хожим нь бид гэрлэсэн. Еховагийн надад хүртээсэн нэг сайхан ивээл нь намайг тулж түшдэг, тусалж дэмждэг хань минь юм.

Даяан бид хоёр Библийн сайн мэдээ хүргэх хүн хэрэгтэй газар очиж туслахыг ихэд хүсдэг боллоо. Тэгээд 2010 онд төв Америкийн Белиз улс руу нүүсэн юм. Энд бид Бурхныг эрж хайдаг, Библийн тухай мэдэхийг хүсдэг хүмүүст тусалж явна.

Бурхны тухай үнэнийг ойлгож, Үг нь болох Библийн тухай мэдлэгтэй болсон минь надад амар тайвныг авчирсан. Одоо би Бурханд бүрэн цагаар үйлчилж, олон хүнийг Библийн мэдлэгтэй болоход нь тусалдагтаа баярлаж явдаг. Би Библийн үнэнийг ойлгоод жинхэнэ аз жаргалыг олсон. Бусад хүнийг ч жинхэнэ ёсоор сайхан амьдарч эхлэхийг үзэх шиг сайхан юм байхгүй. Би хангалуун амьдралтайдаа Бурханд талархахыг хүсдэг байсан. Харин одоо талархлаа илэрхийлэх хамгийн сайн аргыг олсон.

«Тэд надад сайхан сэтгэлээр хандсан юм» МАУРИСИО АРАУЖУ

ТӨРСӨН ОН: 1967

УЛС: БРАЗИЛ

ӨМНӨ НЬ: ЁС ЖУРАМГҮЙ АМЬДРАЛТАЙ ЯВСАН

ӨМНӨХ АМЬДРАЛ: Миний төрж өссөн нутаг бол Сан-Паулу мужийн Аварэ гэдэг жижигхэн хот юм. Тэр хотод ихэвчлэн ажилчид амьдардаг.

Намайг ээжийнхээ гэдсэнд байхад аав нас барсан гэдэг. Багадаа ээжийгээ эзгүй хойгуур хувцсыг нь өмсөж, эмэгтэй хүн шиг аашилж аягладаг боллоо. Тэгсээр хүмүүс намайг ижил хүйстэн гэж бодох болсон юм. Жаахан том болоод залуу хөвгүүд, насанд хүрсэн эрчүүдтэй унтах болов.

Хорь хүрээгүй байхдаа бар, шөнийн клуб, бүр сүм гээд хаа явсан газраасаа унтаж хэвтэх хүнийг эр, эм гэлгүй хайдаг боллоо. Нутагтаа болдог багт наадмын үеэр эмэгтэй хүн шиг хувцаслаад самба бүжгийн сургуулийнхантай жагсан бүжиглэж явдаг байлаа. Бас ч нэлээд нэрд гарсан юм шүү.

Ижил хүйстнүүд, янхнууд, мансууруулах бодист донтогчид гээд янз бүрийн хүмүүстэй л нөхөрлөж явлаа. Заримд нь уруу татагдан мансууруулах бодист дурласаар бүр донтов. Заримдаа шөнөжингөө хар тамхи татна. Эсвэл зориуд ганцаараа үлдэж байгаад өдөржин мансуурна. Яс арьс болтлоо турж эцсэн намайг ДОХ туссан гэсэн цуу яриа хүртэл тарж байсан юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН: Тэр үед Еховагийн Гэрчүүдтэй таарлаа. Тэд надад сайхан сэтгэлээр хандсан юм. Тэгээд Библийн олон зүйл уншиж өгсний нэг нь «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно» гэсэн Ром 10:13 байсан. Үүнийг уншаад Еховагийн нэрийг хэрэглэх нь хэр чухал болохыг ойлгосон. Шөнөжингөө хар тамхи татчихаад цонхоо онгойлгон тэнгэр өөд харан Еховагаас тусламж гуйн, уйлан байж залбирсан үе олон бий.

Хар тамхиар өөрийгөө хөнөөн ээжийгээ зовоож байгаадаа шаналж явав. Ээжийгээ бодоод мансууруулах бодис хэрэглэхээ болихоор шийдлээ. Тэгээд удалгүй Гэрчүүдээр Библийн хичээл заалгахаар болов. Библи үзвэл хар тамхинаас гарахад тус болно гэж тэд хэлж билээ. Үнэхээр ч тус болсон!

Библи судлахын хэрээр амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэйг ухаарсан. Бараг ухаан орсон цагаасаа ижил хүйстнээ сонирхдог болсон над шиг хүнд энэ зуршлаа орхих хамгийн хэцүү байв. Гэхдээ орчноо өөрчилсөн нь их тус болсон юм. Хуучин найз нөхдөөсөө харьцаа холбоогоо тасалж, бар, шөнийн цэнгээний газар хэсэж явдгаа болив.

Ийм алхам хийхэд амаргүй байсан ч Еховаг надад санаа тавьдаг, яаж тэмцэж байгааг минь ойлгож байгаа гэж бодоод тэвчдэг байлаа (1 Иохан 3:19, 20). 2002 он гэхэд би ижил хүйстэнтэй явалдахаа больж, тэр жилдээ баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон юм.

ОДОО: Намайг ингэж өөрчлөгдөхөд их баярласан хүн бол ээж минь юм. Тэгээд бас Библи судалж эхлэв. Харамсалтай нь, ээж минь цус харвасан юм. Гэсэн ч Библийн үнэнийг сурч мэдэхээ болилгүй Еховаг улам их хайрладаг болж байгаа.

Би Библийн үнэнийг хүмүүст заах ажилд цаг заваа зориулан найман жил бүрэн цагаар үйлчилж байна. Заримдаа зохисгүй хүсэлтэйгээ тэмцэх хэрэгтэй үе байсан нь үнэн. Гэхдээ хүсэл тачаалдаа дийлдэхгүй байвал Еховаг баярлуулна гэж бодохлоор урам зориг ордог.

Еховатай дотно харьцаа тогтоож, таалалд нь нийцүүлж амьдардаг болоод би өөрийгөө хүндэтгэдэг болсон. Одоо бол би жаргалтай эр хүн.

«Би „ёроолгүй торх“ байлаа» ЛУКА ШУЦ

ТӨРСӨН ОН: 1975

УЛС: СЛОВЕН

ӨМНӨ НЬ: СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН

ӨМНӨХ АМЬДРАЛ: Би Словений нийслэл Люблянад төрсөн юм. Дөрөв хүртлээ элэг бүтэн сайхан амьдарч байлаа. Тэгтэл аав минь амиа хорлочихов. Тэр үеэс ах бид хоёрыг хоосон хонуулахгүй гэж ээж нойр хоолгүй зүтгэдэг байлаа.

Би 15 настайгаасаа эмээтэйгээ амьдардаг болов. Найзууд маань тэр хавьд амьдардаг байсан болохоор надад сайхан л байлаа. Бас гэртээ байдгаас илүү эрх чөлөөтэй болов. 16 хүрээд амралтын өдрүүдэд тувт архиддаг хүмүүстэй нийлэх болсон юм. Үсээ урт ургууллаа, хааш яйш хувцасладаг боллоо, тамхинд орлоо.

Бас хар тамхийг янз янзаар нь хэрэглэж үзлээ. Гэхдээ согтууруулах ундаа уух надад хамгийн их таалагдсан болохоор бүр орчихов. Хэдэн хундага дарс уудаг байсан бол удалгүй нэг суурин дээр хэдэн шилээр нь хөнтөрчихдөг боллоо. Уусан ч уугаагүй юм шиг явж чаддаг байлаа. Миний уусныг үнэртэж мэднэ үү гэхээс өөрөөр мэдэх аргагүй байсан юм. Намайг дарс, шар айраг, архи холиод, бүр хэдэн литрээр нь уусныг хэн ч гадарладаггүй байв.

Шөнө цэнгээний газраас гарахдаа хөл дээрээ ч тогтох тэнхэлгүй болсон найзуудаа гэрт нь хүргэж өгдөг хүн нь би л байлаа. Үнэндээ бол би тэдний ууснаас хоёр дахин их уучихсан байдаг байв. Нэг удаа найзууд маань намайг «ёроолгүй торх» гэж ярьцгааж байхыг нь сонсчихов. Энэ нь бусдаас их уудаг хүнийг хэлдэг доромжилсон утгатай үг л дээ. Би энэ үгэнд нь их гомдож билээ.

Юуны төлөө, яах гэж амьд яваагаа бодох боллоо. Өдий хүртэл амьдрахдаа утга учиртай юм ганцыг ч хийгээгүй, хэнд ч хэрэггүй хүн юм байна гэж бодогдов.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН: Тэр үед ангийнхаа нэг хүүхдийг их өөрчлөгдөж, аядуу зөөлөн болсныг нь анзаарав. Яаж ингэж өөрчлөгдсөнийг нь сонирхож, кафед дуудаж уулзлаа. Тэр маань Еховагийн Гэрчүүдээр Библи заалгаж байгаагаа хэлээд олон сайхан юм ярьж өгсөн нь бурхан шашнаас хол өссөн миний хувьд огт мэдэхгүй юм байв. Тэгээд би бас Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очдог, Библийн хичээл хийдэг боллоо.

Библийн хичээл хийж жинхэнэ үнэнийг мэдээд ёстой л нүд нээгдэх шиг болж билээ. Их олон юм ойлгосон юм. Жишээлбэл, одоо бидний амьдарч байгаа цаг үеийг Библид «эцсийн өдрүүд» гэж онцолдгийг мэдэж авав (2 Тимот 3:1–5). Бурхан ёс бус хүмүүсийг устгаж, сайн хүмүүст Диваажинд дэлхийд мөнх амьдрах боломж бүрдүүлж өгөхийг ч мэдэж авлаа (Дуулал 37:29). Би амьдралаа цэгцэлж, тэр сайн сайхныг үзэх зөв хүмүүсийн тоонд орохсон гэж чин сэтгэлээсээ хүсэх болов.

Тэгээд Библиэс мэдсэн зүйлээ найзууддаа ярьдаг боллоо. Тэгтэл ихэнх нь намайг дооглон тохуурхаж эхлэв. Гэхдээ энэ нь сайн хэрэг болж, би нөхөрлөж явсан хүмүүсийнхээ чухам хэн болохыг нь таньсан юм. Хагас, бүтэн сайнд согттолоо уухыг тэсэн ядан хүлээж, өдөр хоногийг аргацаан өнгөрөөдөг олиггүй хүмүүстэй нөхөрлөдгөөсөө болоод өөрөө ч архи их уудаг болсноо ухаарав.

Ингээд тэднээс холбоогоо тасалж, Еховагийн Гэрчүүдтэй нөхөрлөх болов. Бурхнаа чин сэтгэлээсээ хайрладаг, Бурхныхаа хэм хэмжээнд нийцүүлж амьдрахыг чармайдаг тэр хүмүүс надад сэтгэлийн тэнхээ хайрлаж, амьдралаа өөрчлөх урам зориг нэмдэг байлаа. Яваандаа би архийг ус шиг уухаа больж, муу зуршлаа хаясан юм даа.

ОДОО: Архи ууж таашаал авдаг биш, Еховагийн ачаар жаргалтай амьдарч, сэтгэл хангалуун явна. Хэрэв би урьдынхаараа явсан бол өдийд яах байснаа огт төсөөлдөггүй юм. Гэхдээ одоо өмнөхөөсөө сайхан амьдарч байна гэдэгтээ бат итгэлтэй байдаг.

Одоо би Словен дахь Еховагийн Гэрчүүдийн салбарт үйлчлээд долоон жил болж байна. Еховатай танилцаж, Еховад үйлчилдэг болоод амьдралын жинхэнэ утга учрыг ухаарч ойлгосон.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах