Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 10/1 х. 9
  • Мэдлэг «мөнхийн аминд» хүргэнэ

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Мэдлэг «мөнхийн аминд» хүргэнэ
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Таныг аз жаргалтай ирээдүй хүлээж байна!
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 10/1 х. 9

Мэдлэг «мөнхийн аминд» хүргэнэ

«Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» (ИОХАН 17:3).

МЭДЛЭГ хүний амийг аврах нь бий. Нигерт амьдардаг нийгмийн эрүүл мэндийн ажилтан нэг эмэгтэй арван сартай хүү Нүхүгээ өвдөхөд яаралтай арга хэмжээ авчээ. Цэвэр усанд элсэн чихэр, давс найруулан, шингэн сэлбэх давсны уусмал бэлтгээд хүүдээ уулгажээ. Ийнхүү «яаралтай арга хэмжээ авч, эмнэлгийн тусламж авсны ачаар хүүгийнх нь бие сайжирчээ» гэж ЮНИСЕФ мэдээлсэн байна.

Библийн мэдлэг бас амь аврах чадалтай. Библийн эхний номыг бичигч Мосе: «Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар ... урт наслана» гэжээ (Дэд хууль 32:47). Библи хүний амьдралыг үнэхээр уртасгах чадалтай юу? Библийн мэдлэг бидний амь амьдралд хамаатай гэхийн учир юу вэ?

Өмнөх таван өгүүллээс Библи бол зөгнөл нь биелдэг, шинжлэх ухаан, түүхийн баримттай тохирдог, гайхалтай дотоод зохицолтой, өнөөдөр ч тустай зөвлөгөө өгдөг, өөр ямар ч номтой харьцуулшгүй ном гэдгийг мэдэж авсан билээ. Ингэхлээр, Библи үнэхээр хосгүй ном байх нь. Тэгвэл амьдралыг уртасгах буюу мөнх амьтай болох замыг заадгаа тодорхой өгүүлдэг энэ ном таны анхаарлыг татахгүй гэж үү?

Бид таныг өнөө үед амар тайван, ирээдүйд аз жаргалтай амьдрахад туслах Библийн үнэн зөв мэдлэгтэй болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ийм мэдлэг эзэмшихэд тань Еховагийн Гэрчүүд дуртайяа тусална.

[9-р хуудасны хавсралт/зураг]

Библи хүний амьдралын амин чухал асуултад тодорхой хариулдаг цорын ганц ном. Үүгээрээ Библи бас хосгүй юм.

• Амьдралын утга учир юу вэ?

• Зовлон зүдүүр ийм их байгаагийн учир юу вэ?

• Нас барагсад ирээдүйд яах вэ?

Эдгээр асуултын хариуг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номоос мэдэж аваарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах