Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 10/15 х. 3-6
  • Тэд сайн дураараа үйлчилдэг—Бразилд

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тэд сайн дураараа үйлчилдэг—Бразилд
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «БИ ЧИХЭНДЭЭ Ч ИТГЭЭГҮЙ»
  • ЯАЖ ҮЙЛЧИЛЖ БАЙГААГАА БОДСОН НЬ
  • УРЛАГТ ЗҮТГЭХ ҮҮ, БУРХАНД ҮЙЛЧЛЭХ ҮҮ?
  • «ТЭГЭЭД Л ҮЛДЧИХСЭН»
  • Тэд сайн дураараа үйлчилдэг—Эквадорт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Тэд сайн дураараа үйлчилдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 10/15 х. 3-6

Тэд сайн дураараа үйлчилдэг—Бразилд

ОДОО 30 настай Рубя (1) хэдэн жилийн өмнө Бразилын өмнөд хэсгийн жижигхэн хуралд байнгын эхлэгчээр үйлчилдэг Сандрагийнд (2) очжээ. Үзэж харсан юм нь түүний гайхшралыг төрүүлж, амьдралаа өөрчлөхөд хүргэсэн гэнэ. Юу болсон юм бол? Рубягаас өөрөөс нь асууя.

«БИ ЧИХЭНДЭЭ Ч ИТГЭЭГҮЙ»

«Сандра намайг дагуулан нэг суралцагчийндаа очиж Библийн хичээл хийсэн юм. Хичээлийн дундуур тэр суралцагч: „Сандра, манай ажлын гурван охин Библи заалгах юмсан гээд байсан. Тэгэхлээр нь би, та гурав ээлжээ болтол хүлээх л хэрэгтэй дээ. Энэ жилдээ амжихгүй л байх даа гэж хэлсэн“ гэдэг байгаа. Би чихэндээ ч итгээгүй. Еховагийн тухай мэдэхийг хүсдэг хүмүүс бүр дугаарлаад хүлээдэг байх нь! Манай хуралд бол арай хийж ганц Библийн хичээлтэй болдог. Сандрагийн суралцагчтай хичээл хийж байхдаа энэ жижигхэн хотод ирж, хүмүүст тусалъя гэсэн бодол төрсөн. Тэгээд удаа ч үгүй, амьдарч байсан том хотоосоо нүүж, Сандрагийн үйлчилдэг жижиг хотод очсон юм».

Рубя санасандаа хүрсэн болов уу? Тэрбээр: «Энд нүүж ирээд хоёр сар болоход 15 Библийн хичээлтэй болсон. Хүмүүс Сандраг хүлээдэг шиг, надтай хичээл хийх гээд хүлээдэг гэвэл итгэх үү?» гэжээ.

ЯАЖ ҮЙЛЧИЛЖ БАЙГААГАА БОДСОН НЬ

20 гаран настай Диего (3) Бразилийн өмнөд хэсэгт байдаг Прудентополис хэмээх жижиг хотод амьдардаг эхлэгчдийн гэрт очжээ. Мартагдашгүй энэ аялал сэтгэлийг нь хөдөлгөж, Еховад яаж үйлчилдгээ бодоход хүргэв. Тэрбээр: «Би зүгээр л урсгалаар явж, дэлгэрүүлэх ажилд бага цаг зарцуулдаг байлаа. Гэхдээ тэр хоёр эхлэгчтэй уулзан тэдний сонинг сонсож, баяр хөөртэй байгааг нь ажиглаад, дэлгэрүүлэх ажилд ямар хайнга ханддагаа анзаарсан юм. Хэчнээн жаргалтай, баяр баясгалантай байгааг нь хараад, би ч бас тэдэн шиг утга учиртай амьдрахыг хүссэн» гэж ярьсан юм. Энэ аяллын дараа Диего эхлэгч болжээ.

Залуу христиан та ч бас Диеготой адил дэлгэрүүлэх ажилд оролцож, цуглаанд явдаг нь лавтай. Гэхдээ дэлгэрүүлэх ажил сэтгэл хөдөлгөм сайхан ажил гэж санагддаггүй бол яах вэ? Дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийн баяр хөөрийг эдлэхийн тулд амьдралаа өөрчлөөд үзвэл ямар вэ? Одоогийн тав тухтай амьдралаа орхиход хэцүү санагдах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ ийм амьдрал сонгосон залуу хүн олон байдаг юм шүү. Тэд зориг гарган, хүсэл зорилгоо өөрчлөөд Еховад бүхнээ зориулан үйлчилдэг. Одоо Брүногийн тухай ярилцъя.

УРЛАГТ ЗҮТГЭХ ҮҮ, БУРХАНД ҮЙЛЧЛЭХ ҮҮ?

28 настай Брүно (4) хэдэн жилийн өмнө, хөгжмийн алдартай сургуульд сурч байсан бөгөөд найрал хөгжмийн удирдаач болох зорилготой байсан аж. Үнэхээр ч, амжилттай суралцаж байсан учраас олон удаа урилгаар симфони найрал хөгжим удирджээ. Тэрбээр гайхалтай хөгжимчин, удирдаач болох ирээдүйтэй байв. Брүно: «Гэхдээ л амьдралд маань нэг зүйл дутуу байх шиг санагдсан. Би Еховад өөрийгөө зориулсан мөртлөө байгаа бүхнээ өгөөгүйгээ мэдэж байсан юм. Үүнээс болоод сэтгэл минь зовдог байв. Тэгээд юу бодож санаж явдгаа Еховад хэлж залбирсан. Бас хурлынхаа туршлагатай ах нартай ярилцсан. Нухацтай бодож үзээд дэлгэрүүлэх ажлаа хөгжмөөс дээгүүр тавихаар шийдэж, хөгжмийн сургуулиа орхин дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүхээр болсон» хэмээн ярьсан юм. Ингэж шийдсэнийх нь үр дүн ямар байсан бэ?

Брүно, Сан Паулугаас 260 километрт орших 7 000 хүнтэй Гуапиара хэмээх хот руу нүүжээ. Энэ нь түүний хувьд томоохон өөрчлөлт байлаа. Тэрбээр: «Жимсний цэцэрлэг, ногооны талбайтай ч гэсэн зурагт, хөргөгч, интернетгүй жижигхэн байшинд орсон юм!» гэжээ. Брүно тэндхийн жижиг хуралд үйлчилдэг бөгөөд долоо хоногт нэг удаа ном хэвлэл, идэж уух юмаа цүнхэлж аваад мотоциклоороо хөдөө явж дэлгэрүүлдэг аж. Тэнд сайн мэдээ сонсоогүй хүн олон байдаг гэнэ. Брүно: «Би хамгийн ихдээ 18 хүнтэй Библийн хичээл хийдэг. Амьдралаа өөрчилж байгаа тэднийгээ хараад их баярладаг» гээд цааш нь «Амьдралд минь дутагдаж байсан тэр зүйлээ олсон. Хаанчлалыг тэргүүнд тавихаас өөр, сэтгэл хангалуун болгодог зүйл байдаггүй юм билээ. Хэрэв урлаг хөөгөөд явсан бол өдийд ийм их жаргалтай амьдрахгүй байх байсан» хэмээн ярилаа. Брүно Гуапиарад байхдаа яаж мөнгө олдог байсан юм бол? Тэрбээр инээмсэглэн «Гитарын хичээл заагаад» гэж хариулсан. Ямар ч байсан мэргэжлээ орхиогүй аж.

«ТЭГЭЭД Л ҮЛДЧИХСЭН»

Одоо 30 шахаж яваа Марианагийн (5) амьдрал зарим талаараа Брүногийнхтой төстэй ажээ. Хуульчийн мэргэжилтэй тэрбээр цалин сайтай ажил хийдэг ч сэтгэл дундуур явдаг байв. Мариана: «„Салхины хойноос хөөцөлдөөд“ байх шиг санагдсан» гэсэн юм (Ном. 1:17). Олон Гэрч түүнд эхлэгч болохыг зөвлөдөг байжээ. Мариана энэ тухай сайн бодсоны эцэст Бьянка (6), Каролин (7), Жулиана (8) гэдэг гурван найзынхаа хамт гэрээсээ хэдэн мянган километр хол байдаг, Боливи улстай хил залгаа оршдог Барра ду Бугрис хотод үйлчлэхээр шийджээ. Тэгээд яасан бэ?

Мариана: «Би гурван сар болоод харих санаатай байлаа. Тэр хугацаанд 15 хүнтэй Библийн хичээл хийдэг болсон байв! Сүнслэгээр өсөхөд нь суралцагчдадаа туслах хэрэгтэй байсан болохоор явах гэж байгаагаа хэлж зүрхлээгүй юм. Тэгээд л үлдчихсэн» гэж ярьжээ. Нөгөө гурван найз нь ч бас үлдсэн. Марианагийн амьдрал урьдынхаасаа илүү утга учиртай болсон болов уу? Тэрбээр: «Ехова надаар дамжуулан хүмүүст үнэнийг мэдүүлж, амьдралаа сайжруулахад нь тусалж байгааг харах сайхан. Цаг зав, хүч хөдөлмөрөө жинхэнэ үр ашигтай ажилд зориулж байгаагаа мэдэхлээрээ сэтгэл хангалуун болдог» гэжээ. Каролин: «Еховадаа чадлынхаа хэрээр үйлчиллээ гэж бодохлоор орой орондоо орохдоо баяр хөөртэй байдаг. Би суралцагчдадаа яаж туслахаа л боддог. Тэднийхээ сүнслэгээр өсөж байгааг харах гоё шүү. „[Ехова] сайн гэдгийг амсаж үз“ гэдэг үгийн үнэнийг биеэрээ мэдэрч байна» гэж хэлсэн. Гурван найз нь ч санал нэг байдаг (Дуу. 34:8).

Хаанчлалын тухай сайн мэдээг алслагдсан газар дэлгэрүүлж, «сайн дураараа үйлчилдэг» залуучууд олон болж байгааг Ехова хараад хэчнээн их баярладаг бол! (Дуу. 110:3; Сур. 27:11). Ийм хүмүүс арвин их ивээл хүртдэг (Сур. 10:22).

«Юугаар ч дутаагүй»

Жуан Паулу, эхнэр Ноэмийн хамт дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар үйлчлэх хүсэлтэйгээ хэлсэнд зарим хүн: «Хөдөө газар мөнгө төгрөгөөр гачигдана», «Хуралд хийх юм бишгүй байхад нүүж яах нь вэ?» хэмээн урмыг нь хугалжээ. Жуан Паулу: «Уг нь найзууд маань сайн санасандаа л тэгж хэлсэн байх. Гэхдээ л бидний сэтгэл их гонсойж билээ» хэмээн ярьсан. Жуан Паулу Ноэми хоёрыг дэлгэрүүлэгчийн хэрэгцээтэй газарт нүүж очсоноос хойш нилээд хэдэн жил өнгөрчээ. Тэр хоёр үйлчлэлээ өргөжүүлэх шийдвэрээсээ няцаагүйдээ баяртай байдаг аж. Жуан Паулу: «Эхнэр бид хоёр энд нүүж ирээд юугаар ч дутаагүй. Харин ч өмнөхөөсөө илүү их ивээл хүртсэн» гэжээ. Ноэми: «Бидний хичээл зүтгэл талаар болоогүй» гэж нэмж хэлсэн юм.

Хөдөө амьдарна гэдэг амаргүй ээ. Төвөөс алслагдсан газарт нүүж очсон хүмүүс яаж амьдардаг юм бол? Тэд ямар ч ажлыг голохгүй хийдэг. Жишээ нь, гадаад хэл заана, гэрийн багш хийнэ, юм оёж хатгана, байшин будна, ер нь, цагийн ямар ч ажил олдсон хийдэг. Дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар үйлчилдэг хүмүүс аж амьдралынхаа талаар ямар бодолтой явдаг вэ? Хүртэх ивээлээ тулгарах бэрхшээлээс хавьгүй илүү гэж боддог ажээ.

Гэрээ санахын зовлон

Тьяго: «Шинэ хуралд ирсэн даруйд бүх юм уйтгартай санагдаж эхэлсэн. Очсон газар маань цөөхөн дэлгэрүүлэгчтэй, чөлөөт цагаараа хөгжиж цэнгэнэ ч гэж байхгүй. Гэрээ санадаг болов. Сэтгэлээ сэргээх ямар нэг юм хийх хэрэгтэйгээ ойлгоод хурлынхаа хүмүүстэй сайн танилцахыг хичээлээ. Тэгсний хэрэг гарсан шүү! Найз нөхөд олонтой, гэртээ байгаа юм шиг баяр хөөртэй болсон».

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах