Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 1/1 х. 16
  • Библитэй холбоотой асуултын хариу

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ижил төстэй материал
  • Бурхны нэрийг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Бурхан нэртэй юү?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Бурхны нэрний утга ба ач холбогдол
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Бурхан гэж хэн бэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 1/1 х. 16

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Бурхныг хэн гэдэг вэ?

Хүн бүхэн нэртэй байдаг. Хүмүүс гэрийн тэжээвэр амьтандаа хүртэл нэр өгдөг шүү дээ. Тэгэхлээр Бурхан ч гэсэн нэртэй байх учиртай гэж үзэх нь зүйд нийцнэ биз дээ? Бурхан «Төгс Хүчит», «Эзэн», «Бүтээгч» гэх зэргийн олон цолтойг Библид бичсэн байдаг. Гэхдээ Бурхан бас оноосон нэртэй. (Исаиа 42:8-ыг уншина уу).a

Библийн олон орчуулгад Ехова гэдэг нэрийг бичсэн байдаг нэг зүйл бол Дуулал 83:18 юм. Тухайлбал, 1838 оны орчуулгад «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд [таныг] бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай» гэж байдаг.

Бурхны нэрийг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хүн гэрийнхэн, найз нөхөд гээд дотны хүмүүстэйгээ харьцахдаа нэрээр нь дууддаг шүү дээ

Бурхан нэрээрээ дуудуулахыг хүсдэг. Ер нь, хүн гэрийнхэн, найз нөхөд гээд дотны хүмүүстэйгээ харьцахдаа нэрээр нь дууддаг шүү дээ. Үүнтэй адилаар, Бурханд хандахдаа нэрийг нь хэрэглэж болно. Бас Есүс Христ, Бурхны нэрийг хэрэглэхийг зааж сургаж байсан (Матай 6:9; Иохан 17:26-г уншина уу).

Гэхдээ Бурхны анд нөхөр болъё гэвэл нэрийг нь мэдээд зогсохгүй Бурхны талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй. Бурхан ямар зан чанартай вэ? Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоох вэ? Эдгээр асуултын хариуг Библиэс мэдэх боломжтой.

[Зүүлт]

a Исаиа 42:8 (ШЕ): «Би бол Ехова. Энэ бол миний нэр. Би сүр алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй».

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах