Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 8/15 х. 8
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ижил төстэй материал
  • Хурлаас хасагдсан хүнд хэрхэн хандах вэ?
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Еховаг гэр бүлийнхнээсээ илүү хайрлах
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2020
  • Дотнын хүн Еховаг орхиход
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Хурлаас хасах нь яагаад хайрын арга хэмжээ вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 8/15 х. 8

УНШИГЧДЫН АСУУЛТ

Христиан эцэг эхчүүд хурлаас хасагдсан хүүхэдтэйгээ цуглаан дээр хамт суух нь зөв үү?

Хурлаас хасагдсан хүн цуглааны үед хаана суух нь санаа зовоосон асуудал биш ээ. Манай байгууллага христиан эцэг эхчүүдэд хурлаас хасагдсан, хамт амьдарч байгаа насанд хүрээгүй хүүхдэдээ, тохиромжтой бол, сүнслэг тусламж үзүүлэхийг ном хэвлэлээрээ дамжуулан уриалсаар ирсэн. Хамт Библи ч судалж болохыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2001 оны 10 дугаар сарын 1-ний дугаарын 9, 10-р хуудсанд бичжээ. Ингэвэл хүүхэд алдаагаа ухаарч, өөрчлөгдөж болох юм.

Хурлаас хасагдсан, насанд хүрээгүй хүүхэд Хаанчлалын танхимд ирээд бусдад саад бололгүй эцэг эхийнхээ хажууд суух нь буруу биш ээ. Хасагдсан хүнийг танхимын араар суулгана гэсэн заавар байдаггүй. Тиймээс эцэг эх нь хаана сууна, хүүхэд тэнд суухад болохгүй юм байхгүй. Хүүхдийнхээ сүнслэг хэрэгцээг хангахыг хичээдгийн хувьд цуглаан дээр анхааралтай суугаасай, чухал санаануудыг ойлгож аваасай гэж бодох нь зүйн хэрэг. Тиймд өөр газар суулгаснаас дэргэдээ суулгаад харж хандах нь тустай байж болох юм.

Хурлаас хасагдсан хүүхэд нь эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй бол яах вэ? Цуглаан дээр хамт сууж болохгүй гэсэн үг үү? Хурлаас хасагдсан, нэг гэрт амьдардаггүй гэр бүлийнхээ гишүүнтэй харьцах шаардлага гарахад христиан хүн ямар зарчим баримтлах ёстойг манай ном хэвлэлд тодорхой бичсэн байдаг.a Гэхдээ хурлаас хасагдсан хамаатантайгаа харьцах далим хайх нь нэг хэрэг. Харин цуглаан дээр зэрэгцээд чимээгүй суух нь үүнээс өөр асуудал юм. Хэрэв хурлаас хасагдсан хамаатантайгаа хэрхэн харьцах талаарх Библийн зөвлөгөөг дагахыг хичээдэг бол санаа зовох юм байхгүй (1 Кор. 5:11, 13; 2 Иох. 11).

Хурлаас хасагдсан хүн биеэ зөв авч явдаг бол хамаатныхаа юм уу хурлын бусад гишүүний хажууд суух нь тийм ч санаа зовоох хэрэг биш юм. Хэрэв хаана суухыг тийм заавар гаргавал тухайн байдлаас шалтгаалаад янз бүрийн төвөгтэй асуудал бий болж болзошгүй. Хурлынхан, түүний дотор гэр бүлийнх нь гишүүд хурлаас хасагдсан хүнтэй Библийн зарчмын дагуу харьцдаг бол, мөн бусад итгэл нэгтэн бүдэрнэ гэхгүй бол хасагдсан хүнийг хаана суулгах нь тийм ч том асуудал биш юм.

a «Бурхны хайр» номын 207–209-р хуудсыг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах