Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 7/15 х. 28-32
  • «Намайг гэрчил»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Намайг гэрчил»
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «БУРХАНЫ АГУУ ҮЙЛС»
  • ОЛНЫ ТӨЛӨӨХ ЗОЛИОС
  • «САЙН МЭДЭЭГ ... ЯРИХ» ЗОРИГТОЙ БОЛООРОЙ
  • Есүсийн залбирсны дагуу амьдрах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Сайтар гэрчилж сурсан хүмүүс
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
  • «Христийг» дагахын учир
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • «Бүх үндэстэнд гэрчлэл болно»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 7/15 х. 28-32
Еховагийн Гэрчүүд чуулган дээр

«Намайг гэрчил»

«[Есүс] тэдэнд “Та нар ... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно” гэв» (ҮЙЛС 1:7, 8).

ХАРИУЛНА УУ

  • Есүс хэрхэн нэрийнхээ утгын дагуу амьдарсан бэ?

  • Есүс яагаад «Намайг гэрчил» гэсэн бэ?

  • Дэлгэрүүлэх ажил талаар болохгүй гэдэгт яагаад эргэлзэх хэрэггүй вэ?

1, 2. а) Еховаг хэн хамгийн сайн гэрчилсэн бэ? б) Есүс гэдэг нэр ямар утгатай вэ? Бурхны Хүү нэрийнхээ утгын дагуу хэрхэн амьдарсан бэ?

«БИ ҮНЭНИЙ тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» (Иохан 18:33–37-г уншина уу). Есүс Христ байцаагдаж байхдаа Ромын Иудей мужийн амбан захирагч Понти Пилатад энэ үгийг хэлжээ. Үүний өмнөхөн өөрийгөө хаан хэмээн танилцуулсан байдаг. Олон жилийн дараа элч Паул Есүсийг «Понти Пилатын өмнө сайн гэрчлэлийг гэрчлэн айлдсан» хэмээн эр зоригийг нь магтан бичжээ (1 Тим. 6:13). «Итгэмжит бөгөөд үнэн Гэрч» байхын тулд бидэнд ч эр зориг гаргах үе бий. Учир нь бид үзэн ядалтаар дүүрсэн Сатаны ертөнцөд амьдарч байна (Илч. 3:14).

2 Есүс иудей хүн учир төрсөн цагаасаа л Еховагийн гэрч байжээ (Ис. 43:10). Тэрбээр хамгийн агуу гэрч болж, Бурхнаас авсан нэрийнхээ утгын дагуу амьдарсан. Нэгэн тэнгэр элч Есүсийг төрөхөөс өмнө хойд эцэг Иосефт нь «Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна» гэжээ (Мат. 1:20, 21). Есүс гэдэг нэр Бурхны нэрийн товчилсон хувилбар бүхий Ешуа гэдэг еврей нэрээс үүссэн бөгөөд «Ехова бол Аврал» гэсэн утгатайг Библи судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр нэрийнхээ утгын дагуу «Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу очин» гэмшихийг уриалж, Еховагийн сайшаалыг дахин хүлээдэг болоход нь тусалсан (Мат. 10:6; 15:24; Лук 19:10). Ингэхдээ Бурхны Хаанчлалын талаар идэвхтэй дэлгэрүүлжээ. Евангели бичигчдийн нэг Марк: «Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан, “Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн” гэж байлаа» хэмээн бичжээ (Марк 1:14, 15). Есүс бас иудейн шашны удирдагчдыг зоригтойгоор зэмлэн буруушаасан. Шашны удирдагчдын гарт амиа алдах болсон нэг шалтгаан нь энэ байсан юм (Марк 11:17, 18; 15:1–15).

«БУРХАНЫ АГУУ ҮЙЛС»

3. Есүсийг нас барснаас хойш гурав дахь өдөр нь юу болсон бэ?

3 Есүсийг аймшигтайгаар тарчилж амиа алдсанаас хойш гурав дахь өдөр нь ер бусын явдал болов. Ехова түүнийг амилуулжээ! Гэхдээ дахин хүн болгосонгүй, харин үхэшгүй мөнхийн сүнсэн бүтээл болгон амилуулсан (1 Петр 3:18). Есүс амилснаа батлахын тулд хүний биетэй болж шавь нартайгаа уулзжээ. Амилсан өдрөө дор хаяж таван удаа үзэгдсэн (Мат. 28:8–10; Лук 24:13–16, 30–36; Иох. 20:11–18).

4. Есүсийн удирдсан цуглаан яагаад мартагдашгүй байсан бэ? Есүс шавь нартаа ямар тушаал өгсөн бэ?

4 Есүсийг тав дахь удаагаа үзэгдэхэд элч нараас гадна өөр олон хүн цугласан байв. Тэр нэгэн мартагдашгүй цуглааныг Есүс удирдаж тэдэнтэй хамт Бурхны Үгийг судалжээ. Тэрбээр «Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв». Есүсийг дайснуудынхаа гарт амиа алдаж, гайхамшгаар амилна гэж Сударт хэдийнээ зөгнөсөн байсныг шавь нар нь сая ойлгожээ. Цуглааны төгсгөлд Есүс тэдэнд юу хийх ёстойг нь тодорхой хэлж өгсөн. Шавь нар нь «Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшлийг» тунхаглах даалгавар авчээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ «Энэ бүхний гэрч бол та нар мөн» гэжээ (Лук 24:44–48).

5, 6. а) Есүсийн шавь нар хэнийг гэрчлэх ёстой болсон бэ? б) Есүсийн шавь нар юуны тухай тунхаглах ёстой болсон бэ?

5 Үүнээс хойш дөчин өдрийн дараа эцсийн удаа үзэгдэхдээ Есүс нэгэн тушаал өгчээ. Өмнө болсон цуглаанд оролцсоныхоо ачаар элч нар тэр тушаалыг төвөггүй ойлгосон биз ээ. Есүс: «Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчил» хэмээн тушаажээ (Үйлс 1:8). Ямар учраас «Намайг гэрчил» гэсэн бэ? Еховаг гэрчил гэж хэлээгүйн учир юу юм бол? Тэгж хэлж болох байсан ч шавь нар нь угаасаа Еховагийн гэрч болж төрсөн израиль хүмүүс байв. Харин энэ үеэс эхлээд Есүсийг бас гэрчлэх учиртай болжээ. Энэ нь юу гэсэн үг байсан бэ?

1. Есүсийн эртний шавь нар дэлгэрүүлж байна; 2. Есүсийн орчин үеийн шавь нар дэлгэрүүлж байна; 3. Орчин үеийн шавь нар нэг эмэгтэйд jw.org вэб сайт үзүүлж байна

Бид Есүсийн эртний шавь нарыг дууриан Еховагийн санаа зорилгыг хүмүүст ярьдаг (5, 6-р догол мөрийг үзнэ үү)

6 Ехова хүн төрөлхтнийг Есүсээр дамжуулан аврах гэж байгааг шавь нар тунхаглах ёстой болсон. Эрт үед израильчууд Египетийн боолчлолоос, хожим нь Вавилоны дарлалаас чөлөөлөгдөж байсан. Харин Есүс Христ үхээд амилснаар хүн төрөлхтөн хамгийн харгис дарлал буюу нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөх боломжтой болсон юм. Шавь нар МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнсээр тослогдсон даруйдаа олон түмэнд «Бурханы агуу үйлсийн» тухай ярьж, гэрчилжээ. Үүнийг сонссон олон хүн гэмшиж, Есүсийн золиос бол хүн төрөлхтнийг аврахын тулд Еховагийн авсан арга хэмжээ гэдэгт итгэдэг болжээ. Эцгийнхээ баруун талд заларсан Есүс нэрийнхээ утгыг ийнхүү баталсан юм (Үйлс 2:5, 11, 37–41).

ОЛНЫ ТӨЛӨӨХ ЗОЛИОС

7. МЭ 33 оны Пентекостын өдөр болсон үйл явдал юуг баталсан бэ?

7 МЭ 33 оны Пентекостын өдөр болсон үйл явдал юуг баталсан бэ? Есүсийн өргөсөн төгс тахилыг Ехова хүн төрөлхтний нүглийг халхлах золиос хэмээн үзэж дуртайяа хүлээн авсныг баталсан (Евр. 9:11, 12, 24). Есүс «үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирснээ» хэлж байжээ (Мат. 20:28). Зөвхөн иудейчүүдийг аврахын тулд амиа золиосолсон уу? Үгүй. Тэрбээр «ертөнцийн нүглийг» арилгахаар амиа өгсөн билээ. «Бүх хүнийг аврах» нь Бурхны хүсэл юм (1 Тим. 2:4–6; Иох. 1:29).

8. I зууны христианууд юуны ачаар Есүсийг гэрчилдэг байсан бэ? Энэ ажлаа хэр сайн хийсэн бэ?

8 Нэгдүгээр зууны христианууд Есүсийг зоригтой гэрчилдэг байсан. Гэхдээ өөрсдийнхөө сайнд эр зориг гаргаагүй юм. Еховагийн хүчирхэг ариун сүнсний ачаар гэрчлэх ажлаа зогсолтгүй хийх зоригтой болдог байжээ (Үйлс 5:30–32-ыг уншина уу). Тэд МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлээд 27 жилийн дотор «сайн мэдээ болох үнэний үгийг» «тэнгэрийн доорх бүх бүтээл» буюу иудейчүүд, харь үндэстнүүдэд тунхаглажээ (Кол. 1:5, 23).

9. Зөгнөсөн ёсоор, христиан хурал яасан бэ?

9 Христиан хурал яваандаа анхных шигээ байхаа больж завхран гажуудсан нь харамсалтай (Үйлс 20:29, 30; 2 Петр 2:2, 3; Иуда 3, 4). «Хорон нэгэн» болох Сатаны өдүүлсэн тэрс явдал «үеийн төгсгөл» хүртэл улам гаарч, жинхэнэ христ шашныг ялгаж танихад амаргүй болохыг Есүс зөгнөжээ (Мат. 13:37–43). Харин Ехова 1914 оны 10 дугаар сард Есүсийг хүн төрөлхтнийг захирах Хаан болгосноор Сатаны ёс бус тогтолцооны «эцсийн өдрүүд» эхэлсэн юм (2 Тим. 3:1).

10. а) Тослогдсон христианууд ямар чухал он сарыг зарлан тунхаглаж байсан бэ? б) 1914 оны 10-р сард юу болсон бэ? Үүнийг юу батлан харуулдаг вэ?

10 Бурхны Хаанчлал 1914 оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэхийг тослогдсон христианууд 30 гаруй жилийн өмнөөс зарлан тунхаглах болсон. Тэд үүнийг хаанаас мэдсэн бэ? Аварга том мод цавчигдаж, «долоон цаг үеийн» дараа дахин ургах тухай Даниелын зөгнөлийг судалжээ (Дан. 4:16). Есүс залран байх үеийнхээ тухай, мөн «үеийн төгсгөлийн» тухай зөгнөхдөө ямар «шинж тэмдэг» илрэхийг шавь нартаа хэлж өгсөн. 1914 оноос хойш дэлхий даяар өрнөсөн үйл явдал Христ төр барьж эхэлснийг батлан харуулдаг (Мат. 24:3, 7, 14; Лук 21:24). Ехова Есүсийг хүн төрөлхтнийг захирах Хаанаар өргөмжилсөн нь бидний тунхагладаг «Бурханы агуу үйлсийн» нэг яахын аргагүй мөн.

11, 12. а) 1919 онд юу болсон бэ? б) 1930-аад дунд үеэс юу тодорхой болсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

11 Есүс Христ 1914 онд Хаан болоод удаагүй байхдаа тослогдсон дагалдагчдаа «Агуу Вавилоноос» чөлөөлж эхэлжээ (Илч. 18:2, 4). Хүн төрөлхтөн золиосны ачаар аврагдах тухай, мөн Бурхны Хаанчлал байгуулагдсан тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглах үүд хаалга I дайн дууссаны дараа, 1919 онд нээгджээ. Тослогдсон христианууд энэ боломжийг ашигласны үрээр олон мянган хүн үнэнийг мэдэж, Христтэй хамт захирах хаад болж тослогдсон юм.

12 Христ «өөр хонинуудыг» цуглуулж эхэлсэн нь 1930-аад оны дунд үеэс тодорхой болсон. Эдүгээ «өөр хонинуудын» бүрэлдэхүүнд ордог «үндэстэн бүрээс» ирсэн «үй олон хүн» дэлхийн өнцөг булан бүрд бий. Тэд тослогдсон христиануудын адилаар Христийг дууриан зоригтой дэлгэрүүлдэг. Бас Есүсийн золиосны ачаар л аврагдана гэдэгтээ итгэдэг. Гэрчлэх ажлаа тууштай хийж, Еховагийн таалалд нийцүүлэн амьдардаг бол «үлэмж их зовлонг» эсэн мэнд давж шинэ ертөнцөд хөл тавина гэдгээ тэд мэддэг (Иох. 10:16, ШГ; Илч. 7:9, 10, 14).

«САЙН МЭДЭЭГ ... ЯРИХ» ЗОРИГТОЙ БОЛООРОЙ

13. Еховагийн Гэрчүүд бид яах ёстой вэ? Эртний христиануудыг хэрхэн дууриах вэ?

13 Ехова Бурхны эдүгээ хийж байгаа, ирээдүйд хийх «агуу үйлсийг» гэрчлэх завшаанаа өндөр үнэлж явцгаая. Гэрчлэх ажил заримдаа амаргүй байдаг нь үнэн. Хүмүүс үл тоомсорлох, доог тохуу хийх, харгислан хавчих нь бий. Тийм үед элч Паул болон түүний нөхдийг дууриацгаая. «Маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурханы минь дотор бидэнд байсан» гэж Паул бичжээ (1 Тес. 2:2). Сатаны тогтолцоо устгагдах цаг ойртох тусам бууж өгөхгүй байж Бурханд өгсөн амлалтаа биелүүлцгээе (Ис. 6:11). Үүнийг өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй учир эртний христиануудыг дууриан Еховагаас ариун сүнсийг нь гуйж, «хэрээс хэтэрсэн хүч» (ШЕ) авцгаая (2 Коринт 4:1, 7-г уншина уу; Лук 11:13).

14, 15. а) МЭ I зуунд хүмүүс христиануудад яаж ханддаг байсан бэ? Элч Петр христиануудыг хэрхэн зоригжуулсан бэ? б) Еховагийн Гэрч гэдгээсээ болоод эсэргүүцэлтэй тулгарвал юу санах хэрэгтэй вэ?

14 Өнөө үед өчнөөн сая хүн өөрийгөө христиан гэдэг мөртлөө «бузар, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлд зохисгүй байн, үйлсээрээ [Бурхныг] үгүйсгэдэг» (Тит 1:16). Нэгдүгээр зуунд ч ихэнх хүн Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтдэггүй байсан. Жинхэнэ христианууд тухайн үеийнхэндээ ад шоо болдог байв. Тийм ч учраас элч Петр: «Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь ... Бурханы Сүнс та нарын дээр оршдог» хэмээн бичжээ (1 Петр 4:14).

15 Петрийн хэлсэн энэ үг Еховагийн орчин үеийн үйлчлэгчдэд хамаатай юу? Тийм ээ, хамаатай. Бид Еховаг гэрчлээд зогсохгүй Есүсийн тухай ярьж, Бурхны Хаанчлалын Хаан хэмээн тунхагладаг учраас «зүхэгддэг». Есүс ч Еховаг гэрчилснээсээ болж хавчигдсан билээ. Тэрбээр эсэргүүцэгчдэд «Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй» гэж хэлжээ (Иох. 5:43). Та гэрчлэх ажлаа хийж яваад эсэргүүцэлтэй тулгарвал Бурхан таныг сайшааж байгааг, «Бурханы сүнс таны дээр оршиж» байгааг санаад зоригтой байгаарай.

16, 17. а) Еховагийн ард түмэн дэлгэрүүлэх ажлыг юу гэж үздэг вэ? б) Та яахаар шийдсэн бэ?

16 Бас дэлхийн өнцөг булан бүрд олон хүн үнэний зам дээр гарч байгааг санаарай. Байнга дэлгэрүүлдэг газар ч авралын сайн мэдээ сонсох дуртай хүмүүс байсаар байна. Тийм хүнтэй таарсан бол дахин уулзаж, Библийн хичээл эхлэхийг хичээцгээе. Тэгвэл тэд Еховатай танилцан, түүнд өөрийгөө зориулаад баптисм хүртэнэ. Та дэлгэрүүлэх ажлыг юу гэж үздэг вэ? Өмнөд Африкт амьдардаг Сари гэдэг эмэгтэй дэлгэрүүлэх ажлыг 60 гаруй жил идэвх зүтгэлтэй хийж байна. Тэрбээр: «Би Есүсийн золиосны ачаар орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Еховатай анд нөхрийн харьцаатай болсондоо сэтгэлийнхээ угаас баярлаж явдаг. Бурхныхаа агуу нэрийг хүмүүст мэдүүлдэгтээ баяртай байдаг» гэжээ. Нөхөр Мартинусынхаа хамт олон хүнд, түүний дотор гурван хүүхдэдээ Еховагийн үйлчлэгч болоход нь тусалжээ. «Ийм их сэтгэл хангалуун болгодог өөр ямар ч ажил байхгүй. Ехова ариун сүнсээрээ бид бүгдэд хүч тэнхээ өгч, амь аврах энэ ажлыг тасралтгүй хийхэд тусалдаг» хэмээн Сари ярьсан юм.

17 Баптисм хүртсэн эсвэл баптисм хүртэх зорилго тавьсан хэн боловч дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдтэй хамт цуглах хосгүй завшаантайдаа талархах учиртай. Сатаны бузар ертөнцөөс өөрийгөө хамгаалж, цэвэр ариун байх гэж хичээхийн зэрэгцээ сайтар гэрчилсээр байцгаая. Ингэвэл халамжит тэнгэрийн Эцэг Еховагийнхаа нэрийг алдаршуулна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах